Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2016 оны 02 (218) гэдэг бол өнөөгийн ойлголтоор ердийн нэгэн ажил юм. Харин Их Хаантай өдөр бүр харьцаж, түүний итгэлий

Similar documents
Английн ноёрхолын үед олон эрдэмтэд толь бичиг бүтээх ажлыг эзэн хааны зарлигаар л биелүүлнэ гэж бодож байсан. Гэвч тусгаар улс болсны дараа улсын оло

МОНГОЛ УЛСААС БҮГД 蒙古国建筑与城市建设部蒙古国驻华大使馆蒙古建设协会 УРИЛГА 邀请函 МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2017 ЧУУЛГА УУЛЗАЛТ 蒙古国与中华人民共和

INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES National University of Mongolia ACTA MONGOLICA Volume 15(411) ANNUAL JOURNAL National University of Mongolia Edited by

тэнгэр нь овог аймгийн шүтээн, тухайлбал: Алтан ургийн овог аймгийн шүтээн болж улмаар Их Монгол улсын төрийн шашны үүргийг гүйцэтгэн түүнчлэн нийт Мо

Lesson 13

Шинэ Зеланд Окланд АПЕК-ийн хүчирхэг өрсөлдөөн болон эмэгтэйчүүдийн АПЕК-т оролцох хүрээ -ний талаар хэлэлцэв Бруней Банд

汉语被动范畴和使动范畴研究 —基于语言类型学的考察

Дэлхийд анхдагч О2О загварт суурилсан Замч монгол худалдааны төв

СОЁЛ ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН СУДАЛГАА

холбон танин мэдэхүйн хэл шинжлэлийн үүднээс тайлбарлахыг зорьсон нь сэдэв сонгон судлах шалтгаан болсон юм. МНТ-ны үгийн сангийн утга судлалын талаар

>> Ерөнхий Захирлын Илгээлт Strive for LIFE сэтгүүлийн 2013 оны эхний дугаарт тавтай морилно уу. Сэтгүүлийнхээ анхны дугаарыг гаргаснаас хойш бид гура

Microsoft Word - MongolianManuscriptMaps-SimpoBook2012-trans-mn_rev04.docx

Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах ОХУ, БНХАУ-ын сонирхол хотноо олон нийтэд мэдээлж, түүний хүрээнд Евразийн ихэнх улс

Монголын болон БНХАУ-ын Өвөрмонголоос ирсэн төлөөлөгчид Монгол бичгийн тиг буюу глифийг хэлбэржүүлэн нэгтгэж, стандартчилахад хамтран ажиллахаар тохир

Энэхүү ном нь Монгол улсын Оюуны өмчийн газар бүртгэгдсэн бүтээл бөгөөд зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хувилан олшруулах нийтэд түгээхийг хориглоно. Хара

PowerPoint 演示文稿

International Scientific Exchange by JSPS

Mongol Survey, #28 Mongol Survey Page 2

Microsoft Word doc

International Symposium Eurasian Nomadic Pastoralism History, Culture, Environment jointly organized by Center for Northeast Asian Studies, Tohoku Uni

現代蒙古語文法簡說

2018 年 10 月生的招生简介 MATE 日本语学院 2018 年 10 月生 ( 留学签证 ) 的招生简介 请看以下的 (1~2) 1. MATE 日本语学院的 8 点优势! 年 10 月生的招生日程 2018 年 10 月生的招生简章和学生宿舍的入住指南 (

% Gorgoroon E. H. Blair and J. A. Robertson The Philippine Island

/,,,,,,,,,,,,,,, ;,,,, ( ),,, ;,,, 1933,, ( ) ( ), 1988,,,, :,, ; :,,,,, 20,,,,,, :,,, 2001, 299 :, :, 2006, 35 :,, ( ( ), 1997, 74 ),

Microsoft Word - 論東亞儒者理解經典的途徑及其方法論問題.doc

美 国 研 究

銘傳大學函 檔號 : 保存年限 : 地址 :(33348) 桃園市龜山區大同里德明路 5 號承辦人 : 林詠薇承辦人傳真 :(03) 承辦人電話 :(03) 分機 3705 承辦人電子郵件 裝 訂 受文者 : 國立嘉義大學 發

德川日本論語詮釋史論

西方三大霸权的战略比较——兼论美国制度霸权的启示意义•

洽谈 борлуулагчтай хамтран ажиллах 内蒙古汗嘎日迪商业管理有限公司 呼和浩特市驿润羊绒制品有限公司 内蒙古朝戈文化科技有限责任公司 内蒙古总馨水处理设备有限公司 内蒙古新农购电子有限商务公司 Хангарьд Business Managem

穨hair&sick

a b 11 16b a 106

主办单位 Organizers 内蒙古大学蒙古学学院 School of Mongolian Studies, Inner Mongolia University 俄罗斯科学院语言研究所 Institute for Linguistic Studies, Russian Academy of Sci

~ Jason Thompson, A History of Egypt: From Earliest Times to the Present, Cairo: The American University in Cairo Press, 2008, p

46 Sophie Legrand

未命名-1

未命名-2

S.M.Shirokogorroff Robert Park Alfred R. Radcliffe-Brown LSE LSE Raymond Firth Bronislaw Malinowski

當 代 史 學 第 8 卷 第 3 期 (2007 年 9 月 ) 文 博 專 輯 香 港 近 十 年 來 文 博 事 業 的 發 展 周 佳 榮 1997 年 7 月 1 日 香 港 特 別 行 政 區 成 立 以 來, 本 地 的 文 博 事 業 有 了 很 大 的 進 展, 博 物 館 數 目

Microsoft Word - 通讯150期.doc

穨抗戰前後國民政府國民營劃分原則與公營化台灣日資

越南政經改革與憲政制度之演變

Microsoft Word - Thesis.doc

國家圖書館典藏電子全文

Microsoft Word - 臺灣意識與臺灣文化_增訂新版_1024.doc

P. 57

Microsoft Word - concept-culture.doc

穨東漢晚期的疾疫與宗教.PDF

瑏 瑠 瑏 瑠

Fancis M. Deng War of Visions Conflict of Identities in the Sudan The Brookings Institution p. 422.

