>> Ерөнхий Захирлын Илгээлт Strive for LIFE сэтгүүлийн 2013 оны эхний дугаарт тавтай морилно уу. Сэтгүүлийнхээ анхны дугаарыг гаргаснаас хойш бид гура

Size: px
Start display at page:

Download ">> Ерөнхий Захирлын Илгээлт Strive for LIFE сэтгүүлийн 2013 оны эхний дугаарт тавтай морилно уу. Сэтгүүлийнхээ анхны дугаарыг гаргаснаас хойш бид гура"

Transcription

1 S trive for L. I. F. E СЭТГҮҮЛ 2012 оны 4-р дугаар Энэхүү дугаарт бид: Аливаа үйлдэл хийхдээ гартаа хэрхэн анхаарал хандуулах талаар онцлон ярилцах болно

2 >> Ерөнхий Захирлын Илгээлт Strive for LIFE сэтгүүлийн 2013 оны эхний дугаарт тавтай морилно уу. Сэтгүүлийнхээ анхны дугаарыг гаргаснаас хойш бид гуравдах жилийнхээ нүүрийг үзэж байгаа бөгөөд шинэ дугаар гарах бүрт аюулгүй ажиллагааны гайхам ололт амжилтуудыг та бүхэнтэй хуваалцаж байдгаараа би үргэлж бахархдаг билээ. Ирж байгаа жилд ЛАЭО-ын хэмжээнд олон төрлийн төслүүдийг хүсэл тэмүүлэлтэй, чадварлаг ажилтнуудын хамтаар хэрэгжүүлэх гэж байгаад би их баяртай байна. Бидний хэрэгжүүлэх төслийн цар хүрээ болон тэдгээрийн нарийн төвөгтэй байдалтай зэрэгцэн бид аюулгүй ажиллагааны олон сорилтуудтай тулгарах болно. Компанийнхаа үнэт зүйл хийгээд Strive for LIFE-ын зарчмуудыг удирдлага болгон ажилласнаар бид эдгээр сорилтуудыг хамтдаа даван туулж, ажилтнуудаа өдөр бүр гэр болон гэр бүлд нь эсэн мэнд хариулж байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Strive for LIFE сэтгүүлийн энэхүү дугаараас та ЛАЭОын үйл ажиллагааны хүрээнд бидний гаргасан ололт амжилт болон шинэ санаа, санаачлагуудын талаар олж мэдэх болно. Иймд би та бүхнийг сэтгүүлийнхээ энэхүү дугаарыг цаг зав гарган уншиж, хамт олонтойгоо санаа бодлоо хуваалцаасай гэж хүсэж байна. Strive for LIFE аяллаа үргэлжлүүлэх явцад бүгд бие биенээ дэмжиж, хамтран ажиллацгаая. Иан Эдвардс Лейтон Азиа, Энэтхэг, Офшорыг хариуцсан Ерөнхий Захирал >> Аюулгүй ажиллагааны манлайлагчийн илгээлт Аливаа байгууллагад өөрчлөлт хийх шийдвэрийг манлайлагчид гаргадаг билээ. Энэ үүднээс Strive for L I F E буюу Аюул Осолгүй Ажиллах соёлын төлөвшил байгууллагын дээд шатнаасаа эхлэх нь зүйн хэрэг. Тиймээс Аюул Осолгүй Ажиллахын Төлөө хөтөлбөрийн зорилтуудыг хангаж ажиллах бидний амжилтын түвшин манай байгууллагын манлайлагчдын аюулгүй ажиллах үлгэр жишээ дадал, туршлагаас ихээхэн хамаарна. Issue Аюулгүй ажиллагааны зөв дадлуудыг хэвшүүлж хэрэгжүүлэх замаар аюулгүй ажиллагааны манлайллыг үзүүлж ажиллах шаардлагатай. Байнга өөрчлөгдөж байдаг барилгын салбарын хөгжилтэй зэрэгцэн манай бизнесийн өсөлт ихээхэн нэмэгдсэн бөгөөд аюулгүй ажиллагааны зөв манлайллыг үзүүлж ажиллах нь манай бизнесийн ирээдүйн амжилтын гол үндэс нь байх болно. Аюулгүй ажиллагааны манлайллыг хэрэгжүүлж ажиллах Лейтоны хандлага нь зөвхөн үүрэг амлалт өгөх төдийгөөр хязгаарлагддаггүй, харин манай компанийн үнэт зүйлсийг бусдад харагдахуйцаар хэрэгжүүлж ажиллах аюулгүй ажиллагааны сайн буюу үлгэр жишээ манлайллыг тодорхойлж, хэрэгжүүлэх аргад суурилсан байдаг. Дийн Коулэй Лейтон Азиа, Энэтхэг, Офшор компанийн Бизнес 1-ийн ХАБЭАБО-ны Менежер Аюул Осолгүй Ажиллахын Төлөө буюу Strive for LIFE аяллыг үргэлжлүүлэх явцад бизнесийн хэмжээнд гарч болох 1-р зэргийн ослоос сэргийлэх, мөн үр дүнтэй, тогтвортой Strive for L I F E соёлыг бий болгох зорилгодоо хүрэхийн тулд зохих анхаарал хандуулж, хөтлүүлж, чиглүүлж, удирдуулж, үүрэг хүлээж байхад шаардлагатай аюулгүй ажиллагааны зөв төрөл, хэлбэрийн манлайллыг хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг билээ. 1 Strive for L. I. F. E СЭТГҮҮЛ

