Английн ноёрхолын үед олон эрдэмтэд толь бичиг бүтээх ажлыг эзэн хааны зарлигаар л биелүүлнэ гэж бодож байсан. Гэвч тусгаар улс болсны дараа улсын оло

Similar documents
汉语被动范畴和使动范畴研究 —基于语言类型学的考察

INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES National University of Mongolia ACTA MONGOLICA Volume 15(411) ANNUAL JOURNAL National University of Mongolia Edited by

СОЁЛ ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН СУДАЛГАА

Шинэ Зеланд Окланд АПЕК-ийн хүчирхэг өрсөлдөөн болон эмэгтэйчүүдийн АПЕК-т оролцох хүрээ -ний талаар хэлэлцэв Бруней Банд

тэнгэр нь овог аймгийн шүтээн, тухайлбал: Алтан ургийн овог аймгийн шүтээн болж улмаар Их Монгол улсын төрийн шашны үүргийг гүйцэтгэн түүнчлэн нийт Мо

PowerPoint 演示文稿

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2016 оны 02 (218) гэдэг бол өнөөгийн ойлголтоор ердийн нэгэн ажил юм. Харин Их Хаантай өдөр бүр харьцаж, түүний итгэлий

Lesson 13

Энэхүү ном нь Монгол улсын Оюуны өмчийн газар бүртгэгдсэн бүтээл бөгөөд зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хувилан олшруулах нийтэд түгээхийг хориглоно. Хара

МОНГОЛ УЛСААС БҮГД 蒙古国建筑与城市建设部蒙古国驻华大使馆蒙古建设协会 УРИЛГА 邀请函 МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2017 ЧУУЛГА УУЛЗАЛТ 蒙古国与中华人民共和

Microsoft Word - MongolianManuscriptMaps-SimpoBook2012-trans-mn_rev04.docx

International Scientific Exchange by JSPS

Монголын болон БНХАУ-ын Өвөрмонголоос ирсэн төлөөлөгчид Монгол бичгийн тиг буюу глифийг хэлбэржүүлэн нэгтгэж, стандартчилахад хамтран ажиллахаар тохир

>> Ерөнхий Захирлын Илгээлт Strive for LIFE сэтгүүлийн 2013 оны эхний дугаарт тавтай морилно уу. Сэтгүүлийнхээ анхны дугаарыг гаргаснаас хойш бид гура

холбон танин мэдэхүйн хэл шинжлэлийн үүднээс тайлбарлахыг зорьсон нь сэдэв сонгон судлах шалтгаан болсон юм. МНТ-ны үгийн сангийн утга судлалын талаар

Дэлхийд анхдагч О2О загварт суурилсан Замч монгол худалдааны төв

2018 年 10 月生的招生简介 MATE 日本语学院 2018 年 10 月生 ( 留学签证 ) 的招生简介 请看以下的 (1~2) 1. MATE 日本语学院的 8 点优势! 年 10 月生的招生日程 2018 年 10 月生的招生简章和学生宿舍的入住指南 (

Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах ОХУ, БНХАУ-ын сонирхол хотноо олон нийтэд мэдээлж, түүний хүрээнд Евразийн ихэнх улс

國家圖書館典藏電子全文

Microsoft Word doc

主办单位 Organizers 内蒙古大学蒙古学学院 School of Mongolian Studies, Inner Mongolia University 俄罗斯科学院语言研究所 Institute for Linguistic Studies, Russian Academy of Sci

台蒙封面04

,020 HRM HRM HRM 20

Mongol Survey, #28 Mongol Survey Page 2


АББ-ийн иж бүрдмэл дэд өртөө Агуулга Танилцуулга АББ Группын иж бүрдмэл трансформаторын дэд өртөө нь олон улсын IE стандартын шаардлага хангасан

强迫症毁灭天才

Microsoft Word 杨局长在2015年度全市卫生工作会议上的讲话.doc

(7月专刊)闵行卫生计生动态2016年第11期_s_.docx

中 央 警 察 大 學 九 十 八 年 警 佐 班 第 二 十 九 期 ( 第 二 類 ) 入 學 考 試 憲 法 題 解 壹 單 一 選 擇 題 : (B) 總 統 依 憲 法 之 規 定, 行 使 締 結 條 約 之 權 關 於 憲 法 所 稱 之 條 約, 以 下 敘 述 何 者 錯 誤?(A

北京民办教育信息

院讯第十七期.doc

銘傳大學函 檔號 : 保存年限 : 地址 :(33348) 桃園市龜山區大同里德明路 5 號承辦人 : 林詠薇承辦人傳真 :(03) 承辦人電話 :(03) 分機 3705 承辦人電子郵件 裝 訂 受文者 : 國立嘉義大學 發