K. N. Chaudhuri Trade and Civilization in the Indian Ocean An Economic History from the Rise of Islam to 175


No Petrus Ramus 3 John Donne Thomas Adams John Cotton Thomas Hooker Anthony van Dyck 5 Grand Tour p See Perry

穨jender.PDF

No terra incognita 獉獉獉獉 Gene M O'Brien Dispossession by Degrees Indian Land and Identity in Natick Massachusetts Cambridge Ca


126 中 西 中 古 税 制 比 较 研 究 或 由 纳 税 人 代 表 组 成 的 机 关 处 于 主 导 地 位, 相 关 税 务 的 处 理 通 常 表 现 为 集 体 议 决 一 集 权 与 专 一 如 前 所 论, 中 国 赋 税 基 本 理 论 不 仅 特 别 古 老, 根 深 蒂 固

[ 2000 ] [ 2000 ] J1 K1 Fairbank M1 Mancall ( the Chinese world order) 1960 [ Fairbank ed ; Mancall 1984 ] [ ] Mancall [ 199

1 imagination phantasia Litz Walton and Christopher MacGowan eds. The Collected Poems of William Carlos Williams Vol New

國家圖書館典藏電子全文

Microsoft Word - content_no36_.doc

Chap3Chinese

台蒙封面04

262 舂音詞社和漚社都成立於上海 在這個新興的文化大都會各種思想的交匯促 進了文學社團的發展不同政治社會背景的文人亦多了交往的機會 加上出版業 的蓬勃人才的集中使得上海的文學社團格外多姿多彩在全國的新舊文壇帶領 5 風騷 在詞學方面龍榆生 便將上海視為民國時期的詞學中心 另一

093_114_Koh_khee_heong

53 Justinian the Great ~ 53 Procopius Kavad Ⅰ Iberian Theophanes Confessor Lazika Lazi 3 3 David Nicolle Romano-Byzantine A


全球化與大英博物館

<A5FEADB6ACDBA4F9>

~ p Ervand Abrahamian Iran between Two Revolutions New Jersey

穨台灣童乩的社會形象2.PDF

Bairoch, ) (Angus Maddison,1926 ) (Bairoch, 1976, 1981), 1960, , 220, 228 ; , 447, 310, 178 (1993) (1988) Peter Brecke (

Microsoft Word - 洪櫻芬本文0813.doc

06

穨yinmen.PDF

《根於生態、生計、文化的「和平婦女」行動研究》網上版

~

充 唯 使 听 人, 勿 畜 奴 婢 及 六 畜 等 非 法 之 具 3 所 谓 斋 食, 显 然 是 指 素 食, 则 按 摩 尼 教 教 规, 其 信 徒 必 须 终 生 素 食 摩 尼 教 置 有 十 大 戒 律, 三 条 针 对 口, 三 条 针 对 心, 三 条 针 对 手, 一 条 针

, :,,, ; ; 80 %,,,,,,,,,, 1945, 48,,,,,,,,, (), 19 70,,,, 2001, 8116 %, 88 %, 100 %, 95

70 在 寫 本 與 印 本 之 間 的 方 書 宋 代 千 金 方 的 書 籍 史 者, 至 宋 始 多, 蓋 鋟 板 之 術 盛 於 是 時 使 然 然 醫 家 之 書, 經 宋 人 搜 輯 傳 世 者, 醫 經 類 甚 少, 同 一 經 方 也, 本 草 類 亦 甚 少, 而 方 書 獨 多

視覺智性與藝術教育

兩個皇帝的故事——嬴政與哈德良

第 I 部 份 請 回 答 本 部 份 的 所 有 問 題 答 題 説 明 (1-50): 根 據 每 一 個 敘 述 或 問 題, 在 所 給 答 案 中 選 擇 最 恰 當 的 詞 或 詞 句, 並 在 另 外 的 答 題 紙 上 寫 下 代 表 該 答 案 的 編 號 1 時 間 線 的 主

Microsoft Word - csds2014_04.docx

一、

Microsoft Word - 劉燕萍本文0514.doc

数量优势下的恐惧

Microsoft Word - 05 吳奇浩3校稿0813.doc

˘ªF¶Î

洪麗珠 84 4 人 南人的任官差別只是一種集團主義 collectivism 的用人方法罷了 確實元代 史料中 參用 一詞頗為常見任官與族群對應的狀況除了蒙古人之外色目與漢人 5 並非一直有上與下的差別元代法律上更找不到四等人制的明文規定 應該思考的 是四 等 人或者四類人的存在是否需要法律明文規


J. D. 17 Daniel J. Elazar, American Federalism: A View From the States (New York: Happer & Row, Publishers, 1984), p

Francis L. K. Hsu Under the Ancestors Shadow Francis Hsu, Under the Ancestors Shadow: Chinese Cultu

:,,, 1948, 1956, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 1948,,, [1 ], ( ),, [ Sergei Goncharenko, Sino2Soviet Mi

[1] [2] [3] [4] 20 [5] Thomas Barclay, [1] [2] [3] [4] [5]

國家圖書館典藏電子全文

The UGC AoE Scheme: The Historical Anthropology of Chinese Society 卓 越 學 科 領 域 計 劃 項 目 : 中 國 社 會 的 歷 史 人 類 學 研 究 四 13:20-14:35 主 持 兼 評 論 : 郭 文 華 ( 厦 門