3 >> Би гараа хайрладаг компанит ажил Өдөр тутам бид үй олон үйлдлийг хийхэд гар болон хуруунуудаа ашигладаг билээ. Гар бол биеийн хамгийн олон талын үүрэг бүхий эрхтэн бөгөөд гараа гэмтээвэл бид хөдөлмөрийн чадвараа ихээр алдах болно. Өнгөрсөн 12 сарын хугацаанд Индонезид явагдаж байгаа манай үйл ажиллагааны хүрээнд гар, хуруугаа гэмтээсэн 50 гаруй тохиолдол бүртгэгджээ. Энэ нь мөн хугацаанд Бизнес 3-ын хэмжээнд гарсан нийт ослын 35- аас илүү хувийг эзэлж байна. Анхаарал болгоомжгүй байдал, анхаарал сарних эсвэл сарниулах, аюулгүй ажиллагааны горимуудыг дагаж мөрдөхгүй байх нь гар хуруугаа гэмтээх түгээмэл шалтгаан болдог. Гар хуруунаасаа харцаа салгах төдийд л гэмтэл учирч болно. Гэмтлийг бууруулах, гар хуруундаа тавих анхаарлыг нэмэгдүүлэх үүднээс Ваханагийн аюулгүй ажиллагаа ба хүнд машин механизмын засварын цехийн ажилтнууд маань Би Гараа Хайрладаг сэдэвт аюулгүй ажиллагааны компанит ажлыг 2012 оны 8-р сарын 7-ны өдөр эхлүүлэв. Аюулгүй ажиллагааны энэхүү компанит ажил нь өөрийн ажилчдад аливаа ажил үйлдлийг хийхдээ гар хуруундаа илүү их анхаарал хандуулж байхын чухлыг ойлгоход туслахад чиглэгдсэн байна. Аюулгүй ажиллагааны энэхүү компанит ажил нь ажлын байран дээр долоо хоног тутам явагддаг аюулгүй ажиллагааны сэдвээр ярилцах хуралтай хамт явагдсан ба засварын цехийн удирдлагын багийн гишүүд, механикууд, туслан гүйцэтгэгчдээс бүрдсэн 160 орчим хүн уг арга хэмжээнд оролцжээ. Арга хэмжээний төгсгөлд, хүн бүр гар хуруугаа гэмтэлгүй байлгахад оруулах хувь нэмрийг бэлэгдсэн том гарын дүрс контурт гарын үсгээ зурж, хүн бүр гараа хайрлах сануулга болгох үүднээс ажлын байранд ил байрлуулсан байна. Strive for L. I. F. E СЭТГҮҮЛ 2

4 >> Аюулгүй Ажиллагааны тухай мэдээлэл ХОНКОНГ Аюулгүй ажиллагааны сургалтын төв шинэчлэгдлээ Бизнес 1-ийн аюулгүй ажиллагааны сургалтын чанарыг сайжруулах ажлын хүрээнд саяхан Хонконг дахь Strive for L I F E Мэдлэг ба Ур Чадвар олгох сургалтын төвийг хөрсний нуралт харуулсан биет үзүүлэн, өндөрт ажиллах аюулгүй ажиллагааны хэсэг болон ажилчид өөрсдийн аюулгүй ажиллагааны мэдлэгээ шалган шагнал хожих боломжтой өрөөнүүдтэй болгон нэмж тохижууллаа. Үүний сацуу, манай Аюулгүй Ажиллагааны Ахисан Шатны Зааварчилгаа Сургалтын Хөтөлбөр буюу ASIT-ын агуулгыг хянаж үзээд уг хөтөлбөрт аюулгүй ажиллагааг сурталчлах, мөн осолд хүргэж болох эрсдлийн төрлүүдийн талаар илүү ойлголт өгөхөд дөхөм болох үүднээс Хонконгд сүүлийн үед барилгын ажлын явцад гарсан ослуудын судалгааг түлхүү оруулж өгөхөөр боллоо. Ажилчдаа ажлыг аюул осолгүй гүйцэтгэхэд нь туслах зорилгоор аюулгүй ажиллагааны бүх стандарт, мэдээллийн бааз, компани ба салбарын хэмжээнд гарсан ослуудын сэрэмжлүүлэг, бизнесийн үйл ажиллагааны журам болон сургалтын материал зэргийг авч ашиглахад хялбар болгох үүднээс ipad-д зориулсан L I F E App гэдэг шинэлэг программыг зохион гаргалаа. Өндөр үр дагавартай эрсдлийн удирдлага Аюулыг хянах шатлал нь аюулыг багасгах эсвэл арилгахад ашиглагддаг нийтээр хүлээн зөшөөрөгдсөн систем бөгөөд ерөнхийдөө аюул, эрсдлийн хяналтыг үр дүнтэй байдлаар нь ангилсан, аюул, эрсдлийг дээрээс нь эхлэн бууруулах гурвалжингаар дүрслэгддэг. Олон компани хэрэгжүүлэхэд энгийн бас хямд төсөр гэж итгээд уг шатлалын доороос нь эхэлдэг бол манай компанийн хэрэгжүүлдэг Аюул Осолгүй Ажиллахын Төлөө хөтөлбөр нь цаг хугацааны шалгуурыг давж үр дүнтэй, тогтвортойд тооцогддог ХАТУУ буюу хянаж, орлуулж, арилгаж болох эрсдлийн хяналтын шийдлийг ашиглан бизнесийн хүрээнд гарч болох 1-р зэргийн осол болон бусад бүх осол зөрчлөөс сэргийлэхэд чиглэгдсэн байдаг билээ. Working Above the Line: ELIMINATION / SUBSTITUTION ENGINEERING / SEGREGATION ADMINISTRATION BEHAVIOR PPE 3 Strive for L. I. F. E СЭТГҮҮЛ

