Microsoft Word doc

Size: px
Start display at page:

Download "Microsoft Word doc"

Transcription

1 在蒙古国地名中包含的萨满教和佛教的祭神 祭天和祭敖包礼仪 恩赫巴亚尔 拉布丹 蒙古国立大学外语文化学院 中文提要 从中国学者何星亮在 中国图腾文化 一书中所指出的古代澳洲人信仰以及 匈奴传 北方史 等史料来看, 可以说祭神 祭天 祭敖包礼仪起码是从旧石器时期流传下来的 另外, 近来, 学者们对萨满教信仰 敖包祭祀进行的研究证明, 敖包祭祀是人类共同的礼仪 学者们在研究中指出, 澳洲人 印第安人 中国人 西藏人等各族人民都有祭敖包的礼仪 在汉语 朝鲜语等不少语言中自古以来就有 敖包 " 一词 初修于康熙二十三年 (1684) 的记述清朝典章制度的官修史书 清会典 记载 : 蒙古 " 游牧交界之所, 无山无河为志者, 垒石为志, 谓之敖包 " " 敖包 " 是蒙古语音译 (transliteration), 亦作 " 鄂博 " " 脑包 " " 堆子 " " 石堆 " " 鼓包 " 等, 汉语的意思为 " 堆子 " 祭敖包的历史悠久, 在蒙古语言中, 在某一个历史时期曾经同时使用过 敖包 " 神 " 天 " 这些词 下面解释一下这些词语 神 : 蒙古秘史 记载: 豁里剌儿台 篾儿干由于豁里 秃马惕地区自相禁野, 不得捕猎貂鼠 青鼠等野兽, 感到烦恼 他成为豁里剌儿氏, 因不儿罕 合勒敦山 ( 神山 ) 的开辟者兀良孩部的硒赤 佰颜处来 " 在这里所记的 神 " 语词无疑是佛教出现以前的概念 蒙古秘史 记载: 铁木真才从不儿罕山 ( 神山 ) 下来, 捶着胸说道 : 合勒敦 不儿罕山 ( 神山 ), 庇护了我的蝼蚁之命 我惊惧惶恐已极! 对因不儿罕 合勒敦山 ( 神山 ), 每天早晨要祭祀, 每天都要祝祷! 我的子子孙孙都要铭记不忘! 说完, 面向太阳, 把腰带挂在颈上, 一手托着帽子, 一手捶胸, 面对太阳跪拜九次, 酒奠而祝祷 214

2 在 蒙古秘史 中记载的这两个 神 " 词的前者表达 缘分神山 " 敖包, 后者表达当时一个部族的 神体 " 敖包 天 : 萨满教认为, 世上有六个上帝, 其中一个是生在天上的玉皇大帝 玉皇大帝和大地有密切联系, 是生命之源 蒙古学者普鲁布等许多学者指出, 天和地的概念是分不开的, 崇拜天地的礼仪也是一样的 目前不少地方把 祭敖包 " 也称之为 祭天 " 比如说, 蒙古国卫拉特部族当中到现在还有一种说法, 就是 跪拜上帝 " 总而言之, 在历史的某一个时期流传着, 以天为主的 天地结合神灵 " 的概念 敖包 : 下面谈谈敖包 敖包的名称 垒石立敖包 祭敖包都是独特的研究课题 我这次演讲的目的是研究以敖包的名称为命名的地名和 神 " 天 " 的互补性 因为在蒙古国有一种规律, 就是很多山是以敖包的名称命名的, 还有很多敖包是以山名命名的 在 蒙古国地名分类词典 " 和 蒙古国地名电子库 " 中一共有蒙古国领土上的以敖包名称命名的地名 862 个, 专有名词 4439 个 综上所述, 在蒙古国地名中跟 敖包 " 一起用的成对名词 神 " 天 " 陵 " 祭奠 " 金 " 上帝 " 等名称以 神 " 天 " 敖包 " 为基础语, 在历史长河中互相代替, 也很可能在不同时期单独使用过这些概念 现在从地名中可以看出这种礼仪的踪痕迹 另一方面, 在萨满教和佛教礼仪中流传下来的不少动物的名称也反映到地名中, 这表明依赖大自然生存的蒙古游牧民族的地名是用语言竖立的碑文, 包藏着丰富的历史文化信息 215

3 БУРХАН, ТЭНГЭР, ОВОО ТАЙХ БӨӨГИЙН БОЛОН БУРХНЫ ШАШНЫ ҮЙЛ МОНГОЛ ГАЗАР НУТГИЙН НЭРЭНД МӨНХӨРСӨН НЬ Энхбаярын РАВДАН (МУИС, ГХСС) Бурхан, тэнгэр, овооны тахилга нь Хятадын судлаач 何星亮 Хэ Шин Лянь 中国图腾文化 'Хятадын эртний тотемын соёл' 1 бүтээлдээ эртний австралиудын шүтлэгийн тухай, Сайнжаргал Монгол зан аалийн нэвтэрхий толь"-д Судар тэмдэглэл. Хүннүгийн намтар", Умардын түүх. Гоочийн намтар" зэрэг сурвалж бичгээс татсан зохих ишлэл, мөн тэрбээр Тан улсын их эрдэмтэн Зэн Си Гү-ээс хүннүчүүдийн заншлыг тайлбарлахдаа: модгүй бол уд бургасны намагийг хатгаж орлуулмой. Олон морьтон гурвантаа тойрсны дараа зогсмой. Энэ болбоос тэдний уламжлалт заншил болой" 2 зэргийг өгүүлснээс үзэхэд наад зах нь нэг талаар хуучин чулуун зэвсгийн сүүлийн үед хамаатай байж болохоор ажээ. Нөгөөтэйгүүр, тайх үйл нь хүн төрлөхтний нийтлэг үзэгдэл мөн байсан тухай бөөгийн шүтлэг, овооны тахилгыг судалсан судлаачдын сүүлийн үеийн бүтээл нотлох болжээ. Тухайлбал, Хэ Шин Лянь австралиуд 3, Magdalena Tatάr, Д.Ганзориг нараас индиан, хятад, түвэд болон Шивэрийн олон үндэстэн ястан овоо тахиж байсан тухай тэмдэглэжээ. Бурхан, тэнгэр, овоо гурван нэр нь тайх үйлээ дагаад юутай ч атугай маш эртний нэр ажээ. Эхний хоёр нэрийн гарвалзүйн талаар судлаачдаас эдүгээ (Рамстедт, Сумъяабаатар, Сэцэнцогт зэрэг) цөөнгүй хувилбар санаа дэвшүүлсэн хэдий ч үүдэл нь бүрхэг хэвээр үлдэж, чухамхүү аль хэлний язгуур болох нь ч 1 何星亮 中国图腾文化 中国社会科学出版社, 1992 年 2 Moehgo& Jeeut FoUla Ua NebderkEI DolI, Foyoa O BdI, FoibE* Moehgo& oa SiejileK Foeeegea O Dwkniit MerkEji& oa keble& oa HoriIT, KikEt Hoda 1999, Тэгвэл О. Пүрэвээс (Пүрэв О. Монгол бөөгийн шашин, УБ., 1998, 19-р талаас үзнэ үү. )Б. Ринчен, С. Бадамхатан, Х. Буянбат, Сүрбадрах, Ёнсог нарын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч монгол бөөгийн шашин хуучин чулуун зэвсгийн дунд үеэс дээд хэлбэр сүсэг бишрэл, дом шившлэг эхийн эрхт байгууллын үед үссчээ гэсэн байна. 3 Өмнө заасан Хэ Шин Лянь ны бүтээл, Мажаарын судлаач Magdalena Tatάr. (1976). Two Mongol Texts Concerning the Cult of the Mountains Acta Orientalia Academiae Hung., tomus XXX (1), pp Ganzorig Davaa-Ochir (2008) Ovoo Worship. The Worship of Earth and Water Divinites in Mongolia. University of Oslo үзнэ үү. 216