051_072_Zhang_yi


Transcription:

DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v56i2.706 ДОРНО, ӨРНӨДИЙГ ХОЛБОГЧ ГҮҮР, ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД, ИЛ ХАНТ УЛСАД МОНГОЛ АХ НЭРЭЭР ДУРСАГДАН ХҮНДЛЭГДСЭН БОЛОД ЧИНСАН О.Нямдаваа 1 1 ШУА-ийн Олон Улсын харилцааны хүрээлэн, Монгол улс Цахим шуудан: namdeev@yahoo.com Болодын талаар дэлгэрэнгүй тэмдэглэл Монголд өнөөдрийг хүртэл нийтлэгдээгүй бөгөөд би Иран улсад 2015 онд Монголын ШУА-ийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцохдоо түүнийг мэдэрч судалгааг эхэлсэн юм. Цөөн Монгол эрдэмтэн түүний тухай товчхон бичсэн байдаг. Миний бие Ил хант улс, Ил хаад номонд түүний тухай цухас дурьдсан байгаа. Энэ удаа аугаа энэ хүний талаар бүрэн ойлголт уншигч нарт өгөхийг зорив. Мөн түүний талаар гадны эрдэмтэдийн болон өөрийн хийсэн дүгнэлтийг Монгол, англиар хавсаргав. Болд гэдэг нэр нь Ган буюу англиар Steel гэсэн утга агуулсан Монгол нэр юм. Түүний нэрийг БОЛОД гэж Mонголоор галиглан өрнөдийн болон Хяталын эрдэмтэд тун зөв бичжээ. Түүнийг Персид Пулат- Pulat Chinksank гэж дууддаг. Хятадаар Boluo Chengxiang 孛羅丞相 ; гэнэ. Болод сайд гэсэн Хятад үг юм. Гэхдээ Хятадын зарим эх сурвалжид Болодыг ( По-ло ) гэж тэмдэглэжээ. Иймд түүнийг Марко Полотой эндүүрч болохгүй юм. Түүхийн зарим номонд түүнийг Болод Ах ( Aqa) 1 гэж тэмдэглэсэн байдаг. Энэ нь түүнийг бишрэн хүндэтгэж, түүний оюун ухаан, туршлага, өндөр соёл, боловсролыг Ил хант улсад үнэлж Болд ах хэмээн Өлзийт ханы үеэс хүндлэн дууддаг байсантай холбоотой байна. Тэрээр Юань Гүрний гурван байгууллагын (Яамны) Их зөвлөх, Ил хант Улсад суух Юань гүрний элчин (Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд), Ил Хаадын Зөвлөх, Ил хаадын Зарлигийг баталгаажуулагч, Судрын чуулганы Монголын түүхийн хэсгийг Рашид Ад-Дин Хамадинид хэлж бичүүлсэн суут эрдэмтэн, соён гэгээрүүлэгч 2 болно. Дэлхийн монголч эрдэмтэд түүнийг дорно - өрнөдийг холбосон соёлын Их гүүр гэж үнэлжээ. Болод нь Дөрвөн ( Монголын нууц товчоонд гардаг Дува Сохорын дөрвөн хүүхдийн үе залгамжлагч ) 3 овгийн гэр бүлд мэндэлсэн. Рашидад-Дины тэмдэглэснээр 4, Болодын эцэг Журхи ( Jurghi\ Yurki) нь Чингис хааны ордоны аж ахуйн эрхлэгч, их хатан Бөрте гийн удирдлагад ажилладаг байсан. Тогооч нарыг удирдан ажиллана 1. Encyclopedia of Mongolia and the Mongol Empire by Christopher P.Atwood, Indiana University, Bloomington, 2004, page 43. Under Öljeitü (1304 16), Bolad achieved great influence as chingsang (chengxiang, grand councillor) and aqa (elder). Under Öljeitü (1304 16), Bolad achieved great influence as chingsang (chengxiang, grand councillor) and aqa (elder). 2. Reuven Amitai-Preiss-Ghazan, Islam and Mongol Tradition: A View from the Mamlūk sultanate, Bulletin of the School of Oriental and African Studies, University of London, Vol. 59,No. 1 (1996), pp. 1-10. 3. Culture and conquest in Mongol Eurasia, by Thomas T.Allsen, Publisher: Cambridge University Press. Place of publication: Cambridge, England. Publication year: 2001. Page 63. According to Mongolian tradition, the Dörben were descended from the four sons of Duua Soqor, a semi-legendary figure in the Secret History. 4. Rashīd/Alizade, vol. I, pt. 1, p. 518; Rashīd/Karīmī, vol. I, p. 400; and Rashīd al-dīn, Shu abi panjgānah (ms., Topkapi Sarayi Museum, cat. no. 2932), folio 105v. - 17 -