5 МОНГОЛ Аюулгүй ажиллагааны халаасны ном Монголд улсад хэрэгжүүлж буй төслүүдийн аюулгүй ажиллагааны мэдлэгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд бид аюулгүй ажиллагааны халаасны номыг 1000 ширхэгийг бэлтгэж хамт олон, ажилтнууддаа тараав. Энэхүү ном нь Аюул Осолгүй Ажиллахын Төлөө хөтөлбөрийн буюу аюулгүй ажиллагааны дадлын талаарх товч бөгөөд тодорхой мэдээллийг агуулсан, мөн аюул осолгүй ажиллах дадлыг сануулах гарын дор авсаархан эд аж. Нийт 16 хуудастай энэхүү ном нь аюулгүй ажиллагааны дүрмүүд ба аюулгүй ажиллах дадал тус бүрт тохирсон санамжуудыг агуулсан найман хэсгээс бүрдэнэ. Уншихад хялбар болгож өнгөөр ялгасан төдийгүй аюулгүй ажиллах дадал тус бүрийг сануулсан гол асуултуудыг арын хуудсандаа багтаажээ. ОФШОР Strive for L I F E хөтөлбөрийг эхлүүллээ ХАБЭАБО-ы үзүүлэлтээ тогтмол сайжруулж, бүх ажилтнуудаа осол аваараас ангид орчноор хангахын тулд бид офшорын үйл ажиллагаандаа 2012 оны 11 сард Strive for L I F E аюулгүй ажиллагааны хөтөлбөрийг эхлүүлэв. Компанийн ХАБЭАБО-ы Менежер Яди Касмаяди Сингапур дахь Шэлл Ийстерн Петролиум (Пте)-ийн офшорын инженеринг, хангамж ба барилгын төслүүдэд аюулгүй ажиллагааны манлайллын сургалтыг явууллаа. Төслийн бүх гишүүд оролцсон энэхүү сургалт нь бүх төслийн хэмжээнд 1-р зэргийн осол буюу хөдөлмөрийн чадвар бүрэн алдахад хүргэх осол гэмтлүүдийг бууруулах талаар бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг хэсэг болсон. Мөн далай тэнгист гүйцэтгэж байгаа инженеринг ба дэд бүтцийн төслүүдийн онцлогт тохирсоны сацуу Strive for L I F E-ын ерөнхий зорилгыг агуулж чадсан байна. ЭНЭТХЭГ ДОХ-ын эсрэг хамтдаа тэмцэе Дэлхий даяар ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэх болон түүний эсрэг бүх нийтээр тэмцэхтэй холбоотойгоор, Шугам Хоолой Суурилуулах 3-р шатны төслийн багийн гишүүд ДОХ-ыг Зогсоо. Эндээс эхлэн - Бид хамтдаа ДОХ-той тэмцэж чадна сэдэвт өдөрлөгийг эрэг хавийн угсралтын хашаандаа зохион байгуулжээ. Уг өдөрлөгийн арга хэмжээний үеэр ДОХ-ын тархалтаас сэргийлэхэд чиглэгдсэн мэдээлэл сургалт явуулсан. Олон оролцогч ХДХВ-ын тухай, мөн ДОХ-оос урьдчилан сэргийлэх тухай олон асуулт асуусан уг хөтөлбөр нь тун ч эерэг үр дүнтэй байлаа. Strive for L. I. F. E СЭТГҮҮЛ 4

6 >> Аюулгүй Ажиллагааны Мэдлэгийн Булан Жолоо барих үеийн аюулгүй ажиллагааны санамж Олон бүс нутагт өргөн хүрээний үйл ажиллагаа явуулж, төслүүд хэрэгжүүлдэг манай компанийн хувьд аюулгүй ажиллагааны эрсдэл ихээр дагуулдаг авто замын тээвэр нь манай бизнесийн салшгүй чухал нэгэн хэсгийг бүрдүүлдэг. Энэ төрлийн тээврийн үйл ажиллагаатай холбоотой гарч болзошгүй осол, гэмтлээс зайлсхийхэд дэмжлэг үзүүлэхийн тулд аяллын үеийн эрсдлийн хяналтын арга хэмжээ болгож Аяллын Менежментийн Төлөвлөгөө (АМТ)-г боловсруулан хэрэгжүүлэх шаардлагагатай байдаг. АМТ нь тээврийн хэрэгсэл жолоодоход баримтлах аюулгүй ажиллагааны шаардлагыг биелүүлээгүйн улмаас хүний амь эрсдэх, бэртэж гэмтэх хийгээд манай ажилчид, туслан гүйцэтгэгчид болон аливаа гуравдагч этгээд эрүүл мэндээрээ хохироход хүргэж болзошгүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой ослыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн. АМТ г амжилттай хэрэгжүүлсний үр дүнд манай ажилчид ээлжит аяллын үед учирч болзошгүй аливаа гэнэтийн тохиолдол, урьдчилан төлөвлөөгүй нөхцөл байдлыг ажралгүй даван туулах бэлтгэлээ илүү сайн хангах боломжтой. АМТ-ны ач холбогдлоос дурьдвал: Аяллын менежментийн төлөвлөгөөг амжилтай хэрэгжүүлснэээр аюул, осол болон эрсдэлийг олж илрүүлэх, түүнийг удирдах боломжтой болох Хүн, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, аяллын маршрутыг зөв сонгож, бэлтгэлээ сайн хангаснаар эрсдлээс урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөг бууруулах зэрэг болно. Зүй зохистой хийгдсэн төлөвлөлт нь аливаа осол, гэмтэл тохиолдсон үед нөхцөл байдлыг зөв удирдан зохицуулах, түүнээс үүдэн гарах нөлөөллийг бууруулах гол хэрэгсэл болдог. Аяллын өмнө хийх уулзалтын үеэр хэлэлцэх асуудлууд: очих газар цаг агаарын нөхцөл байдал холбооны хэрэгсэл, яаралтай үед холбогдох дугаарууд сонгосон болон нөөц маршрут цаг хугацааны төлөвлөлт ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний журам Авто замын тээвэр хийх үед тохиолдож болзошгүй эрсдлийн хүчин зүйлс: цаг агаарын нөхцөл байдал ойн зам болон нэг чиглэлийн замын хөдөлгөөн зэрлэг ан амьтан манан, утаа нар хурцаар гялбах ядрах, нойр дутуу байх шавар, цас, мөс замын гадаргуу муу байх зэрлэг ан амьтан салхины шилний нөхцөл байдал, үзэгдэх орчин хязгаарлагдмал байх зам хаагдсан буюу авто осол гарсан байх Ядарсан буюу сайн унтаж амраагүй үедээ жолоо барих нь аюултай. Учир нь энэ үед хүн хариу арга хэмжээ авахдаа удаан байдаг төдийгүй орчин тойрноо мэдрэх, шийдвэр гаргах чадвар нь буурсан байдаг. Иймд аялалд гарахын өмнө ядарсан үгүй эсэхээ үнэлэн, хэрэв та ядарсан буюу сайн унтаж амраагүй бол жолоо барьж болохгүй гэдгийг санаж байх ёстой. 5 Strive for L. I. F. E СЭТГҮҮЛ