4 тодорхойгүй байна. Харин овоо" нэрийн хувьд хэдийвээр тухайлбал, Д. Майдар, Лха. Дарьсүрэн `овоохой' 4, Сэцэнцогт `овог' 5, Жинган `өвөг' 6 зэрэг өөр өөр язгуураас үүдэлтэй гэх зэрэг боловч нийтдээ монгол язгуур бүхий уугуул нэр гэдгийг хүлээн зөвшөөрдөг байна. Овоо" нэр цөөнгүй хэлэнд, тухайлбал хятад, солонгос зэрэг хэлэнд нэлээн дээр үед оржээ. Хятад хэлэнд оâîîíû òóõàé õÿòàäûí түүхэн сурвалж бичгийн нэг болсон, Ýíõ Àìãàëàí (Kàíñè) õààíû 28-ð îí áóþó 1684 îíîîñ òóóðâèí á òýýñýí èí óëñûí õóóëü öààçûí õóðààíãóé áè èã"( 清会典 )-ò Ìîíãîëûí í äýë èä õèë çààã òîãòîîí, óóë, óñ ã é ãàçàð òýìäýã áîëãîí, óëóó îâîîëæ áîñãîí òýìäýãëýñíèéã îâîî ãýíý" ãýæ áè èãëýжээ. 7 Õÿòàäааð ÀÎ ÁÀÎ" ( 敖包 )ãýæ äóóäàõ áºãººä ýíý íü ìîíãîë õýëíèé ÎÂÎÎ ãýñýí ãèéã äóóäëàãààð íü илэрхийëñýí (transliteration) ã áîëíî. Áàñ àî âî"( 奥博 )ãýæ äóóäàõ íü áóé. Солонгос хэлэнд ōl 1. уулын оргил, 2. чэжу арлын аялгуунд `уул' утгатай болж шилжсэн бөгөөд (orim) 8 гэсэн дуудлагатай ажээ. Түүнчлэн Дундад эртний үед Чингэс хааны байлдан дагуулалтаар Өрнийн цөөнгүй оронд монгол нэрээрээ газрын биетийг заан дэвсгэр нэрийн үүргээр үлдсэн баримт нэлээд бий 9. Овоо тайх үйл нь өнө эртний үйл тул юутай ч атугай монгол хэлэнд овоо" түүхэн нэгэн үедээ бурхан", тэнгэр" гэсэн нэрээр хэрэглэгдэж байсан, эсвэл тэдгээрийг хэл ярианд зэрэгцүүлэн хэрэглэсэн байж болохоор байна. Гэхдээ дээрх нэрүүд юутай ч атугай аврал үзүүлж, мууг зайлуулж, сайныг даллах шидийг агуулсан 10 онгон", шүтээн", сүлд", эзэн 4 Д. Майдар, Лха. Дарьсүрэн. Монгол гэр, УБ., 1987, 432-р талаас үзнэ үү. 5 SeceecoeedO, << Moehgo& FoikE_ oa Fijego* oa DolI >> Ua Geeut, << FoBgea Dekul)T Ua moia Cine* I FoiKleK NI >> << FoibE* Moehgo& oa NeUkE^ oa SinjileK Foeeegea >>, 1999 Foa O 2 doge* Hogoce)T 7 " 敖包 " 是蒙古语音译, 亦作 " 鄂博 " " 脑包 " " 堆子 " " 石堆 " " 鼓包 " 等, 汉语的意思为 " 堆子 " 记述清朝典章制度的官修史书 通称 清会典 初修于康熙二十三年 (1684) 清会典 所记: 蒙古 " 游牧交界之所, 无山无河为志者, 垒石为志, 谓之敖包 " 8 Ŭri mal kin sajüm, 1995,vol.2,p Түүнийг бидний хариуцан эрхэлж эмхтгэсэн Дэлхийд тархсан монгол газар нутгийн нэр (УБ., 2005, 2006) цуврал тохимолоос үзэж болно. 10 Д. Банзаров 1846 онд Черная вера или шаманство у монголов бүтээлдээ анх овоо -г хүн төрлөхтний шашны өмнөх эртний үеийн шүтлэгийн нэгэн ёсны сүм, дуган зэргийг оролсон 217

5 сахиус" гэсэн ухагдахууныг илэрхийлж байжээ. Түүнийг нотлох зорилгоор тус бүрээр нь доор дэлгэрэнгүй авч үзье. Бурхан. Монголын нууц товчоо"-нд: Qorilartai-Merkan Qori-Tumadun qaĵar-turiyan buluqan keremun koree-tai qaĵar-iyan qorilalduĵu maoulalduĵu, Qorilar oboqtu bolĵu, Burqan-qaldun-no koreesun koruuli saitu, qaĵar sain, keen, Burqan-qaldun-no Eĵet Burqan bosqaqsan inči-bayan-uriyanqai-tur nouĵu aisun aĵuu. 11 Энд өгүүлсэн бурхан" нь Бурхны шашны өмнөх үеийн үг, ойлголт болох нь нэг талаас маргашгүй. Нөгөөтэйгүүр, бурхан босгох" нь Бурхан Халдун уулын бурхан"-тай он цагийн үүднээс үзвэл шүтээнт", эзэн сахиуст", тотем буюу О. Пүрэвийн дүйлгэн нэрлэснээр харсан тэнгэрт" утгаараараа ижил төстэй байх магадлалтай. Тийнхүү үзэхийн нотолгоо нь Монголын нууц товчоо"-нд бий. Түүний нэг нь: Temuĵin : Tede qurban Merkit maqat keyjt-tur-iyen aĵiraba-yu, bukču-u amui?" keen, Belkutai, Boorču, Ĵelme, qurban-i, Merkid-un qoinača uqauta qurban qonoq daqaulĵu, Merkid-i kunkeulĵu, Temuĵin Burqan deereče baouĵu, ebčeu-ben moeletču, ukulerun 12 : [...] Qaldun-burqan-na Qarča-in tedui amin-iyen Qalqalalaqdaba ĵe bi! Mai ayuuldaba bi! Burqan-qaldun-i орон хэмээн тодорхойлсон нь хожмын олон судалгаагаар (Ч. Далай, Монгол бөөгийн мөргөлийн товч түүх, УБ., 1959, Бадамхатан С. Хөвсгөлийн дархад ястан, УБ., 1965, Rintchen Y.(1974) Everlasting Bodies of the Ancestral Spirit in Mongolian Shamanism, Studia Orientalia Helsinki, v.47, pp , Дулам С. Дархад бөөгийн уламжлал, УБ., 1992, О. Пүрэв (Зохиолын р талаас үзнэ үү) түүнчлэн эртний араатан шүтээнтэй байсан үеийг хөндөн өгүүлсэн Жинган, Сайнжаргал нар (бүтээлийг өмнө тэмдэглэсэн ) нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, овоо нь нэн эртний үедээ шүтээн амьтан, хожимдоо, ихэс дээдэсийг онголсон орон, зайран, удганы онгодын гүйдэлтэй орд харш байжээ. Бурхны шашины үед тэр нь шинэчлэгдсэн ухагдахуунтай болсон байна. Тэрхүү бөөгийн ордыг өнөө хэрнээ дархадууд асар, буриадууд шандан хэмээн нэрлэсээр байна. Дээрх судлаачид Монголын түүхэн сурвалж бичгүүд, эдүгээ улирч үлдсэн овоо бүтээх, шүншиглэх, арамнайлах, тахих ёсон, түүний цээр, хүн онголох ёсон зэрэг олон баримтаар нотолсон байна.) 11 Козин С. А. Сокровенное сказание монголов, Изд-во АН СССР, 1941, 203-р талас үзнэ үү. 12 Энэ тухай, L, HorcebEgedo*, C, Foijo^T. Moehgo& oa BikEt MoirK& oa DeUl)T Dekul)T Ua Soyo& (Хөх хот, 1991, р тал) бүтээлдээ тэмдэглэсэн нь бий. 218