2,300 4, %


洽谈 борлуулагчтай хамтран ажиллах 内蒙古汗嘎日迪商业管理有限公司 呼和浩特市驿润羊绒制品有限公司 内蒙古朝戈文化科技有限责任公司 内蒙古总馨水处理设备有限公司 内蒙古新农购电子有限商务公司 Хангарьд Business Managem

人 間 菩 提 Part 1 人 間 菩 提 Part 2 清 涼 菩 提 正 覺 修 行 清 心 發 願 自 重 ----

FP.pdf

Cover-3.indd, page Normalize


附 件 :2015 年 度 普 通 高 等 学 校 本 科 专 业 备 案 和 审 批 结 果 教 育 部 2016 年 2 月 16 日 抄 送 : 国 家 发 展 改 革 委 财 政 部 国 家 卫 生 计 生 委 国 家 中 医 药 管 理 局 部 内 发 送 : 有 关 部 领 导, 办 公

第 2 版 读 者 之 窗 2015 年 10 月 总 第 29 期 发 第 2015 年 6 月 10 日 -13 日, 第 三 届 中 美 三 高 校 图 书 馆 合 作 发 展 论 坛 在 我 馆 成 功 举 办 展 届 本 届 论 坛 由 中 国 高 校 人 文 社 会 科 学 文 献 中

《医学英语》教学大纲

游戏攻略大全(十).doc

游戏攻略大全(五十三).doc


二零一五年施政報告 - 施政綱領 - 第三章 扶貧及為弱勢社群提供支援

育 部 分 則 由 陳 淑 貞 委 員 及 李 兆 環 委 員 共 同 執 行, 在 此 先 感 謝 各 位 委 員 及 學 者 專 家 之 參 與 二 目 前 評 論 報 告 初 稿 之 架 構 區 分 為 對 政 府 機 關 回 應 意 見 之 觀 察 優 點 及 待 改 進 事 項, 以 及

<4D F736F F D20BACBB0B2C8ABD3EBB7C5C9E4D0D4CEDBC8BEB7C0D6CEA1B0CAAEB6FECEE5A1B1B9E6BBAEBCB C4EAD4B6BEB0C4BFB1EA2E646F63>

附 : 初 中 组 一 等 奖 (31 个 ): 天 河 外 国 语 学 校 中 山 大 学 附 属 中 学 番 禺 区 大 石 富 丽 中 学 广 东 实 验 中 学 附 属 天 河 学 校 花 都 区 实 验 中 学 增 城 区 凤 凰 城 中 英 文 学 校 广 州 市 执 信 中 学 花 都

<4F4BBEFAA576A470BBA15FC160AAED E786C73>

58, ,769 51,911 74,666 35, , , , ,

辽宁铁~1

壹、學校背景

保 险 公 司 金 富 月 盈 两 产 全 品 保 名 险 称 ( 分 红 型 ) 产 分 品 红 类 型 缴 费 年 类 缴 型 缴 10 费 年 期 缴 限 保 险 期 限 ( 年 ) 聚 富 2 号 两 全 保 险 ( 万 能 型 ) 万 能 型 趸 缴 趸 缴 6 年 龙 享 安 康 重 疾

I

海底捞你学不会

YEN/MIAO CHING MS 27FEB DEL HKG

Microsoft Word - 02文本.docx


案件

義 和 團 及 兪 國 聯 軍 之 役 課 題 學 習 指 引 : A. 思 考 課 題 有 人 說, 義 和 團 及 兪 國 聯 軍 之 役 是 中 國 近 代 史 的 分 水 嶺, 你 同 意 嗎? B. 思 考 方 向 滿 清 政 府 的 管 治 威 信 思 考 是 否 已 不 信 任 滿 清

最新监察执法全书(一百五十五).doc

游戏攻略大全(三十四).doc

掌握健康 掌握人生


草莓实用技术(一)

Microsoft Word - 【襪子流浪記】.docx

最新监察执法全书(十一).doc

钓鱼技巧_二_.doc

动物的智慧(五)

学位〔2013〕37号

海关法规(七).doc

健康知识(一)

Microsoft Word - 人民萬歲_宋玉雯.docx

北京(一)

穨ecr6_c_2.PDF

i

园林植物卷(九).doc

城市园林(上).doc

家装知识(四)

苗木的种植_四_.doc

认识植物(一)

蟹的养殖技术(一)

药用植物种植技术(二)

特种养殖实用技术(七)

司法鉴定工作手册(十八)