7 >> Аюулгүй Ажиллагааны Ололт Амжилтуудаас Энэтхэг Үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТАТА компанийн захиалгаар манай багийн гүйцэтгэж байгаа Раманужан Мэдээлэл Технологийн Парк байгуулах төсөл 2012 оны 12-р сарын 7 ны байдлаар 12 сая хүн цагийг ХЧТА-гүйгээр, мөн байгаль орчны аливаа осол зөрчил гаргалгүй ажиллаж чадсан нь өөрийн ажиллагсдаа аюулгүй ажиллах дадалд сургаж, дадлагажуулах тал дээр бидний гаргасан хүчин чармайлт үр өгөөжөө өгч байгааг харуулж байна. Раманужан Мэдээлэл Технологийн Парк нь хоёр бүсийг хамарсан оффис, орон сууц, олон нийтийн үйлчилгээний, жижиглэн худалдааны, зочид буудал, үзвэр үйлчилгээний барилга байгууламжууд болон автомашины зогсооол зэргээс бүрдэнэ. Болзошгүй аюулыг бууруулахад чиглэсэн манай үйл ажиллагааны систем, аюулгүй ажиллах соёлыг хэвшүүлэх зорилтын хүрээнд хүмүүс, ажлын явц, сургалтанд тасралтгүй хөрөнгө оруулалт хийсний үр дүнд энэхүү амжилтад хүрсэн нь эрсдлийн түвшин өндөртэйд тооцогдох уг төслийн хувьд томоохон амжилт билээ. Индонез Сулавеси арал дээрх Тока Тиндун алтны уурхайн төсөл аюулгүйн ажиллагааны нэр хүнд бүхий хоёр шагналыг хүртсэн тухай баяртай мэдээг бид 2012 оны 11-р сарын 27-ны өдөр хүлээн авлаа. Бид ашигт малтмал, нүүрсний уурхайн үйлчилгээ ангилалд үндсэн гүйцэтгэгчийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шилдэг менежментийн шагнал болох Адитама буюу Аюулгүй ажиллагааны Алтан Өргөмжлөл, мөн уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдэд Засгийн Газраас олгодог улсын хэмжээний цорын ганц нэр хүнд бүхий шагнал болох Шилдгийн шилдэг өргөмжлөлийг хүртсэн юм. Тока Тиндун төслийн багийнхандаа баяр хүргэе! Манай MSJ Нүүрсний Уурхайн төслийнхөн 2012 оны 12-р сард 6 сая гаруй хүн цаг ХЧТА гүй ажилласан байна. Аюул осолгүй ажиллах хүчин чармайлтаа цаашид ч үргэлжлүүлэхэд нь бид тэдэнд дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Вахана Нүүрсний уурхайн төсөл 2 жилийн турш буюу 16 сая хүн цаг ХЧТА гүй ажиллаж дэлхийн түвшинд дээгүүр тооцогдох амжилт гаргасан нь үнэхээрийн бахархууштай үйл явдал болсон юм. Хонконг Лайтхаус Клубээс олгодог Аюулгүй ажиллагааны оны шилдгийг шалгаруулах өдөр Хонконгийн хуанли дээр жил бүр тодоор тэмдэглэгдсэн байдаг бөгөөд 2012 оны шагнал гардуулах ёслолын ажиллагааны хамгийн шилдэг ялагч нь Лейтон компани байлаа. Ахлах Мастер Рэймонд Ау нь Аюулгүй ажиллагааны шилдэг Ахлах Мастерийн шагнал, Төслийн Аюулгүй ажиллагааны менежер Чэнг Фү Кэй, Билли Лэм, Рэймонд Вонг, Энтони Лий болон Аюулгүй ажилгааны сургалтын мэргэжилтэн Чан Зэ Ван нар Аюулгүй ажиллагааны оны шилдэг мэргэжилтний шагналыг хүртжээ. Мөн манай Туслан гүйцэтгэгч 6 компани аюулгүй ажиллагааны сайн гүйцэтгэлтэй туслан гүйцэтгэгчийн шагналыг хүртлээ. Манай гүйцэтгэж байгаа Ванчай зогсоолыг барих төсөл Хонконгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шилдэг гүйцэтгэлтэй байгууллагыг шалгаруулах ёслолын үеэр Аюулгүй Ажиллагааны Шилдэг Менежменттэй Гүйцэтгэгчийн Алтан Өргөмжлөлийг гардан авлаа. Метроны зүүн чиглэлийн шугамыг барих 903 ба 904-р төсөл нь МТР корпорацаас шалгаруулдаг Шилдэг талбай ашиглалттай компани, Гүйцэтгэгчийн аюулгүй ажиллагааны шилдэг супервайзорын шагналуудыг тус тус хүртлээ. Офшор Усан дотор ажил гүйцэтгэхэд өвөрмөц онцлог бүхий бэрхшээлүүд тохиолддог бөгөөд тэдгээр эрсдлүүдийг зөв тооцоолж зохистой удирдах чиглэлээр байнга хүчин чармайлт гарган ажиллаж ирсний ачаар бид аюулгүй ажиллагааны өнөөгийн түвшний туршлага хуримтлуулж чадсан юм. Манай офшорын үйл ажиллагаа 2012 оны 10 р сарын 30 ны байдлаар сүүлийн 12 сарын туршид буюу 4.6 сая хүн цаг ХЧТА гүй ажиллаад байна. Өнгөрсөн 12 сарын хугацаанд Ирак,Танзани зэрэг улсад далайд болон эх газарт их хэмжээний ажил гүйцэтгэсэн бидний хувьд аюулгүй ажиллагааны дээрх үзүүлэлт нь хавьгүй том амжилтанд тооцогдох юм. Филипин Масбатын Алтны Уурхайн Төсөл 2012 оны 11 р сарын 16-ны өдөр өнгөрсөн 3 жилийн хугацаанд нэг ч ХЧТА гүй ажилласан амжилтаа тэмдэглэв. Төслийн менежер Филип Трибик нийт ажиллагсдын нэрийн өмнөөс өргөмжлөлийг гардан авсан бөгөөд өнгөрсөн хугацаанд аюул осолгүй ажилласан нийт ажиллагсдад баяр хүргэв. Зүэлиг барилгыг барих ажлын үед аюулгүй ажиллагааны осол эндэгдэл гаргалгүй ажилласан бидний гүйцэтгэлийг үнэлж Ажлын Байрны Нөхцөл хариуцсан ажил эрхлэлтийн товчоо болон Хөдөлмөрийн яамнаас олгосон Урт хугацаанд аюул осолгүй ажилласан гүйцэтгэгч компанийн шагналыг 2012 оны 12 р сарын 6 ны өдөр гардан авлаа. Strive for L. I. F. E СЭТГҮҮЛ 6