6 Manaqar buri maliyasuqai, Udur buri očisukai! Uruq-un uruq mino uqatuqai!" keen, naran eserku buse-ben kuĵuun-duriyen erikeleĵu, malaqai-ban qar-turiyen seeĵikeleĵu, qar-iyen ebčeun-duriyen moeletču, naran ĵuk yesunte soketču, sačuli očiuli okba. 13 хэмээн өчил үзүүлж сацал өргөсөн байдал болой. Тэгвэл бидний хариуцан эрхэлж эмхтгэсэн Монголын газар нутгийн нэрийн зүйлчилсэн толь" (УБ., 2004, 8 дэвтэр)-д Монгол улсын өнөөгийн нийт аймаг суманд бурхан", бурхант", бурхантын" уул нийт 67, толгой (толгод) 116, даваа 7, нуруу 3, ам 34, худаг 15 зэргээр нийт 325 нэр бүртгэгдсэн байна. Хэдийвээр нэр бүрийн хувьсал өөрчлөлтийг түүхэн хугацаагаар нь үечлэн тогтоох боломжгүй хэдий ч эл баримт тохиолдол биш. Дээрх нэр бүр шүтээнт" гэсэн нийтлэг утгатай агаад тэр дунд нь Бурхан Халдун уул шиг дундад эртний хийгээд түүнээс өмнөх үеийн утгаараа үлдсэн газрын биетийн нэр байхыг үгүйсгэх аргагүй бөлгөө. Эдүүгийн бурхан" орсон монгол газар нутгийн нэрийн цэсээс үзвэл уг нэр дэвсгэр нэрийн үүргээр хэрэглэгдэхээ больжээ. Тэр нь уг нэр нь хожимдоо: 1. буддын шашны ёсонд гэм бүхнийг тэвчиж, эрдэм бүхнийг тугуулж, хамгийг эрхшээсэн хүн буюу бүрний (бүгдийн) хаан ; бурхан багш, бурхант газар, буг чөтгөр (сайны хажууд муу); 2. шашны ёсны итгэл болсон элдэв дүрс, хөргийн зүйл; бурханд мөргөх, шавар бурхан, зурмал бурхан 3. бунхан; бурхан суврага; 14 болсон утгын хувьсал өөрчлөлттэй яав ч холбоотой бөлгөө. Бурхан" нэрийн орчин үеийн утгад нь өмнө бидний тэмдэглэсэн эртний утга бунхан; бурхан суврага" гэсэн утгалбар улиран ирснийг тэмдэглэх нь зүйд нийцэх төдийгүй ишлэл 10-т өгүүлсэн судлаачдын үзэл баримтлалын дам нэгэн нотолгоо болно гэж үзүүштэй. Монголын нууц товчоон"-д тэмдэглэгдсэн бурхан" нэрийн дээрх хоёр тохиолдлын эхнийх нь хишгийн" бурхан буюу овоо, удаах нь тэр үеийн нэг аймаг хүний онгон" бурхан буюу овоо байхаар байна. (Овооны төрөл зүйлийг Сайнжаргалын дээр заасан бүтээлээс үзнэ үү.) Тэнгэр. Бөө шүтлэгийн үүднээс орчлон хорвоог эзэгнэсэн зургаан их хаан 13 Козин. Зохиолын 220-р талаас үзнэ үү. 14 Цэвэл Я. Монгол хэлний товч тайлбар толь, 1966, 110-р талаас үзнэ үү. 219

7 байдаг хэмээн үздэг. Түүний нэг нь тэнгэрт байдаг Хурмастын хаан, бусад тав нь хөрст дэлхийд оршдог хүний хаан төрөөс эхлээд лус, араатан, жигүүртэн, мөлхөгчдийн их хаан ажээ. Хурмаст тэнгэрийн хаан нь хурын усаараа хөрст дэлхийд байгаа энэ хаадыг хөвчин их лустай нь хамт бүгдийг нь ундаалж, тэжээж амьдруулдаг бөгөөд тэр чанараараа Хурмастын хаан нь хөрст дэлхийтэй амин холбоотой байж амьдралыг үүсгэгч эр үүтгэл болж бүхнийг захирдаг хэмээн үздэг байна. Өөрөөр хэлбэл, тэнгэр, газрын тухай ойлголт нэгдмэл чанартай агаад түүнийг шүтэх үйл нь ч хамт байдаг тухай О. Пүрэв болон 15 бусад судлаачид тэмдэглэжээ. Овоо тахих" үйлийг эдүгээ ч тэнгэр тахих" хэмээн нэрлэх нь тийм ч цөөнгүй бололтой. Жишээлбэл, ойрадууд өнөө хэрнээ тэнгэр мөргөнө" 16 `тэнгэрт мөргөнө' хэмээн нэрлэдэг ажээ. Түүнчлэн Богд эзнээс буулгасан Богд Хан Хайрхан уул, Хан Хэнтий уул, Отгон тэнгэр уулыг тахих тухай лүндэнд дараах хэллэг байна. Үүнд: Богд Хан Хайрхан уул, Хан Хэнтий уулын тэнгэрийг жил бүр зун намар хоёр цаг дор хуучин удаагаар тайлагтүн, тэнгэрийг тайх тэргүүн сайд, тэнгэрийн тайлахуйд, уулсын тэнгэрийг тайх цорж лам, уулын тэнгэрийг тайх гэх мэт болой. 17 Тийнхүү тэнгэр тайх", овоо тайх" ухагдахуун нь цөөнгүй тохиолдолд бие биеэ орлож чадахуйц ажээ. Өмнө өгүүлснээс үзвэл тэнгэр" нь бидний судлаж байгаа утгаараа бурхан" нэрийг бодвол орчин үеийн овоо"-нд нэлээн ойртжээ. Тэр нь ч эдүгээгийн Монгол газар нутгийн нэрэнд хэрэглэгдсэн онцлогоороо нотлогдож байна. Тэнгэр" бидний Тольд 18 -т дэвсгэр болон оноосон гишүүний хоёр үүргээр орсон цөөвтөр баримт тэмдэглэгджээ. Тэр нь Гүн нуурын тэнгэр, Их тэнгэр, Мухар тэнгэр, Нүхмэл тэнгэр, Отгон тэнгэр, Сүвэнэ Улааны тэнгэр, Сүлэн Улааны тэнгэр, Халтарын тэнгэр, Цагаан Булууны тэнгэр нийт 9 нэр Завхан аймгийн Ургамал, Отгон, Дөрвөлжин, Тэлмэн сумын нутагт дэвсгэр нэрийн үүргээр тэмдэглэгдсэн байна. Түүнчлэн тэнгэр" нэр оноосон гишүүнээр орсон баримт 25 бүртгэгджээ. Түүнээс уул" нь Отгон Тэнгэр уул Завханы Отгон, Тэнгэр Даваа уул Өвөрхангайн Бүрд, Завханы Булнай, Завхан, Тэнгэр Даваат уул Булганы Хутаг-Өндөр, Тэнгэр Хан уул Сэлэнгийн Сант, 15 О. Пүрэв, зохиолын 79-р тал, SempulnorB,Moehgo& oa Jeeut FegelI Ua DoUmO, 1990 foa O 12 doge* Se*T, 29 doke* De&T үзнэ үү. 16 Сампилноров. Зохиолын 29-р талаас үзнэ үү. 17 Нямбуу Х. Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын төрийн ёс, ёслол, УБ., 1993, талаас дам ишлэн авав. 18 Монголын газар нутгийн нэрийн зүйлчилсэн толь, Хариуцан эрхэлж эмхтгэсэн Э. Равдан,УБ., 2004, 8 дэвтэр 220