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2016 оны 02 (218) гэдэг бол өнөөгийн ойлголтоор ердийн нэгэн ажил юм. Харин Их Хаантай өдөр бүр харьцаж, түүний итгэлийг олж, хажууд нь ажиллана гэдэг бол том аз завшаан, хариуцлага шаардсан ажил билээ. Эцэг нь их нэр хүндтэй, ховор албан тушаал хашиж, Эзэн Хааны түмэн торгон цэргийг захирдаг байсан тул хүү Болод нь Их хааны итгэлийг амархан олж авсан. Тэрээр Хубилай хааны гэр бүлийн дотоод хүрээнд багтаж чадсан нэгэн болмой. 1248 онд Хятадын их эрдэмтэн Чанг Те Хуй-гээр ( Chang te- Hui ) ууган хүү Дорж болон Болод нарт хичээл заалгах үүргийг ханхүү Хубилай гаргасан. Хүүхдүүд ойролцоогоор долоо, найман 5 настай байсан бололтой. Болод Монгол хэлний зэрэгцээ Хятад хэлийг гойд гарамгай сайн эзэмшсэн, хэлний их авьяастай, гүйлгээ ухаантай, хүний арга барил, эвийг сайн олдог, хичээлдээ их анхааралтай ханддаг байжээ. Түүний бага насны эдгээр чанар нь Хубилай хааны нүдэнд бүрэн тусч, улмаар итгэл хүлээлгэсэн нь алхам бүрдээ батлагдсаар түүний гарын хүн болтлоо өссөн. 1260 онд Хубилайг Их хаанд өргөмжлөгдсөний дараа, Болод нь эзэн хааны ордоны өсч байгаа залуу ажилтан байж, чухал үүрэг даалгаврыг хэрэгжүүлдэг байсан. Тухайлбал, Кашмирийн нэр хүндтэй Бурханы шашинтай гэр бүлд үйлчлэх үүргийг Хаанаас хүлээн авч байжээ. Удалгүй 1264 онд Шантуны Тунг- Ших хотод гарсан үймээнийг дарах цэргийн анхны том даалгавар хүлээн авч амжилттай хэрэгжүүлсэн. Тэрээр Буурч( Ba urchi) 6, ордоны ёс журам, дезайныг зохиогч, хааны зарлиг шийдвэрийг сонордуулагч, Хөдөө аж ахуйн (мал аж ахуйн) үйл ажиллагааны зохион байгуулах албаны тэргүүнээр ажиллахын зэрэгцээ Төрийн үйл хэргийн аман болон бичгэн орчуулгыг ( Монгол-Хятад) нэгэн адил хийдэг Монгол сэхээтний нэгэн байжээ. Хубилай хаан өөрийн зөвлөх Луй Пингчунг болон Болод нарт зарлиг буулгаж Хааны ёслолын үйл ажиллагааг зохион явуулдаг Алба байгуулж, хүмүүсийг сонгон сургах үүрэг өгсөнийг тэд биелүүлсэн байна. Тэд хааны ёслолын дүрэм журмыг зохиож, түүнийг хэрэгжүүлэн гүйцэтгэх 200 хүнийг сонгон авч зааж сургажээ. Үүргийг сайн биелүүлсэн гэж хаан тэднийг магтан архи хундагалуулан өгч баяр хүргэж байсан талаар тэмдэглэсэн байна. Ийнхүү 1271 онд Төрийн ёс журмыг сахиулах Хубилай хааны Ёслолын алба шинээр байгуулагдсан. Болодод хариуцуулсан дараачийн гол үүрэг бол Төрийн болон цэргийн албан хаагчдын үйл ажиллагааны үнэнч байдал, үүргээ хэр сайн шуурхай хэрэгжүүлж байгааг хянах байгууллагыг шинэчлэх ажлыг зохион байгуулах байв. Түүнийг хэрэгжүүлэх ажлыг хийсэн. Ингээд Их хаан 1268 онд уг байгууллагыг өөрчлөн байгуулжээ.уг байгууллагын орлогч даргаар Болодыг томилон ажиллуулж байгаад 1275 онд даргаар томилжээ. Хятад даргатай хамтран уг албыг тэрээр хашсан байна. Монгол, Хятад хоёр даргатай байх нь үр дүн муутай байсан тул 1277 онд Болодыг давхар хашиж байсан ажилд нь шилжүүлжээ. Тэрээр уг алба хашиж байхдаа Хөдөө аж ахуйн байгууллагын ахлах Зөвлөхийн ажлыг давхар хашиж байсан. Уг байгууллагын чухлыг 1261 онд Монголчуудад Болод ойлгуулан хүлээн зөвшөөрүүлж, улмаар Хөдөө аж ахуйг хөхиүлэн дэмжих нэртэй байгууллагыг үндэслэсэн байна. 1271 онд уг байгууллагыг өргөтгөн Захирлаар Болодыг томилсон. 1277 онд Болод Хөдөө аж ахуйн ахлах Зөвлөхөөр томилогдсон. Ийнхүү Хөдөө аж ахуйн ахлах Зөвлөхөөс гадна Төрийн болон цэргийн албан хаагчдын 5. Christopher P. Atwood-Encyclopedia of Mongolia and the Mongol Empire; see: Bolad c hinsang 6. Буурч - Аян замын хүмүүсийн буудаллах гэр - Хаадын тогооч буюу тогоочийн ахлагч -Хоёр үе дэмжсан боол гэж Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь бичгийн 1 боть. Хуудас 307, А-О. 2006. - 18 -