8 Ãàðàà õàð Áàãàæòàé àæèëëàæ áàéõäàà ººðòºº áîëîí áóñäàä ç ñýõ, õàâ óóëàõ, äàðóóëàõ, ò ëýãäýõ áîëîí áóñàä ãýìòëèéã ó ðóóëàõã éí òóëä ãàðàíäàà àíõààð áàéíà óó? Òºñëèéí òàëáàéä ãàðàà áýðòýýõ ÿâäàë ò ãýýìýë áàéäàã áîëîâ àþóëã é àæèëëàõ çºâ äàäëûã õýâø ëñíýýð íýýñ ñýðãèéëæ áîëíî n Ãàð áàãàæ àøèãëàõ òîõèîëäîëä ãàðòàà àíõààðëàà õàíäóóë, àíõààðëàà ñàðíèóëæ, ººð òèéø á õàð n Èõýíõè àæëûã õèéõäýý áýýëèé ºìñºæ ãàðàà õàìãààëæ áàé n Ýðãýäýã òîíîã òºõººðºìæ àøèãëàõ ÿâöàä ºìññºí õóâöàñ îðîîöîëäîõ ýðñäýëòýé ó ðààñ áýýëèé, ÿëàíãóÿà òîìäñîí ýñâýë ñóë óíæñàí áýýëèé á ºìñ n Áýýëèé àâ ÿâæ äàäñàíààð øààðäëàãàòàé åäýý õýðýãëýõ áîëîìæòîé áîëíî n ªðãºæ áàéãàà à àà áîëîí õºäºë㺺íã é ç éëèéí õîîðîíä ãàðàà á áàéðëóóë

МОНГОЛ УЛСААС БҮГД 蒙古国建筑与城市建设部蒙古国驻华大使馆蒙古建设协会 УРИЛГА 邀请函 МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2017 ЧУУЛГА УУЛЗАЛТ 蒙古国与中华人民共和

МОНГОЛ УЛСААС БҮГД 蒙古国建筑与城市建设部蒙古国驻华大使馆蒙古建设协会 УРИЛГА 邀请函 МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2017 ЧУУЛГА УУЛЗАЛТ 蒙古国与中华人民共和 INVESTMENT FORUM - 2017 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ - 2017 投资洽谈会 - 2017 МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ - 2017 蒙古国 - 中国建筑和城市建设投资洽谈会 - 2017 2017 ОНЫ

More information

Шинэ Зеланд Окланд АПЕК-ийн хүчирхэг өрсөлдөөн болон эмэгтэйчүүдийн АПЕК-т оролцох хүрээ -ний талаар хэлэлцэв Бруней Банд

Шинэ Зеланд Окланд АПЕК-ийн хүчирхэг өрсөлдөөн болон эмэгтэйчүүдийн АПЕК-т оролцох хүрээ -ний талаар хэлэлцэв Бруней Банд АПЕК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦ БА ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Д.Батжаргал ОУСХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, магистр АПЕК буюу Ази-Hомхон далайн бvс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага нь 1989 оны

More information

Дэлхийд анхдагч О2О загварт суурилсан Замч монгол худалдааны төв

Дэлхийд анхдагч О2О загварт суурилсан Замч монгол  худалдааны төв БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Хилийн иргэдийн худалдааны бүсийн товч танилцуулга Эрээн хотын Хилийн иргэдийн худалдааны бүсийн удирдах зөвлөл танилцуулга Эрээн хотын Хилийн иргэдийн худалдааны бүс нь анх

More information

汉语被动范畴和使动范畴研究 —基于语言类型学的考察

汉语被动范畴和使动范畴研究 —基于语言类型学的考察 Хэлзүйн айн асуудлыг хэлний хэв шинжийн үүднээс авч үзэх нь (хятад монгол хэлний жишээгээр) Б.Оюунчимэг /ХИС, доктор Ph.D/ 2018-04-20 Маркер Хэв шинжийн маркер Прагийн дэг Н.С.Трубецкой: нэг ай илрүүлэгчтэй,

More information

PowerPoint 演示文稿

PowerPoint 演示文稿 国际教育学院 Ляонин мужийн Хятадын Уламжлалт Анагаах Ухааны Их Сургууль Олон Улсын Боловсролын Kоллеж International Education College Liaoning University of Traditional Chinese Medicine 中医文化针灸 --- 适用于中医主题演讲

More information

Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах ОХУ, БНХАУ-ын сонирхол хотноо олон нийтэд мэдээлж, түүний хүрээнд Евразийн ихэнх улс

Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах ОХУ, БНХАУ-ын сонирхол хотноо олон нийтэд мэдээлж, түүний хүрээнд Евразийн ихэнх улс Олон Улс Судлал 1 (107), 2017 он: 82-100 дугаар тал ӨГҮҮЛЛҮҮД МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХ ОХУ, БНХАУ-ЫН СОНИРХОЛ Ж.Гөлгөө Б.Индра Эдийн засгийн коридор хэмээх нэр томьёо

More information

Английн ноёрхолын үед олон эрдэмтэд толь бичиг бүтээх ажлыг эзэн хааны зарлигаар л биелүүлнэ гэж бодож байсан. Гэвч тусгаар улс болсны дараа улсын оло

Английн ноёрхолын үед олон эрдэмтэд толь бичиг бүтээх ажлыг эзэн хааны зарлигаар л биелүүлнэ гэж бодож байсан. Гэвч тусгаар улс болсны дараа улсын оло Энэтхэгийн их толь бичиг : Аптэгийн Санскрит хэлний толь бичиг Ниржа Самаждар Энэтхэг Нэрү Их Сургуулийн Солонгос хэлний тэнхмийн профессор 1. Оршил Энэтхэгт толь бичиг, шисурос(thesaurus) 1 ба нэр томьёоны

More information

тэнгэр нь овог аймгийн шүтээн, тухайлбал: Алтан ургийн овог аймгийн шүтээн болж улмаар Их Монгол улсын төрийн шашны үүргийг гүйцэтгэн түүнчлэн нийт Мо

тэнгэр нь овог аймгийн шүтээн, тухайлбал: Алтан ургийн овог аймгийн шүтээн болж улмаар Их Монгол улсын төрийн шашны үүргийг гүйцэтгэн түүнчлэн нийт Мо ЧИНГИС ХААНЫ ШАШНЫ ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТ Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд (1162 2012) зориулав. Тэнгэризм бол Шумерын үед үүсэж[1], Хүннүгийн үед төрийн шашин, үзэл суртлын үүрэг гүйцэтгэж, түүний хойно

More information

Lesson 13

Lesson 13 13. ЦАГ АГААР( 天氣 ) Dialogue 1: A: Өнѳѳдѳр их халуун байна шүү! B: Харин тийм ээ, их халуун байна. A: Маргааш ямар байх вэ? B: Маргааш харин бороо орно гэсэн. Dialogue 2: A: Сайн уу? B: Сайн, сайн уу?