8 Тэнгэр Царам уул Архангайн Хангай, Баянхонгорын Гурванбулаг, Цагаан Тэнгэр уул Хэнтийн Дадал, Элст Тэнгэр уул Завханы Нөмрөг суманд тус тус бий. Түүнчлэн тэнгэр" нь Тэнгэр Давааны ам Завханы Булнай, Дөрвөлжин суманд, Их Тэнгэрийн ам Улаанбаатар хотын дүүрэгт, Тэнгэр Усны хоолой Дорнодын Чойбалсан, Тэнгэр Давааны Хойд хяр Хөвсгөлийн Жаргалант, Тэнгэр Давааны хяр Завханы Их уул, Тэнгэр Царамын хяр Архангайн Хангай, Баянхонгорын Гурванбулаг, Тэнгэр даваа Төв аймгийн Өндөрширээт, Лүн, Тэнгэрийн тал Дорноговийн Алтанбулаг, Тэнгэр тойром Дундговийн Сайхан-Овоо, Тэнгэр тойром Дундговийн Хатанбулаг суманд тус тус байна. Тэнгэр"-тэй холбоотой дээр өгүүлсэн баримтыг нийтэд нь нэгтгэн дүгнэвэл тэнгэрийг газар-тэнгэр хослуулсан шүтээнт онгон" гэсэн ухагдахуун бүхий дэвсгэр нэрээр түүхэн тодорхой мөчлөгт хэрэглэж байжээ. Тиймээс Отгон тэнгэр хайрханы уугуул тэнгэр" дэвсгэрийн утга бүдгэрч хойно нь уул" нэмэгдэн хэлбэрийн хувьд хэрэглээнд хослон орох болсон байна. Эл санааг, нөгөөтэйгүүр тэнгэр" нэр оноосон гишүүний үүргээр ам"-ыг тодотгон орсон баримт тэнгэр"-т эсвэл одоогийнхоор овоо"-нд хүрэх ам" нотолж байна. Түүний үлгэр нь Богд Хан Хайрхан уулын Цэцээ Гүн тахилгат овоонд очих ам нь Их Тэнгэрийн ам болой. Тийнхүү өгүүлэхийн сацуу тэнгэр" оноосон гишүүн нь даваа", тойром", тал" зэрэг бусад дэвсгэр нэртэй хоршин монгол газар нутгийн нэрэнд орохдоо өндөр", хөх", их", хязгааргүй" гэсэн утгалбараар тодотгон орсон байхыг яав ч үгүйсгэж болохгүй. Түүнчлэн дээр тэмдэглэсэн 25 нэрэнд тэнгэр" нэрт газрын биетэд хамаатуулан бусад биетийг нэрлэсэн нь ч цөөнгүй байгааг тэмдэглье. Одоо овооны тухай өгүүлье. Овооны нэр хийгээд овоо босгох, шүншиглэх, арамнайлах, тахих гэх мэт зан үйл нь бие даасан томоохон судлахуун тул бид энэ удаа овооны нэрээр өмнө тэмдэглэсэн бурхан", тэнгэр" нэр болон түүнтэй ухагдахуунаараа шүтэлцээтэй байж болох зарим нэрээр мөшгөн эл өгүүлэлд тавьсан зорилгоо гүйцэлдүүлэхыг хичээв. Тийнхүү оролдохын учир нь Монгол орны газар нутгийн нэрэнд уулын тухайт нэр овооныхоо нэрээр эсвэл овоо нь уулынхаа нэрээр нэрлэгдэх нь нэн түгээмэл болой. Нөгөөтэйгүүр, эртний шүтлэг тахилгатай байж болох монгол газар нутгийн биет нь овооны болон бусад нэрэнд тусах ёстой хэмээн бид урьдчилан үзсэн болно. Тэрхүү таамагийг бид монгол газар нутгийн нэрээр баримтжуулахыг оролдов. Түүний тул эхлээд овоо" дэвсгэр нэртэй хоршин хэрэглэгдсэн дээрх зүйл нэрийг авч үзээд дараа нь бөөгийн эхний үеийн араатаны шүтлэгтэй байсан үеийн ул 221

9 мөрийг араатан, жигүүртэн болон амьтны бусад аймгийн төлөөллийн нэрээр тодруулахыг хичээв. Өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт бидний Толь болон Монгол орны газар нутгийн нэрийн цахим сан"-д овоо"-гоор дэвсгэрлэсэн 862 нэр, түүний оноосон гишүүнээр оролцсон 4439 нэр бүртгэгджээ. Түүнээс дээрх ухагдахууныг илэрхийлсэн байж болох овооны нэрийг эхлээд түүвэрлэн үзүүлье. Үүнд: Бурхан. Бурхан овоо Сүхбаатарын Эрдэнэцагаан, Увсын Хяргас суманд, Бурхант овоо Дорнодын Баяндун, Бурхантын овоо Хөвсгөлийн Жаргалант суманд тус тус тэмдэглэгджээ. Тийнхүү дэвсгэр нэрээр хэрэглэгдсэн тохиолдол зөвхөн 2 байгаа бол оноосон гишүүнээр орсон нь арай ахиу байна. Үүнд: Бурхан Овоо уул Дорноговийн Мандах, Бурхант Овоо уул, Бурхант Овоо толгой Өвөрхангайн Бүрд, Бурхантын Овоот толгой Сүхбаатарын Сүхбаатар, Эрдэнэцагаан суманд, Овоот Бурхант толгой Дорнодын Хөлөнбуйр суманд тус тус бий. Тэнгэр. Эл нэр овоо"-той хоршин орсон тохиолдол зөвхөн нэг байна. Тэр нь Тэнгэр овоо Говь-Алтайн Халиун суманд бий. Бусад тохиолдолыг бид дээр тэмдэглэсэн болно. Бунхан, шарил. Бунхан овоо Архангайн Хотонт, Сүхбаатарын Сүхбаатар, Бунхантын овоо Увсын Зүүнхангай суманд байгаа бол Бунхан Цагаан Овоо толгой Өвөрхангайн Баянгол, Бунхан Овоо толгой Архангайн Хашаат, Бунхант Овоот толгой Өмнөговийн Баян-Овоо, Бунхан Цагаан овоот толгой Төв аймгийн Сэргэлэн суманд тус тус Тольд тэмдэглэгджээ. Шарил овоо Ховдын Дарви, Шарилын овоо Говь-Алтайн Шарга суманд, Шарилын Овоот толгой Архангайн Өгийнуур, Шарил Овоо толгой Дорноговийн Сайхандулаан суманд бий. Тахилга, Тахидаг, Тахил. Тахилгат овоо Өвөрхангайн Богд, Говь-Алтайн Тайшир, Тахидаг овоо Баянхонгорын Баянцагаан, Тахилаг овоо Ховдын Үенч, Билүүний Тахилга овоо Өмнөговийн Цогт-Овоо, Асмарын Тахилгат овоо Сүхбаатарын Мөнххаан, Тахилт овоо Говь-Алтайн Бигэр, Баян-Уул, Ховдын Цэцэг, Хэнтийн Биндэр, Тахилын овоо Сэлэнгийн Баянгол суманд тус тус бий. Түүнчлэн Тахилагт Овоо (-т) толгой Өвөрхангайн Төгрөг, Баянхонгорын Баянцагаан, Дундговийн Өлзийт, Говь-Алтайн Тайшир, Тахилга Овоот уул 222