асуудлын Зөвлөх, Хааны ордны үйлчилгээ аж ахуйн захирал, Хааны Ёслолын зохицуулагч, Цэргийн хэргийн Товчооны туслах захирлаар тус тус ажиллаж байсан. Өнөөгийн ойлголтоор бол Хөдөө аж ахуйн Яам, Цэргийн Яам, Төрийн албаны Зөвлөл, Төрийн Ёслолын алба, Төрийн тэргүүнд үйлчлэх албадын ахлах Зөвлөх, зохицуулагчаар ажиллаж, Хааны ордонд нэр хүнд, нөлөөтэй, Хубилай хааны итгэлт нэгэн болжээ. Ийм ч учраас Хятадын талаас дээрх гол Яам, тамгын газарт ажилладаг хүмүүс Болодоор уламжлуулан бодол санаагаа эзэн хаан, түүний албадад ойлгуулж, тайлбарладаг байжээ. Нөгөөтэйгүүр Хятадын нарийн бодлогоос Болод маш сайн суралцаж, Хятадын нийгэм, соёл зан, заншлыг дотроос нь ажиглаж, танин мэддэг болсны зэрэгцээ, түүнийг бас хүндэтгэдэг нэгэн байжээ. Юанийн эзэнт улсын бодлогод, их эзэн Хааны болон түүний албадын санал бодол, Монгол соёл зан заншил, Монгол хүний ухааныг нэгэн адил гарган тусгаж, бас хоёр үндэстний онцлогийг зангидаж нэгтгэж чаддаг байсан учраас Их хааны итгэл, найдварыг Болод бүрэн даасан нэгэн байжээ. Түүнчлэн Болодыг хууль шүүхийн ээдрээтэй, хааны төрсөн дүүгийн асуудлыг зохицуулах ажилд хүртэл оролцуулж байжээ. 1264 онд тэрээр Ариг Бөхийн болон Ахмед Фанакатийг алагчийн эмзэгтэй хэргүүд дээр ажилласан. Сүүлчийн хэргийн хуурамч зүйлүүдийг Болод олж тогтоосон бөгөөд түүнийг нь Их Хаанд сонордуулсан байна 7. Хубилай хааны улсын төрийн гол албадын судсыг барьж, дотоодын гол асуудлыг Монгол талаасаа хариуцуулахаас гадна, 1285 онд Аргуныг хан эзний ширээнд заларсны дараахан Болодыг Персийн Ил хант улс руу Хубилай Их Хаан томилон явуулсан. Тэрээр Хааны Тамга, Зарлиг, шинэ Ил Ханы тэтэмийг хүргэж очсон. Харамсалтай нь Болод тэр үеэс эх нутагтаа буцаж ирж чадаагүй. Гол учир нь гэвэл, Юань гүрэн, Кайду-гийн удирдсан Цагаадайн Хант улсын хоорондын зөрчил нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл Цагаадай хааны байгуулсан эзэнт улсын нутгаар Толуй хааны удмынхан болон Юанийн эзэнт улсын ноёд сайд нарыг явуулахгүй хүртлээ тэд хоорондоо зөрчилтэй болсон байжээ. Нөгөөтэйгүүр Болод Персид үлдвэл тэдгээр асуудлыг зохицуулахад чухал үүрэгтэй байсан байж болох. Сүүлдээ Хубилай хааны Зүүн Азийн бодлого Болодоор дамжин хэрэгждэг болсоныг өрнөдийн эрдэмтэд судлан гаргаж байна. Тэр нь түүнийг Ил хант улсын нутагт удаан барих нэгэн шалтгаан байсан байж болох талтай. Хубилай хаан түүнийг Ил хант улсын нутагт явуулаад эгүүлэн татаагүй, тэдний хооронд зөрчил бий болсон зэрэг яриа байдаг нь түүний талаар хийсэн миний энэхүү судалгааны явцад батлагдсангүй. Болодыг Ил хан Аргун руу явуулсан тухай Иса (Isa\ Aihsieh) гийн Хятад хэлээр бичсэн тэмдэглэл байдаг бөгөөд түүнийг өрнөдөд орчуулан тавьсан байна. Болодыг дагалдуулан туршлагатай (өмнө явж байсан )Иса-г түүний туслагч ( Хятад хэлээр Chiai гэж тэмдэглэжээ) 8, орчуууулагчаар хамт явуулжээ 9. Тэр хүн Перс гаралтай, Хятад хэлтэй хүн байсан бололтой. Энэ талаар Хубилай хааны хэлсэн үгийг хойно иш татав. 1286 онд Болод, Иса нар Ил Хант улсаас нутагтаа буцах аян замдаа хамт гарсан. Чен Чу-Фу гэдэг эрдэмтэн Исагийн тэмдэглэлийг судлан тэдний хувь заяаны тухай дэлгэрэнгүй тэмдэглэжээ 10. Уг 7. Felicity Smoak, information about Shah Rukh Khan. 8. Culture, conquest in Mongol Eurasia by Thomas T.Allsen, Cambridge, England, 2001, page 72. 9. Ch eng Chü-fu, Ch eng hsüeh-lou wen-chi, ch. 5, p. 3b. See also YS, ch. 134, p. 3249, and A. C. Moule, Christians in China before the Year 1500 (London: Society for Promoting Christian Knowledge, 1930), p. 229, who provides a translation of Isā s YS biography. 10. Ch eng Chu-fu, Ch eng Hsueh-low wen-chi.ch.5.p.36.see also YS, ch 134, p.3249, and A.C. Moule, Christians in China before the year 1500, p 229, who provides a translation of Isa s YS biograjhy. - 19 -