More information

Монголын болон БНХАУ-ын Өвөрмонголоос ирсэн төлөөлөгчид Монгол бичгийн тиг буюу глифийг хэлбэржүүлэн нэгтгэж, стандартчилахад хамтран ажиллахаар тохир

Монголын болон БНХАУ-ын Өвөрмонголоос ирсэн төлөөлөгчид Монгол бичгийн тиг буюу глифийг хэлбэржүүлэн нэгтгэж, стандартчилахад хамтран ажиллахаар тохир MWG/2-14-mn Огноо: 2018 оны 4 сарын 7 өдөр Date: April 7, 2018 Баримт бичгийн нэр: Монголын ажлын хэсгийн уулзалт 2 тайлан ба эх сурвалж Document Title: Mongolian Working Group Meeting 2 Report Source:

More information

2018 年 10 月生的招生简介 MATE 日本语学院 2018 年 10 月生 ( 留学签证 ) 的招生简介 请看以下的 (1~2) 1. MATE 日本语学院的 8 点优势! 年 10 月生的招生日程 2018 年 10 月生的招生简章和学生宿舍的入住指南 (

2018 年 10 月生的招生简介 MATE 日本语学院 2018 年 10 月生 ( 留学签证 ) 的招生简介 请看以下的 (1~2) 1. MATE 日本语学院的 8 点优势! 年 10 月生的招生日程 2018 年 10 月生的招生简章和学生宿舍的入住指南 ( 2018 年 10 月生的招生简介 2018.2.1 MATE 日本语学院 2018 年 10 月生 ( 留学签证 ) 的招生简介 请看以下的 (1~2) 1. MATE 日本语学院的 8 点优势! 2. 2018 年 10 月生的招生日程 2018 年 10 月生的招生简章和学生宿舍的入住指南 ( 附页 ) 1.MATE 日本语学院的 8 点优势! 1 减免入学检定费和入学金 ( 共计 6 万日元

More information

Энэхүү ном нь Монгол улсын Оюуны өмчийн газар бүртгэгдсэн бүтээл бөгөөд зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хувилан олшруулах нийтэд түгээхийг хориглоно. Хара

Энэхүү ном нь Монгол улсын Оюуны өмчийн газар бүртгэгдсэн бүтээл бөгөөд зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хувилан олшруулах нийтэд түгээхийг хориглоно. Хара EHLEL AGENCY - Ч.БАТЗАЯА ФЭЙСБҮҮК МАРКЕТИНГ, ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ГАРЫН АВЛАГА УЛААНБААТАР ХОТ 2017 ОН Бизнес бол дайн, Баатар болмоор байвал ял - Ч.Батзаяа Хуудас: 01 Энэхүү ном нь Монгол улсын

More information

СОЁЛ ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН СУДАЛГАА

СОЁЛ ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН СУДАЛГАА ХИС АХТ багш доктор /Ph.D/ И.Туул Хэлшинжлэлийн судалгааны олон талт шинж Хэл нь нарийн зохион байгуулалттай, олон талт үзэгдэлтэй уялдан хэлийг олон талаас шинжилж болно. Ерөнхий хэлшинжлэл Тусгай хэлшинжлэл

More information

International Scientific Exchange by JSPS

International Scientific Exchange by JSPS ЯШУДН-ын үйл ажиллагаа ЯШУДН хөтөлбөрүүдийг ашигласан Япон дахь судалгааны хамтын ажиллагаа болон судалгаа Японы Шинжлэх Ухааныг дэмжих нийгэмлэг (ЯШУДН) Бээжин дахь оффис, Захирал Осаму ВАДА 1 Физикийн

More information

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2016 оны 02 (218) гэдэг бол өнөөгийн ойлголтоор ердийн нэгэн ажил юм. Харин Их Хаантай өдөр бүр харьцаж, түүний итгэлий

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2016 оны 02 (218) гэдэг бол өнөөгийн ойлголтоор ердийн нэгэн ажил юм. Харин Их Хаантай өдөр бүр харьцаж, түүний итгэлий DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v56i2.706 ДОРНО, ӨРНӨДИЙГ ХОЛБОГЧ ГҮҮР, ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД, ИЛ ХАНТ УЛСАД МОНГОЛ АХ НЭРЭЭР ДУРСАГДАН ХҮНДЛЭГДСЭН БОЛОД ЧИНСАН О.Нямдаваа 1 1 ШУА-ийн Олон

More information

INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES National University of Mongolia ACTA MONGOLICA Volume 15(411) ANNUAL JOURNAL National University of Mongolia Edited by

INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES National University of Mongolia ACTA MONGOLICA Volume 15(411) ANNUAL JOURNAL National University of Mongolia Edited by МОНГОЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН Монгол Улсын Их Сургууль ACTA MONGOLICA Боть 15 (411) Монгол Улсын Их Сургуулийн ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ Эрхэлсэн Ж.Бат-Ирээдүй МУИС ПРЕСС ХЭВЛЭЛИЙН ГАЗАР INSTITUTE FOR MONGOLIAN

More information

UniPack маягийн компакт трансформаторын дэд өртөө Гарын авлага 3 UniPack маягийн компакт трансформаторын дэд өртөө Танилцуулга АББ Группын компакт трансформаторын дэд өртөө нь олон улсын IEC 62271-202