10 Дундговийн Луус, Өлзийт, Хулд, Тахилт Овоот толгой Өвөрхангайн Сант, Тахилын Овоо толгой Сэлэнгийн Баянгол, Тахилтын Овоот толгой Увсын Өндөрхангай, Бага Тахилтын Овоо уул Хөвсгөлийн Тосонцэнгэл, Тахидаг Овоот уул Говь-Алтайн Дарви, Тахидаг Овоо толгой Завханы Отгон, Тахилагтын Ухаа Овоо толгой Дундговийн Дэрэн суманд байна. Алтан, Хаан, Ноён. Алтан овоо Булганы Бүрэгхангай, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Ховдын Булган, Хэнтийн Дадал, Алтан Гадас овоо Ховдын Дарви, Алтан Толгойн овоо Хэнтийн Өмнөдэлгэр суманд бий. Алтан Овоо (-т) уул Өвөрхангайн Сант, Булганы Хангал, Ховдын Дарви, Төв аймгийн Баян-Өнжүүл, Хэнтийн Баян-Овоо, Алтан Овоо (-т) толгой Архангайн Цэнхэр, Хэнтийн Цэнхэрмандал, Завханы Цагаанхайрхан, Дундговийн Адаацаг, (Урд, Хойд) Алтан Овоо толгой Өвөрхангайн Хужирт, Их Алтан Овоот уул Төв аймгийн Алтанбулаг, Алтан Овооны худаг Төв аймгийн Баян-Өнжүүл суманд тус бүртгэгдсэн байна. Түүнчлэн Бүрэн Хаан овоо Хөвсгөлийн Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Дэлгэр Хаан овоо Хөвсгөлийн Арбулаг суманд, Хаан Овооны ам, Хаан Овоот уул (хамар, нуруу) Баянхонгорын Өлзийт, Хаантын Овоот толгой Архангайн Хашаат, Баян Хаан Овоот уул Булганы Бүрэгхангай, Хаан Овоо уул Ховдын Мөст суманд бий.ноён овоо Дундговийн Дэлгэрхангай, Ноёны Овоо уул Баянхонгорын Гурванбулаг, Ноён Овоот уул Сэлэнгийн Хонгор хороо, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ суманд, Ноён Овоо худаг Дорноговийн Хатанбулаг, Ноён Овоот хяр Дундговийн Дэлгэрхангай суманд байна. Дээрх баримтын сацуу овоо"-гоор дэвсгэрлэсэн 862 нэрэнд Баянзүрх овоо 5, Баян овоо 10, Жанжин овоо 3, Жаргалант овоо 3, Мөнгөн овоо 4, Олон овоо 3, Өлзийт овоо 6, Өгөөмөр овоо 2, Суварга овоо 3, Хүн овоо 2, Хүүхэдийн овоо 16, Чандмань овоо 4, Эрдэнэ овоо 4 байна. Түүнээс гадна эртний амьтан шүтээнтэй холбоотой байж мэдэх амьтны нэрийг дээр ишлэн тэмдэглэсэн бөөгийн шүтлэгтэй холбоотой судалгааны бүтээлээс түүвэрлэн монгол газар нутгийн нэрэнд хэрэглэгдсэн байдлыг ажвал тэрхүү нэр нь цөөн биш таарч байна. Заримаас нь дурдвал бидний Монгол газар нутгийн нэрийн цахим сан"-д арслан" орсон нэр 71 бүртгэгдсэнээс 13 нь уул, 22 нь толгой, 8 цохио, 5 нь чулуу байна. Түүнчлэн Арслан Хар овоо Завханы Шилүүстэй суманд байдгийг тэмдэглье. Баавгай" оноосон гишүүнээр орсон 33 тохиолдолоос уул 12, толгой 5, нуруу 2, буга" орсон 320-оос гол 52, даваа 23, нуруу 19, овоо 4, толгой (толгод) 29, уул 109, чоно" орсон 113 тохиолдолоос толгой (толгод) 33, уул 32, тарвага" 490 байгаагаас 223

11 гол (горхи) 96, даваа 17, нуруу 18, толгой (толгод) 71, уул 96 байна. Жигүүртний аймгаас хэрээ" орсон нэр Тольд 236 бүртгэлтэйгээс уул 38, толгой (толгод) 79, хад 9, шаазгай" 49-өөс уул 7, гол 4, толгой (толгод) 9, элээ" 22 байгаагаас уул 8, толгой 4, гол 2 бүртгэгджээ. Хэвлийгээр явагч амьтнаас могой оноосон гишүүнээр орсон 468 нэр байгаагаас булаг 23, гол (горхи) 61, даваа 21, нуруу 10, толгой (толгод) 51, уул 63, худаг 57 байна. Одоо овоо"-той холбон дээр өгүүлснээ нэгтгэн дүгнэе. Юуны түрүүнд монгол газар нутгийн нэрэнд овоо"-той хоршин хэрэглэгдсэн бурхан, тэнгэр, бунхан, шарил, тахилга, тахидаг, тахил, алтан, хаан, ноён нэр нь бурхан, тэнгэр,овоо гурван дэвсгэр нэр түүхэн тодорхой мөчлөгт нэг ухагдахуунтай байж бие биеэ орлож, эсвэл цаг хугацааны хувьд өөр өөр үед хэрэглэгдэж байсан байж болох бидний таамаглалыг нотолж байна. Түүний ул мөр газар нутгийн нэрэнд хангалттай улиран үлджээ. Нөгөөтэйгүүр, бөөгийн болон бурхны шашны зан үйлд буурал эртний үеэс уламжилж ирсэн цөөнгүй амьтаны нэр газар нутгийн нэрэнд мөнхөрч үлдсэн нь байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой нүүдэлчдийн газар нутгийн нэр нь түүх-соёлын үгээр бүтээсэн хөшөө дурсгал мөнөөс мөн болохын сацуу мэдээллийн үлэмж санг өөртөө агуулдаг болохыг гэрчилж байна. 224

Английн ноёрхолын үед олон эрдэмтэд толь бичиг бүтээх ажлыг эзэн хааны зарлигаар л биелүүлнэ гэж бодож байсан. Гэвч тусгаар улс болсны дараа улсын оло

Английн ноёрхолын үед олон эрдэмтэд толь бичиг бүтээх ажлыг эзэн хааны зарлигаар л биелүүлнэ гэж бодож байсан. Гэвч тусгаар улс болсны дараа улсын оло Энэтхэгийн их толь бичиг : Аптэгийн Санскрит хэлний толь бичиг Ниржа Самаждар Энэтхэг Нэрү Их Сургуулийн Солонгос хэлний тэнхмийн профессор 1. Оршил Энэтхэгт толь бичиг, шисурос(thesaurus) 1 ба нэр томьёоны