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2016 оны 02 (218) тэмдэглэлд бичсэнээр бол тэднийг Төв Азийн нутгаар дамжин нутаг буцах замд Кайду-гийнхан тэднийг барихаар отож байсан байна. Түүнийг мэдэнгүүт тэр хоёр хамт буцаж байснаа өөрчилж, хуваагдан салсан байна. Иса нум сум, дүүгүүр, чавхаар өөрийгөө зэвсэглээд бүтэн хоёр жил нуугдан явсаны эцэст Та-ту ( Бээжин) хотод буцаж иржээ. Тэрээр Аргун ханаас Хубилай хаанд явуулсан үнэтэй торгон хувцас (дээл), бүсийн хамт явуулсаныг гардуулсан. Тэгээд хэрхэн буцаж ирсэн замын тэмдэглэлийг бичих үүрэг түүнд их хаанаас өгсөн байна. Эзэн хаан Хубилай: Болод бол манай ( Монгол) эх нутагт төрсөн, манай ёс заншилыг мэддэг бидний бүтээгдэхүүн, тэр нутагт үлдсэн нь зүйтэй байна. Иса бол тэр нутагт төрсөн, тэнд өөрийн гэр оронтой боловч над хичнээн үнэнч байгаа нь харагдаж байна. Тэд хоорондоо ямар их ялгаатайг харж байна уу? гэж өөрийн түшмэд нартаа айлдаж байжээ 11. Юанийн эзэнт гүрний Төрийн албаны гол багана болсон Болодыг нутаг буцах боломжгүйг мэдсэн Аргун хан Болодыг торгон цэргийн ( Хэшиг) командлагчаар томилж, Курсанд ажиллах хэд хэдэн үүргийг өгчээ. Хэдийгээр Болод нутагтаа хоёр хүү, эхнэртэй байсан боловч аргагүйн эрхэнд түүнд талийгаач Абага ханын албан бус эхнэр ( concubine) Ширинийг ( egechi) авч өгчээ. Ширин гэдэг нэрийн ар талд эгч гэсэн Монгол үг бичжээ. Тэгэхээр Ширинийг эгч гэж хүндэтгэн дууддаг байсан уу? Эсвэл Абага ханын эгч байсан уу гэдгийг лавшруулан судлах шаардлагатай. Ийнхүү Болодыг Ил хант улсын нутагт бүх насаар нь суурьших үндсийг тавьжээ. Харин түүний хоёр хүүг Юанын эзэнт улсын төрд зүтгүүлж онцгой анхаарал тавьсан байдаг. Энэ нь эзэн хааны анхаарал, халамж Болодод хэвээр байсныг харуулсан давхар баталгаа болж байна. Ширинийг Болодод эхнэр (хатан гэж тэмдэглэсэн байв) болгон авч өгсөн нь маш өндөр нэр төрийн хэрэг байв. Монгол заншилд байдаггүй зүйл болсон гэж өрнөдийн эрдэмтэд түүний гэрлэлтийг дүгнэсэн байна. Хубилай хааны эзэнт улсад олж авсан Болодын туршлага, арга барил Ил хант улсад чухал байсан. Түүнийг ил хаад нэгэн адил мэдэрсэн байв. Ингээд Ил хант улсын сан нөмрөгийг өсгөн бэхжүүлэхэд бэрхшээл гарч, улмаар уг асуудлаар Гайхату хан Болодтой санал солилцож, Юань гүрэнд ашиглагдаж буй шиг цаасан мөнгө Ил хант улсад үйлдвэрлэх талаар зөвлөлгөө авч байсан. Ийнхүү 1294 онд анхны цаасан мөнгө- Чао-г Ил хант улсад ( Иранд) анх удаа гүйлгээнд гаргаж туршссан боловч орон нутгийн хүмүүс түүнийг төдийлэн хүлээн авч дэмжээгүй. Хасан ханы үед Болодын нэр хүнд ялимгүй доошилсон боловч Хасан хан өөрөө түүнийг их хүндэлдэг байсан. Ил хаадыг дагалдан очиж суурьшсан монгол хүмүүс хүүхдээ зарж, Монгол үндэстний нэр хүндийг хүний нутагт гутааж байсан тул Хубилай, Хасан хаад тусгай фонд бий болгож, тэднийг эргүүлэн худалдан авч, түмэн монгол боол хүүхдийн командлагчаар Болодыг ажиллуулсан. Өлзийт ханын үед ( 1304-1316) Болодын нэр хүнд өсч Ерөнхий зөвлөх, Болод ах гэдэг хүндэтгэлийг Монгол, Персийн олон түмнээс хүртэж, Ил хант улсын төрд Сулдусын Чубан, Хонхотны Кутлу Шах нарын хамт Болод гол зөвлөхөөр ажилласан. Энэ нь 1304 оны Өлзийт Ханын Зарлигт тэдгээр гурав дараалан гарын үсэг зурсан байдгаар 12 батлагдана. Болод Ченсан бол Хятадын соёлыг Ил Хант улсад нэвтэрүүлэгч байсан гэж Христофер Атвууд бичжээ 13. Тэрээр мөн Монгол соёл, зан заншил, түүхийг Персийн оронд нэвтэрүүлж, Монгол хаадын түүх, үйл ажиллагаа амьдралыг хаадын амьд ахуйд нь 11. Сh eng Chu-Fu, Ch eng Hsueh-low wen-chi, chi.5, pp3b-4a 12. О.Нямдаваа, С.Чулуунбаатар нарын Ил хаад номны 54 хуудасны хавсралт, 2015 он, Улаанбаатар хот, Бит Пресс хэвлэлийн газар. 13. Encyclopedia of Mongolia, by Christopher A.Atwood, page 54, Indiana University, Bloomington, 2004. - 20 -