More information

洽谈 борлуулагчтай хамтран ажиллах 内蒙古汗嘎日迪商业管理有限公司 呼和浩特市驿润羊绒制品有限公司 内蒙古朝戈文化科技有限责任公司 内蒙古总馨水处理设备有限公司 内蒙古新农购电子有限商务公司 Хангарьд Business Managem

洽谈 борлуулагчтай хамтран ажиллах 内蒙古汗嘎日迪商业管理有限公司 呼和浩特市驿润羊绒制品有限公司 内蒙古朝戈文化科技有限责任公司 内蒙古总馨水处理设备有限公司 内蒙古新农购电子有限商务公司 Хангарьд Business Managem МОНГОЛ- ХЯТАДЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ -д оролцох Хятадын талын ААН-ийн жагсаалт /7 дугаар сарын 6-ний өдөр, Баасан гараг- МҮХАҮТ-ын Их танхимд / Д/д 公司名称 Компанийн нэр 姓名 -овог нэр

More information

АББ-ийн иж бүрдмэл дэд өртөө Агуулга Танилцуулга АББ Группын иж бүрдмэл трансформаторын дэд өртөө нь олон улсын IE стандартын шаардлага хангасан

АББ-ийн иж бүрдмэл дэд өртөө Агуулга Танилцуулга АББ Группын иж бүрдмэл трансформаторын дэд өртөө нь олон улсын IE стандартын шаардлага хангасан Бүтээгдэхүүний гарын авлага авлага Бүтээгдэхүүний гарын авлага UniPack маягийн UniPack маягийн иж бүрдмэл UniPack маягийн Иж бүрдмэл трансформаторын дэд өртөө трансформаторын дэд өртөө Иж бүрдмэл трансформаторын

More information

台蒙封面04

台蒙封面04 碩博精2011 Mongolian Elite Scholarships 獎學金計英蒙古台灣教育中心 畫2011 Mongolian Elite Scholarships 蒙蒙古台灣教育中心 Taiwan Education Center in Mongolia 2011 2011 Mongolian Elite Scholarships 2011 оны Монгол оюутнуудад зориулсан

More information

Microsoft Word - MongolianManuscriptMaps-SimpoBook2012-trans-mn_rev04.docx

Microsoft Word - MongolianManuscriptMaps-SimpoBook2012-trans-mn_rev04.docx Монголын хошуу нутгийн зургийн зураг зүйн хувьсал ба Чин улсын Монгол захиргаа КАМИМҮРА Акира Оршил -Хэлбэргүй газар ба хэлбэртэй газар Зураг 1-д харуулсан газрын зураг нь 1805 он (Сайшаалт ерөөлтийн 10-р

More information

холбон танин мэдэхүйн хэл шинжлэлийн үүднээс тайлбарлахыг зорьсон нь сэдэв сонгон судлах шалтгаан болсон юм. МНТ-ны үгийн сангийн утга судлалын талаар

холбон танин мэдэхүйн хэл шинжлэлийн үүднээс тайлбарлахыг зорьсон нь сэдэв сонгон судлах шалтгаан болсон юм. МНТ-ны үгийн сангийн утга судлалын талаар Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 27 (221) ARTICLES МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО -НЫ УЛААН ӨНГИЙН ӨМСГӨЛИЙН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ НЬ Б.Сүмбэр Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, МУИС, Монгол улс --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

More information

現代蒙古語文法簡說

現代蒙古語文法簡說 現代蒙古語文法簡說 一 字母息里爾蒙文 (Cyrillic Mongolian) 1946 年起在蒙古國正式使用, 共有 35 個字母, 其中元音字母 12 個, 半元音字母 1 個, 輔音字母 20 個, 硬音符號和軟音符號各一個 1. 元音字母 :а, э. и, о, ѳ, у, ү, е, ё, я, ю, ы 2. 長短元音 :а-aa, э-ээ. и-ий, о-оо, ѳ-ѳѳ, у-уу,

More information

Microsoft Word doc

Microsoft Word doc 在蒙古国地名中包含的萨满教和佛教的祭神 祭天和祭敖包礼仪 恩赫巴亚尔 拉布丹 蒙古国立大学外语文化学院 中文提要 从中国学者何星亮在 中国图腾文化 一书中所指出的古代澳洲人信仰以及 匈奴传 北方史 等史料来看, 可以说祭神 祭天 祭敖包礼仪起码是从旧石器时期流传下来的 另外, 近来, 学者们对萨满教信仰 敖包祭祀进行的研究证明, 敖包祭祀是人类共同的礼仪 学者们在研究中指出, 澳洲人 印第安人 中国人

More information

主办单位 Organizers 内蒙古大学蒙古学学院 School of Mongolian Studies, Inner Mongolia University 俄罗斯科学院语言研究所 Institute for Linguistic Studies, Russian Academy of Sci

主办单位 Organizers 内蒙古大学蒙古学学院 School of Mongolian Studies, Inner Mongolia University 俄罗斯科学院语言研究所 Institute for Linguistic Studies, Russian Academy of Sci 中俄俄蒙 第三届蒙蒙古语族族语言国国际学术术研讨会 Третья Международная конференция по монгольскому языкознанию The Third International Conference on Mongolic Linguistics (ML 2018) Монгол хэлшинжлэлийн Олон улсын эрдэм шинжилгээний

More information

è á à ì ì ì ò à ó ù ú à ò è ù è è ò í á è ù è à ù à è á ú á í à à à é à à à é à èi ú á à à ó á ì à à á è à à á ó à á ù à à á ì ó à í à é ò ú ì à ò ì à ù ì é à í í á á è ò á á á á

More information

銘傳大學函 檔號 : 保存年限 : 地址 :(33348) 桃園市龜山區大同里德明路 5 號承辦人 : 林詠薇承辦人傳真 :(03) 承辦人電話 :(03) 分機 3705 承辦人電子郵件 裝 訂 受文者 : 國立嘉義大學 發

銘傳大學函 檔號 : 保存年限 : 地址 :(33348) 桃園市龜山區大同里德明路 5 號承辦人 : 林詠薇承辦人傳真 :(03) 承辦人電話 :(03) 分機 3705 承辦人電子郵件 裝 訂 受文者 : 國立嘉義大學 發 銘傳大學函 檔號 : 保存年限 : 地址 :(33348) 桃園市龜山區大同里德明路 5 號承辦人 : 林詠薇承辦人傳真 :(03)359-3891 承辦人電話 :(03)350-7001 分機 3705 承辦人電子郵件 :ivy@mail.mcu.edu.tw 裝 訂 受文者 : 國立嘉義大學 發文日期 : 中華民國 107 年 10 月 15 日發文字號 : 銘校國國字第 1070110719