More information

тэнгэр нь овог аймгийн шүтээн, тухайлбал: Алтан ургийн овог аймгийн шүтээн болж улмаар Их Монгол улсын төрийн шашны үүргийг гүйцэтгэн түүнчлэн нийт Мо

тэнгэр нь овог аймгийн шүтээн, тухайлбал: Алтан ургийн овог аймгийн шүтээн болж улмаар Их Монгол улсын төрийн шашны үүргийг гүйцэтгэн түүнчлэн нийт Мо ЧИНГИС ХААНЫ ШАШНЫ ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТ Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд (1162 2012) зориулав. Тэнгэризм бол Шумерын үед үүсэж[1], Хүннүгийн үед төрийн шашин, үзэл суртлын үүрэг гүйцэтгэж, түүний хойно

More information

汉语被动范畴和使动范畴研究 —基于语言类型学的考察

汉语被动范畴和使动范畴研究 —基于语言类型学的考察 Хэлзүйн айн асуудлыг хэлний хэв шинжийн үүднээс авч үзэх нь (хятад монгол хэлний жишээгээр) Б.Оюунчимэг /ХИС, доктор Ph.D/ 2018-04-20 Маркер Хэв шинжийн маркер Прагийн дэг Н.С.Трубецкой: нэг ай илрүүлэгчтэй,

More information

СОЁЛ ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН СУДАЛГАА

СОЁЛ ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН СУДАЛГАА ХИС АХТ багш доктор /Ph.D/ И.Туул Хэлшинжлэлийн судалгааны олон талт шинж Хэл нь нарийн зохион байгуулалттай, олон талт үзэгдэлтэй уялдан хэлийг олон талаас шинжилж болно. Ерөнхий хэлшинжлэл Тусгай хэлшинжлэл

More information

INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES National University of Mongolia ACTA MONGOLICA Volume 15(411) ANNUAL JOURNAL National University of Mongolia Edited by

INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES National University of Mongolia ACTA MONGOLICA Volume 15(411) ANNUAL JOURNAL National University of Mongolia Edited by МОНГОЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН Монгол Улсын Их Сургууль ACTA MONGOLICA Боть 15 (411) Монгол Улсын Их Сургуулийн ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ Эрхэлсэн Ж.Бат-Ирээдүй МУИС ПРЕСС ХЭВЛЭЛИЙН ГАЗАР INSTITUTE FOR MONGOLIAN

More information

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2016 оны 02 (218) гэдэг бол өнөөгийн ойлголтоор ердийн нэгэн ажил юм. Харин Их Хаантай өдөр бүр харьцаж, түүний итгэлий

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2016 оны 02 (218) гэдэг бол өнөөгийн ойлголтоор ердийн нэгэн ажил юм. Харин Их Хаантай өдөр бүр харьцаж, түүний итгэлий DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v56i2.706 ДОРНО, ӨРНӨДИЙГ ХОЛБОГЧ ГҮҮР, ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД, ИЛ ХАНТ УЛСАД МОНГОЛ АХ НЭРЭЭР ДУРСАГДАН ХҮНДЛЭГДСЭН БОЛОД ЧИНСАН О.Нямдаваа 1 1 ШУА-ийн Олон

More information

холбон танин мэдэхүйн хэл шинжлэлийн үүднээс тайлбарлахыг зорьсон нь сэдэв сонгон судлах шалтгаан болсон юм. МНТ-ны үгийн сангийн утга судлалын талаар

холбон танин мэдэхүйн хэл шинжлэлийн үүднээс тайлбарлахыг зорьсон нь сэдэв сонгон судлах шалтгаан болсон юм. МНТ-ны үгийн сангийн утга судлалын талаар Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 27 (221) ARTICLES МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО -НЫ УЛААН ӨНГИЙН ӨМСГӨЛИЙН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ НЬ Б.Сүмбэр Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, МУИС, Монгол улс --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

More information

Lesson 13

Lesson 13 13. ЦАГ АГААР( 天氣 ) Dialogue 1: A: Өнѳѳдѳр их халуун байна шүү! B: Харин тийм ээ, их халуун байна. A: Маргааш ямар байх вэ? B: Маргааш харин бороо орно гэсэн. Dialogue 2: A: Сайн уу? B: Сайн, сайн уу?

More information

Шинэ Зеланд Окланд АПЕК-ийн хүчирхэг өрсөлдөөн болон эмэгтэйчүүдийн АПЕК-т оролцох хүрээ -ний талаар хэлэлцэв Бруней Банд

Шинэ Зеланд Окланд АПЕК-ийн хүчирхэг өрсөлдөөн болон эмэгтэйчүүдийн АПЕК-т оролцох хүрээ -ний талаар хэлэлцэв Бруней Банд АПЕК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦ БА ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Д.Батжаргал ОУСХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, магистр АПЕК буюу Ази-Hомхон далайн бvс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага нь 1989 оны

More information

Энэхүү ном нь Монгол улсын Оюуны өмчийн газар бүртгэгдсэн бүтээл бөгөөд зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хувилан олшруулах нийтэд түгээхийг хориглоно. Хара

Энэхүү ном нь Монгол улсын Оюуны өмчийн газар бүртгэгдсэн бүтээл бөгөөд зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хувилан олшруулах нийтэд түгээхийг хориглоно. Хара EHLEL AGENCY - Ч.БАТЗАЯА ФЭЙСБҮҮК МАРКЕТИНГ, ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ГАРЫН АВЛАГА УЛААНБААТАР ХОТ 2017 ОН Бизнес бол дайн, Баатар болмоор байвал ял - Ч.Батзаяа Хуудас: 01 Энэхүү ном нь Монгол улсын

More information

Microsoft Word - MongolianManuscriptMaps-SimpoBook2012-trans-mn_rev04.docx

Microsoft Word - MongolianManuscriptMaps-SimpoBook2012-trans-mn_rev04.docx Монголын хошуу нутгийн зургийн зураг зүйн хувьсал ба Чин улсын Монгол захиргаа КАМИМҮРА Акира Оршил -Хэлбэргүй газар ба хэлбэртэй газар Зураг 1-д харуулсан газрын зураг нь 1805 он (Сайшаалт ерөөлтийн 10-р

More information

9 + ( 9 + 1) 2 9 6 ( 9 + 1) 6 54 60 3240 + 1 + 1 = + 1270 + 1 = 271 2 6 2 6 12 6 + 1 = 271 ó ù ó ì á ó ò è ù à 365 1 499 4 29 940 ó á 29 43 81 ì è 2 3 5 2 18 20 3 5 7 3 20 22 4 4 6 4 19 21 5 5 7

More information

МОНГОЛ УЛСААС БҮГД 蒙古国建筑与城市建设部蒙古国驻华大使馆蒙古建设协会 УРИЛГА 邀请函 МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2017 ЧУУЛГА УУЛЗАЛТ 蒙古国与中华人民共和

МОНГОЛ УЛСААС БҮГД 蒙古国建筑与城市建设部蒙古国驻华大使馆蒙古建设协会 УРИЛГА 邀请函 МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2017 ЧУУЛГА УУЛЗАЛТ 蒙古国与中华人民共和 INVESTMENT FORUM - 2017 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ - 2017 投资洽谈会 - 2017 МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ - 2017 蒙古国 - 中国建筑和城市建设投资洽谈会 - 2017 2017 ОНЫ

More information

Монголын болон БНХАУ-ын Өвөрмонголоос ирсэн төлөөлөгчид Монгол бичгийн тиг буюу глифийг хэлбэржүүлэн нэгтгэж, стандартчилахад хамтран ажиллахаар тохир