бичиж улмаар энэхүү соёл, заншлыг Персид бий болгосныг нэмж тэмдэглэхийг хүснэм. Судрын чуулганы Монголын түүхийн хэсгийг Рашид ад-динд хэлж бичүүлсэн хүн бол Болод. Түүнийг хэлж бичүүлэхдээ Алтан дэвтэр гэдэг хаадын нууц түүх бүхий гар бичмэлийг ашигласан гэдэг таамаглал байдаг бөгөөд тэр нь Иранийн Шахын ордны номын санд байсан талаар зарим эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. Түүнийг олж тогтоох ажил ирээдүйд хийгдэнэ гэдэгт найднам. Судрын чуулганыг бичихэд Монголоос 20 орчин түүхчид нэлээд тэмээ ачаа бүхий түүхийн холбогдолтой зүйлийг Иранд аваачсан талаар Монгол эрдэмтэд бичсэн байдаг. Монголын түүхийн нэгэн чухал хэсэг нь суурин соёлтой Персийн оронд өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн нь Монголчууд бидний нэгэн хувь заяа болов уу. Ингээд Монголын эрдэмтдээс Болодын талаар бичсэн зүйлээс цухас дурьдваас: Рашид ад-дины туслах Шаме ад-динаас Болод чинсан, Рашид ад-дин хоёр системтэй гээр өдөр бүр яг багш шавь хоёр шиг хамтдаа ажиллаж байсан бөгөөд эмир Болод түүх хүүрнэж, харин эрдэмтэн сайд түүнийг нь бичиж байсан 14 гэснийг Доктор Профессор Ш.Бира өөрийн бүтээлдээ дурьджээ. Доктор, Профессор Ш.Чоймаа Шашдирын чуулган номын шинэ орчуулгад өргөх үгэндээ Хасан хан бээр олон хэлний мэргэд, орчуулагчдыг хураан чуулгаж, бас 1286 онд Монголын Юань гүрнээс Болод чинсан хэмээх бичгийн Монгол хүнийг түүх шастирын хамт авчирсан нь баримттай бөгөөд Алтан дэвтэр хэмээх Чингис хаантны өвөг дээдэстэй нь багтаасан түүхэн сурвалжийг ашигласан нь үнэн магад юм 15 гэжээ. Доктор Г. Акимаас... Болодын эцэг Юрхи\ Жүрхи\ Чингис хааны буурч байж, их хатан Бөртэ үжиний хүрээг хавсарч байжихуй. Тэрбээр Чингисийн мянган турхагийн зуутын ноён байвай хэмээн Рашид ад- Динийн тэмдэглэсэн зүйлээс иш татсан байв. Мөн Paшид ад-динаас Онцолбаас, аугаа жанжин, сүрлэг ноён, Туранд цэргийг засагч, дэлхийн орон бүхний даргач Болод чинсан /миний зөвлөлгөөг нь авч асан/ -г нэрлэхийн учир гэвээс энэ дэлхийн хүмүүн суудаг аль ч хэсэгт зүйл зүйлийн зураг урлагийн чадварын хувьд, түрэг аймгийнхны, ялангуяа монголчуудын үүсэл гарваль, шашдир түүхийн мэдлэгийн хувьд түүн лүгээ эгнэх нь үгүй бөлгөө хэмээж Болодыг үнэлсэн байдаг 16. Түүхч Б.Балжинням, Доктор Д.Баяр нараас 10-12 өрх айлыг Монголоос нүүлгэж Табризад суурьшуулж уг түүхийг бичихэд оролцуулсан талаар тус тусын бүтээлд тэмдэглэн үлдээжээ 17. Болодод өгсөн Ил ханын өөр нэгэн даалгавар бол 1307 онд Гиланыг эзлэх үед түүгээр арын албыг хашуулсан байв. 1313 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ил Хант Улсын албанд 28 18 жил зүтгэсний дараа Арран-ын үзэсгэлэнт тал нутагт байдаг өөрийн өвлийн байрандаа Болод насан өөд болсон 19. Тэрээр амьсгаа хураатлаа морь унаж, Монгол зан заншлаар амьдарч байжээ. Талийгаач болсноос нэлээд хойно Юанийн Засгийн газраас хүндэт цолыг нөхөн олгосоныг өрнөдийн эрдэмтэд тэмдэглэжээ. Түүний амьсгаа хураасныг Юанийн эзэнт улс, Ил хант улсад зэрэг гашуудан тэмдэглэж, улмаар Персид нутаглуулсан байна. Болод нь Хятад, Перс, Жүүд (еврей) хүмүүстэй хамтран ажиллаж, Монгол 14. Ш.Бира, Монгольская историграфия \ XIII-XVII вв\, М., 1978 г.стр.136. 15. Го. Акимын орчуулсан Го. Акимын орчуулсан Шашдирын чуулган, xxvii тал. 16. Го. Акимын орчуулсан Шашдирын чуулган. 29 дэх тал. 17. О.Нямдаваа, Ил Хант Улс, Улаанбаатар хот, 2015 он, 53 тал (Энэ нь өнөөгийн Азербайжаны нутагт багтдаг аж). 18. Thomas T. Allsen, Culture and Conquest in Mongol Eurasia, 2001, Cambridge university press, page 71. 19. Hafiz-I Abru.Zavl.p73 and Charles Melville. The Ilkhan Oljeitu s conquest of Gilan ( 1307), Rumor and Reality in Reuven Amitai- Preiss and David O.Morgan, eds. - 21 -