More information

ó ì ì ò = 4( +5 / 3 ) 3 12.478 = 2.32 23.2 (47) 1 365 4 1 4 1 19 365 1 365 4 = 29 499 4 235 940 V M = 1 3300 182 M M á

More information

ó ì ì ò = 4( +5 / 3 ) 3 12.478 = 2.32 23.2 (47) 1 365 4 1 4 1 19 365 1 365 4 = 29 499 4 235 940 V M = 1 3300 182 M M á

More information

028 1982 285 1981 826 1982 335 272 277 2171528 1982 335 338 339 1988 3 1 1974 1 1973 2 115 116 1330 è 1975 2 335 1973 203 333 179 1983 1984 10 197 198 1990 2 é ò 1978 222 1985

More information

á à è á à í ú á è é ì á ò ò ú ó ì à í ù à à ó á ú è è à á ì à ó é ì é íí ù á ì ú ó è à è è è ú ú è è á ì à ò ù à ú ò é è à à è ì è ì à í à ó

More information

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70

More information

á ì é ò í í í à ò è á è ú á ú á ú é é á ò ì ò ì ú ì ù á à ì ì ì ò í ì à ò á ù ì à á á é ò ó ì í á ù à è ú ì à ú ò ú ó ó é à ó ú ì ì ì à ì ì è í í ú è ú í é è ù

More information

é é é é è è à é è è è é ê

More information

ò í ú ó ì à ò è 5500 500 2 5500 x 23 50 2 5 2 5 9 5 10 9 5 9 9 4 4 10 64 9 9 74 10 1 5 2 1 9 5 5 4 9 7 1 5 1 3 2 1 3 1 5 1 3 1 5 1 1 5 1 3 1 1 1 4 1 4 2 40 40 1

More information

ú á à à á á è ù? ì í ì á ì ò é? é à ì? à ó é à ì à à ì é í ì è? à ì á ú ó á á ì ù ì è ù

More information

á á á ú é ó é é á í í á ú á é á á í í é

More information

ò ú ó ó ú ó ú ó ú ú ó G L E = G W à è í ü í ü ü á á á á á á á á

More information

ì

ì ì ó à á à í é é è ú à ú ù è í ù è á ú é ù í é à ú á à í ó ò è ì ì é à à á ò à ú è ó á à í ù ú ì ì í ì á è ù ù ò ó á ì ì à è á á ì à ó è ì á ì ì à é ì ó é à ú í ì í á à á

More information

ttian

ttian í á é ì ì ì ó á ú è ù ó è á á é ì ú á á ò á è è ó é è ì á à á

More information

ò ó ì á è ó

ò ó ì á è ó ò ó ì á è ó à à è ì è á ó ì à ì à à à á ì ó à ì ì è ó à ú ì í í á ù ò ò í ì ó à ò ú ó ì à à à à à à í á ì ù ù è ù è ò è ù é à

More information

1989 67 1993 125 305 1989 251 1964 8 1990 231 1983 608 1987 207 1990 6 ú é ì à í à ó 1990 51 é í í ù è ì ò ú à ù ó ú è í à ì è è è í á ó ì á á ò ì á ò

More information

â ü ü êâ ü ü àì é ü é ü é é é ü ü è ü ü ü é é ü ü á é è é é é è è è è éé ü üé é é é ü ü

More information

â ü ü êâ ü ü àì é ü é ü é é é ü ü è ü ü ü é é ü ü á é è é é é è è è è éé ü üé é é é ü ü

More information

í í à ù à à í è è ú ì á á í à ú á è á ú à é à ù ú ì ì ì ò í è ì ì í ì ì ì è ì ì à é ó ò ó ú é ì ù ì í ó è ì à è á à ì à à à í í é á à ù ì ò ì é ú í í à à à à

More information

ò à í é ì è ì é á à è à è è ì á á à à à

More information

ó ú à ù á í í ì ì ù á ù í í ò ó ú ù à ì ì è á í í ì è á ù è ì à ú ì ù ì í à ì ì ó ì ì è ì è á ó à ó ò é ú? à á á ú á í é ì é ì á à á ù á à ò á ò é ù? ì

More information

030 í á ì ú è ì à é ù ò í í ú ù ù á í í ì ù ó ù ì è à é é ú í ì ù ì è ò á à ì ì ì ì ì á ú ì é í í é ò í ì é è ú ú í é ú è à è è à è ó à ò ù à à ù ó ì ì ì à à ù à á ú á ì á ù ù è

More information

ú ì à ì ù ù é à à à í ú ì ì à í à é ì ó à è à ù ì é á ù ú ò ù ù ò

More information

è

è è à à à í á à à ì ú ú á ú ú ì ì í ù í à ú è ò ò ì ù ì à ì à í ì ì è è è é à ì é é á è í í à ì è ì ú í ù ì ò è à í ì à á è ì ó ú è é é ì é ì ì ì ú ó ì à ú á

More information

é ú í í à á í à ù à é ó à è á ù á à à ì á á à é í á ò è ì í ì ù à é ì ì à à è ù é à ù à é ú ì ú ù 1 1 3 4

More information

ì à à ó é í í à ì í ó à í á ò ó ì í ì í í ù ó à í ì à ù à ú è à à à ú ó ò í ù è á á é è ò ì ì ì è é ù ì à ì á ù à á ò í à ì é á è á ì ò ó è ì ò ú ì ó é ú í ú è ù í í à ó ú ú

More information

é

é à á í ù é ù ó á è í ú ù è ì í á ì ú á é ó ú ò ì ò ì à ù à ì è ì ì à è ì ó è ú á è í ì é ì éá ì é ì ù è è í í ù á à à è è à ú á ó ú è í ú á ú è ì ù ú é ì é à ú ù ì ì ó í è ì ì

More information

è ì è é è ò ì ù ù ó é ú ù è ó ì ù à è ùè á ù ù ò ó ò ù à é ù ò ì í à à à à ò à á è à è ù é é ì ú ì à à ì é ù é í ì ò

More information