Монголын болон БНХАУ-ын Өвөрмонголоос ирсэн төлөөлөгчид Монгол бичгийн тиг буюу глифийг хэлбэржүүлэн нэгтгэж, стандартчилахад хамтран ажиллахаар тохир MWG/2-14-mn Огноо: 2018 оны 4 сарын 7 өдөр Date: April 7, 2018 Баримт бичгийн нэр: Монголын ажлын хэсгийн уулзалт 2 тайлан ба эх сурвалж Document Title: Mongolian Working Group Meeting 2 Report Source:

More information

á à è á à í ú á è é ì á ò ò ú ó ì à í ù à à ó á ú è è à á ì à ó é ì é íí ù á ì ú ó è à è è è ú ú è è á ì à ò ù à ú ò é è à à è ì è ì à í à ó

More information

Mongol Survey, #28 Mongol Survey Page 2

Mongol Survey, #28 Mongol Survey Page 2 Mongol Survey, #28 Page MONGOL SURVEY A Publication of The Mongolia Society Number 28, Winter 2014 In this issue: Mongol Survey, #28 Mongol Survey Page 2 Mongol Survey, #28 Page 3 Mongol Survey, #28 Page

More information

Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах ОХУ, БНХАУ-ын сонирхол хотноо олон нийтэд мэдээлж, түүний хүрээнд Евразийн ихэнх улс

Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах ОХУ, БНХАУ-ын сонирхол хотноо олон нийтэд мэдээлж, түүний хүрээнд Евразийн ихэнх улс Олон Улс Судлал 1 (107), 2017 он: 82-100 дугаар тал ӨГҮҮЛЛҮҮД МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХ ОХУ, БНХАУ-ЫН СОНИРХОЛ Ж.Гөлгөө Б.Индра Эдийн засгийн коридор хэмээх нэр томьёо

More information

à è ú ì à ú è á ú à à á ù ó ò é é à ì ó ò ì í ó á á ì í ì ì ì é à é ì í ù á ì ó í à ó é ì ì ì ì á í à ì ò á ò à è í ù à ì à ú í á é ó ù ì à è ì ì ó ì ú ì ì à á ì ì á í í ì à í ú è ì í é à ì ù è à è

More information

è á à ì ì ì ò à ó ù ú à ò è ù è è ò í á è ù è à ù à è á ú á í à à à é à à à é à èi ú á à à ó á ì à à á è à à á ó à á ù à à á ì ó à í à é ò ú ì à ò ì à ù ì é à í í á á è ò á á á á

More information

ü Ä ä ä ï ï ü ä ä

ü Ä ä ä ï ï ü ä ä ü Ä ä ä ï ï ü ä ä ü ü ü ä 50000476_0047_2 2 3 316 ó é â á ó ü ü ü ü ü ü ü ü ü ü ü ü é é ô é ò è é ü ü ü ü ü

More information

é

é à á í ù é ù ó á è í ú ù è ì í á ì ú á é ó ú ò ì ò ì à ù à ì è ì ì à è ì ó è ú á è í ì é ì éá ì é ì ù è è í í ù á à à è è à ú á ó ú è í ú á ú è ì ù ú é ì é à ú ù ì ì ó í è ì ì

More information

ó ì ì ò = 4( +5 / 3 ) 3 12.478 = 2.32 23.2 (47) 1 365 4 1 4 1 19 365 1 365 4 = 29 499 4 235 940 V M = 1 3300 182 M M á

More information

ó ì ì ò = 4( +5 / 3 ) 3 12.478 = 2.32 23.2 (47) 1 365 4 1 4 1 19 365 1 365 4 = 29 499 4 235 940 V M = 1 3300 182 M M á

More information

ttian

ttian á è è é à ú á óè á ú ù ù úú á é é á à ì è í ò á ù à è è ó ù ò é é ó íú ì à ù ù ì ì ò á ó á é ú ú è à à à ù é ú é ì ì à í ú ú ú à à á í é é í è é é ú éè ù á á ù á ó ú à ì ú á à ó è á úú á á ú à á è

More information

Дэлхийд анхдагч О2О загварт суурилсан Замч монгол худалдааны төв

Дэлхийд анхдагч О2О загварт суурилсан Замч монгол  худалдааны төв БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Хилийн иргэдийн худалдааны бүсийн товч танилцуулга Эрээн хотын Хилийн иргэдийн худалдааны бүсийн удирдах зөвлөл танилцуулга Эрээн хотын Хилийн иргэдийн худалдааны бүс нь анх

More information

3 5 5 3 1 9 1 0 1 0 1 0 1 0 1 2 1 2 1 2 2 π 202 2 3.14 100 2 628 a 12 15 x a 20 = 9 2 2 3 2 4 2 5 2 1 2 2 ìí ì í à á à á á à è é è ò è à ó ò ì ù à í

More information

è ù

è ù è ù é à ò ò ì ù á ò ú ì ì á í é é ú í ì è ù í é í á á í è à í ò ì ì è à ù ì ì ì á ìì à é à á á à ú ó à ó è à à ì ò è è ì à è á ì ò ì ì ì ì ì á ó à ì à á à à ó á à ù ò á á á é ì à à à á

More information

è ù é à ò ò ì ù á ò ú ì ì á í é é ú í ì è ù í é í á á í è à í ò ì ì è à ù ì ì ì á ìì à é à á á à ú ó à ó è à à ì ò è è ì à è á ì ò ì ì ì ì ì á ó à ì à á à à ó á à ù ò á á á é ì à à à á

More information

á á á ú é ó é é á í í á ú á é á á í í é

More information

ò í ú ó ì à ò è 5500 500 2 5500 x 23 50 2 5 2 5 9 5 10 9 5 9 9 4 4 10 64 9 9 74 10 1 5 2 1 9 5 5 4 9 7 1 5 1 3 2 1 3 1 5 1 3 1 5 1 1 5 1 3 1 1 1 4 1 4 2 40 40 1

More information

ò à í é ì è ì é á à è à è è ì á á à à à

More information

ttian

ttian í á é ì ì ì ó á ú è ù ó è á á é ì ú á á ò á è è ó é è ì á à á

More information

1989 67 1993 125 305 1989 251 1964 8 1990 231 1983 608 1987 207 1990 6 ú é ì à í à ó 1990 51 é í í ù è ì ò ú à ù ó ú è í à ì è è è í á ó ì á á ò ì á ò

More information

è

è è à à à í á à à ì ú ú á ú ú ì ì í ù í à ú è ò ò ì ù ì à ì à í ì ì è è è é à ì é é á è í í à ì è ì ú í ù ì ò è à í ì à á è ì ó ú è é é ì é ì ì ì ú ó ì à ú á

More information

ì

ì ì ó à á à í é é è ú à ú ù è í ù è á ú é ù í é à ú á à í ó ò è ì ì é à à á ò à ú è ó á à í ù ú ì ì í ì á è ù ù ò ó á ì ì à è á á ì à ó è ì á ì ì à é ì ó é à ú í ì í á à á

More information

í í à ù à à í è è ú ì á á í à ú á è á ú à é à ù ú ì ì ì ò í è ì ì í ì ì ì è ì ì à é ó ò ó ú é ì ù ì í ó è ì à è á à ì à à à í í é á à ù ì ò ì é ú í í à à à à

More information

ò ó ì á è ó

ò ó ì á è ó ò ó ì á è ó à à è ì è á ó ì à ì à à à á ì ó à ì ì è ó à ú ì í í á ù ò ò í ì ó à ò ú ó ì à à à à à à í á ì ù ù è ù è ò è ù é à