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2016 оны 02 (218) төрийн бодлогыг Бээжин, Табриз хотод зохиолцож, Монгол үндэсний эрх ашиг, соёл зан заншлыг эзэн хааныхаа санал бодлын хамт тусгаж чаддаг байсан дэлхийн хэмжээний сэхээтэн байжээ. Тэрээр Хятад, Монгол соёл, зан заншилыг Ил хант улсад биеэрээ үлгэрлэн таниулсан. Юанийн эзэнт гүрний төрийн зохион байгуулалт, хөдөө аж ахуй, мал аж ахуй, Боловсон хүчины бодлого, туршлагаас олон зүйлийг Ил хант улсад дэлгэрүүлжзз. Амьсгаа хураахаас 28 жилийн өмнө, Болод нь Хубилай эзэн хааны Цэргийн хэргийн товчоонд Гүн цолтой ажиллаж байсан, харин уг байгууллага түүнийг амьсгаа хураатал нь өөрийн данснаас хасаагүй байсныг өрнөдийн эрдэмтэд онцолсон байдаг. Хэдийгээр Ил хант Улсын төрийн албанд амьдралынхаа сүүлчийн мөчийг өнгөрөөсөн боловч, Юанийн эзэнт гүрний Цэргийн хэргийн Товчооны ажилтан бүртгэлтэй Болод хэвээр байжээ. Ийнхүү Болодыг явуулсан эзэн Хаан түүнд маш өндөр сэтгэгдэлтэй хэвээр хоцорчээ. Гүн цол нь Юанийн эзэнт гүрний 9 цолны дээрээсээ 3 дахь цол байжээ. Эхний 2 цолыг Хан хүү нарт олгодог байсан. Тэгвэл Ил Хант Улсад Болод нь Элчин сайд, сайд цолуудыг эдэлж Ил Хан Өлзийтийн Зарлигийг баталгаажуулдаг 3 хүний нэг байсан. Тухайлбал, 1304 онд Ардебил мужийн Мандешин тосгоны нэгэн хөрөнгийг баталгаажуулсан Өлзийт хааны Зарлиг байдаг. Түүнийг баталгаажуулан 3 ноён гарын үсэг зуржээ 20. Түүний эхэнд Эмир Котлог Шах, Эмир Чобан, Монгол элч Болод Ченгсан нар гарын зурсан байдаг. Энэхүү Зарлигийг 2015 онд Монголын ШУАийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж, Иранд айлчилсан О.Нямдаваа Иранийн эрдэмтэдээс анх удаа олж авчирсан түүхтэй. Тэрээр авчирсан зүйлээрээ Үзэсгэлэн гаргаж, түүний нээлтийг Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Иранийн талын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад хэргийн Яамны зөвлөх Мехрдад Киаей нар 2015 оны 10 дугаар сарын 27-нд Монгол Төрийн түүхийн музейд хийсэн. Болод нь амьсгаа хураатлаа Монгол зан заншил, соёл, удам угсаагаа хадгалахын зэрэгцээ Хятад соёл зан заншлыг гарамгай сайн мэддэг байсан бөгөөд улмаар энэ хоёр ард түмний соёлыг Ил хант улсад нэгэн биеэр авчиран үлгэрлэсэн эрдэмтэн болно. Хожим нь Перс соёл заншлыг гарамгай эзэмшиж улмаар гурван үндэстний соёл, зан заншлыг өөртөө шингээсэн дэлхийн хэмжээний том эрдэмтэн, улс төрч, зөвлөгч, Хубилай хааны гадаад бодлогыг хэрэгжүүлэгч дипломатч, соён гэгээрүүлэгч болж өсчээ. Энэ хүн бол Монгол түмэн бидний нэгэн бахархал болон түүхэнд үлдэж, Монгол хүний оюун ухааны царын нэгэн илэрхийлэл болж дэлхийн түүхэнд үлджээ. Ашигласан бүтээлийн жагсаалт 1. Christopher P.Atwood, Encyclopedia of Mongolia and the Mongol Empire, Indiana University, Bloomington, Facts On File,inc, 2004 2. Paul D.Buell, Historical Dictionary of the Mongol world Empire,The Scarecrow Press,Inc, Lanham, Maryland, and Oxford, 2003, 3. Thomas T. Allsen, Culture and Conquest in Mongol Eurasia, 2001, Cambridge university press. 4. Reuven Amitai-Preiss, Mongols and Mamluks, the Mamluk-Ilkhanid war, 1260-1281, Cambridge studies in Islamic civilization, 1995 5. Reuven Amitai-Preiss, Michal Biran, Mongols, Turks, and others, Brill, Leiden-Boston, 20. Ил хаад, Il Khans, Улаанбаатар хот, 2015 он, О.Нямдаваа, Бит Пресс, 54 дүгээр хуудасны хавсралт. - 22 -

2005, 6. Linda Komaroff, Beyond the legacy of Genghis Khan, Brill Leiden.Boston, 2006 7. Sheila S.Blair and Jonathan M.Bloom, The art and architecture of Islam, 1250-1800, 8. Sheila Blair, Boston college, East meets West under the Mongols 9. Donald N.Wilber, The architecture of Islamic Iran, Il Khanid period, Princeton, New Jersey, Princeton University Press, 1955 10. Shirin Bayani, The Mongols and Ilkhanid rule in Iran 11. Davood Vakilzadeh, East Azerbaijan, manifestation of civilization, 12. Davood Vakilzadeh, West-Azerbaijan, origin of civilization 13. Micheal Burgan, Great Empires of the past, Empire of the Mongols, 2004, Chelsea house publishers, New York, Ny 10001 14. Elizaeth Floyd and Geoffrey Hindley, Makers of History, Bloomsbury books London, 1989 15. Jack Weatherford, Genghis Khan, and the making of the modern world, three rivers press, New York, 2004 16. J.J.Sanders, The History of the Mongol Conquests, Routledge and Kegan Paul, London, 1971 17. Alison Behnke, The Conquests of Genghis Khan, twenty-first century books Minneapolis, MN 55401, USA, 2008 18. Don Nardo, Genghis Khan and the Mongol Empire, lucent booksm27500 drake rd, Farmington hills, MI 48331, USA, 2011 19. Brenda Lange, Genghis Khan, chelsan house publishers, New York, 2008 20. Stephen Turnbull, Genghis Khan and the Mongol conquests 1190-1400, Osprey publishing,usa, 2003 21. Yuka Kadoi, Islamic Chinoiserie, The art of Mongol Iran, Edinburgh university press ltd, 2009 22. Michal Bran, Qaidu, and the Rise of the Independent Mongol state in Central Asia, Curzon press, UK, 1997 23. Ш.Бира, Монгольская историграфия \ XIII-XVII вв\, М., 1978 24. Го. Акимын орчуулсан Го. Акимын орчуулсан Шашдирын чуулган, 2015 25. Б.Балжинням, Дэлхийн Монголчуудын түүх, 1-13 боть, 2012 26. Д.Анхбаяр, Б.Батхишиг, Монголын Ил хант улсын түүх соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйлс, Анкара, 2004 27. О.Нямдаваа, С.Чулуунбаатар нарын Ил хаад ном, 2015 он, Улаанбаатар хот, Бит Пресс хэвлэлийн газар, 2015 он 28. О.Нямдаваа, Ил Хант Улс, Улаанбаатар хот, Бит Пресс хэвлэлийн газар, 2015 он - 23 -