More information

ó ú à ù á í í ì ì ù á ù í í ò ó ú ù à ì ì è á í í ì è á ù è ì à ú ì ù ì í à ì ì ó ì ì è ì è á ó à ó ò é ú? à á á ú á í é ì é ì á à á ù á à ò á ò é ù? ì

More information

ú á à à á á è ù? ì í ì á ì ò é? é à ì? à ó é à ì à à ì é í ì è? à ì á ú ó á á ì ù ì è ù

More information

ò ú ó ó ú ó ú ó ú ú ó G L E = G W à è í ü í ü ü á á á á á á á á

More information

á ì é ò í í í à ò è á è ú á ú á ú é é á ò ì ò ì ú ì ù á à ì ì ì ò í ì à ò á ù ì à á á é ò ó ì í á ù à è ú ì à ú ò ú ó ó é à ó ú ì ì ì à ì ì è í í ú è ú í é è ù

More information

030 í á ì ú è ì à é ù ò í í ú ù ù á í í ì ù ó ù ì è à é é ú í ì ù ì è ò á à ì ì ì ì ì á ú ì é í í é ò í ì é è ú ú í é ú è à è è à è ó à ò ù à à ù ó ì ì ì à à ù à á ú á ì á ù ù è

More information

à á à è à è à ú à á á á à á è à à ù ú ù í á è è í á è è è è è ù ò í è è ì à à è á è úí à à ì á í é è á à ì à é à è è í ú º ú

More information

é ú í í à á í à ù à é ó à è á ù á à à ì á á à é í á ò è ì í ì ù à é ì ì à à è ù é à ù à é ú ì ú ù 1 1 3 4

More information

ú ì à ì ù ù é à à à í ú ì ì à í à é ì ó à è à ù ì é á ù ú ò ù ù ò

More information

>> Ерөнхий Захирлын Илгээлт Strive for LIFE сэтгүүлийн 2013 оны эхний дугаарт тавтай морилно уу. Сэтгүүлийнхээ анхны дугаарыг гаргаснаас хойш бид гура

>> Ерөнхий Захирлын Илгээлт Strive for LIFE сэтгүүлийн 2013 оны эхний дугаарт тавтай морилно уу. Сэтгүүлийнхээ анхны дугаарыг гаргаснаас хойш бид гура S trive for L. I. F. E СЭТГҮҮЛ 2012 оны 4-р дугаар Энэхүү дугаарт бид: Аливаа үйлдэл хийхдээ гартаа хэрхэн анхаарал хандуулах талаар онцлон ярилцах болно >> Ерөнхий Захирлын Илгээлт Strive for LIFE сэтгүүлийн

More information

PowerPoint 演示文稿

PowerPoint 演示文稿 国际教育学院 Ляонин мужийн Хятадын Уламжлалт Анагаах Ухааны Их Сургууль Олон Улсын Боловсролын Kоллеж International Education College Liaoning University of Traditional Chinese Medicine 中医文化针灸 --- 适用于中医主题演讲

More information

1988 11 20 1 ( ) ( ) ( ) ( ) 2 ( ) (, ) 3 ( ) ( ) ( ) ( ) ò ò ó í è

More information

ì ó è à ù í ú á é à à è á è é á ó é è ì è è è á è ò ù é é ò ú è è è é ù ù á í ù à í í í à ó í é ì é ù ó ì áá á è à á ó á ì à ì í ù úù á í à íí ì à ò è í ù ì ì ì ó á ì

More information

2018 年 10 月生的招生简介 MATE 日本语学院 2018 年 10 月生 ( 留学签证 ) 的招生简介 请看以下的 (1~2) 1. MATE 日本语学院的 8 点优势! 年 10 月生的招生日程 2018 年 10 月生的招生简章和学生宿舍的入住指南 (

2018 年 10 月生的招生简介 MATE 日本语学院 2018 年 10 月生 ( 留学签证 ) 的招生简介 请看以下的 (1~2) 1. MATE 日本语学院的 8 点优势! 年 10 月生的招生日程 2018 年 10 月生的招生简章和学生宿舍的入住指南 ( 2018 年 10 月生的招生简介 2018.2.1 MATE 日本语学院 2018 年 10 月生 ( 留学签证 ) 的招生简介 请看以下的 (1~2) 1. MATE 日本语学院的 8 点优势! 2. 2018 年 10 月生的招生日程 2018 年 10 月生的招生简章和学生宿舍的入住指南 ( 附页 ) 1.MATE 日本语学院的 8 点优势! 1 减免入学检定费和入学金 ( 共计 6 万日元

More information

ì à à ó é í í à ì í ó à í á ò ó ì í ì í í ù ó à í ì à ù à ú è à à à ú ó ò í ù è á á é è ò ì ì ì è é ù ì à ì á ù à á ò í à ì é á è á ì ò ó è ì ò ú ì ó é ú í ú è ù í í à ó ú ú

More information

è ì è é è ò ì ù ù ó é ú ù è ó ì ù à è ùè á ù ù ò ó ò ù à é ù ò ì í à à à à ò à á è à è ù é é ì ú ì à à ì é ù é í ì ò

More information

â ü ü êâ ü ü àì é ü é ü é é é ü ü è ü ü ü é é ü ü á é è é é é è è è è éé ü üé é é é ü ü

More information

â ü ü êâ ü ü àì é ü é ü é é é ü ü è ü ü ü é é ü ü á é è é é é è è è è éé ü üé é é é ü ü

More information

International Symposium Eurasian Nomadic Pastoralism History, Culture, Environment jointly organized by Center for Northeast Asian Studies, Tohoku Uni

International Symposium Eurasian Nomadic Pastoralism History, Culture, Environment jointly organized by Center for Northeast Asian Studies, Tohoku Uni Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Евроазийн Нүүдлийн Аж Ахуй Түүх, Соёл, Хүрээлэх орчин хамтран зохион байгуулсан Тохокү Их Сургуулийн Зүүнхойт Ази Судлалын Төв Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн

More information

現代蒙古語文法簡說

現代蒙古語文法簡說 現代蒙古語文法簡說 一 字母息里爾蒙文 (Cyrillic Mongolian) 1946 年起在蒙古國正式使用, 共有 35 個字母, 其中元音字母 12 個, 半元音字母 1 個, 輔音字母 20 個, 硬音符號和軟音符號各一個 1. 元音字母 :а, э. и, о, ѳ, у, ү, е, ё, я, ю, ы 2. 長短元音 :а-aa, э-ээ. и-ий, о-оо, ѳ-ѳѳ, у-уу,

More information

è à è è à à ó á ò ó ù ì à à ì ù à à è ù à ó á ù è à ò ì ò òú ù è à à ì ò ì ù í ù ì è í ú ò ì ù á ì è ì á à à ò ì ì ì ó é á é ú à ú ù ì à ó ì è á ì ù ì à à á í á á à ì è ì è á í á à à á è é ù í í è

More information

主办单位 Organizers 内蒙古大学蒙古学学院 School of Mongolian Studies, Inner Mongolia University 俄罗斯科学院语言研究所 Institute for Linguistic Studies, Russian Academy of Sci

主办单位 Organizers 内蒙古大学蒙古学学院 School of Mongolian Studies, Inner Mongolia University 俄罗斯科学院语言研究所 Institute for Linguistic Studies, Russian Academy of Sci 中俄俄蒙 第三届蒙蒙古语族族语言国国际学术术研讨会 Третья Международная конференция по монгольскому языкознанию The Third International Conference on Mongolic Linguistics (ML 2018) Монгол хэлшинжлэлийн Олон улсын эрдэм шинжилгээний

More information