外科疾病诊治(三)

动物杂谈_三_.doc

(3) (4) (1) (2) (d) V-2

untitled

外科疾病诊治(十九)

新时期共青团工作实务全书(一百四十八)

外科疾病诊治(五)

案件

养虾小常识_二_.doc

养虾小常识_三_.doc

铁路管理规程(三)


Transcription:

Энэтхэгийн их толь бичиг : Аптэгийн Санскрит хэлний толь бичиг Ниржа Самаждар Энэтхэг Нэрү Их Сургуулийн Солонгос хэлний тэнхмийн профессор 1. Оршил Энэтхэгт толь бичиг, шисурос(thesaurus) 1 ба нэр томьёоны түүврийн түүх нь вэда(veda) 2 -гийн үеийн манай эриний өмнөх 1500 жилээс эхлэх болсон. Дэлхийд хамгийн анхдагч бөгөөд одоо ч хэрэглэж буй шисурос Нигантү(Nighantu) -д 1,800 ширхэг вэда үгийг зүйлчиллээр хувааж тэмдэглэсэн байна. Үүнийг зохиосон Касшап(Kashyap) нь Пиражабти(Prajapti,өвөг дээдэс) гэдэг агуу их хүндэтгэлийг хүртэх болсон. Бас мэргэн хүн Яаск(Yask) нь Нигантү -гийн талаар бичсэн эрдэм шинжилгээний бүтээл нь <Нирүгт(Nirukt)> нь үг ба утгыг нарийн тодорхой тайлбарласан дэлхийн анхдагч толь бичиг болох магадлал өндөр байна. Түүний дараа олон Санскрит(Sanskrit) хэлний толь бичиг гарсан. Тэр дундаас Шавудакалпадрүм(Shabdakalpadrum) нь 29 зүйлчиллээр хуваагдаж бүтсэн нэг шисурос юм. Амар куши(amar Koshy) нь санскрит хэлний шисуросын дундаас хамгийн алдартай нь бөгөөд, үүнийг зохиосон Амар шин(amar Singh) нь шисуросийг Намалинганүшасан(Namalinganushasan) гэж нэрлэсэн. Бас 3 бүтцийн давхаргыг 25 бүлгээр хуваасан учраас Триканд(Trikhaand) гэсэн нэртэй болсон. Үүнд1,502 ширхэг Шүлука(Sholka) 3 ба нийт 8,000 үгийг тайлбарласан байна. Амар куши г хэзээ зохиосон нь тодорхойгүй боловч, ерөнхийдөө манай эриний 4-10 р зуунд зохиосон гэх санал их байдаг. Ихэнх эрт үеийн материалд зохиосон өдөр нь тэмдэглэгдээгүй байдаг. 6-р зуунд Пандит Гүнаражи(Pandit Gunaraj) гэдэг эрдэмтэн(guru) нь үүнийг хятад хэлээр орчуулсан гэдэг санал ч бий бөгөөд Хинди-Перс хэлний яруу найрагч Амир күсру(ameer Khusro) нь үүнээс санаа авч анх Перс хэл- Хинди хэлний толь бичиг болон шисурос(persian-hindi thesaurus-cumdictionary) -ийг бүтээсэн гэсэн яриа байдаг. Энэтхэг улс тусгаар тогтнохын өмнө олон эрдэмтэд хинди хэл, англи-хинди хэл болон хинди-англи хэлний толь бичгийг бүтээсэн удаа байсан. Тэр дундаас Нигари пирачарини саба(nagari PrachariniSabha) болон хинди хэлний сахитиа самелан(hindi Sahitya Sammelan) гэх бүтээл нь орчин үеийн толь бичгийг зохиох аргыг бий болгосон бөгөөд түүний үр дүнд агуу бүтээл бий болсон. Үүний дараа энэтхэг улс английн ноёрхолоос тусгаар тогтнож, толь бичиг зохиох үйл хэрэг хөгжиж эхэлсэн. 1 Мэдээлэл хайхын тулд хэрэглэдэг түлхүүр үг хоорондын холбоос, өөрөөр хэлбэл утга ижил үг, салбарласан үг, холбоот үг зэргийн хамаарлыг илэрхийлдэг толь бичиг. 2 Манай эриний өмнөх 1500 аас манай эриний өмнөх 600 оны орчим, эхний үе нь Ригвэда(Rigveda) үе болох манай эриний өмнөх 1000 жил хүртэл юм. Сүүл үе нь өөр вэда(veda) -г байгуулснаас хойш Үпанишяд(Upaniṣad) -ийг байгуулах хүртэл энэтхэгийн соёлын хүрээ бий болсон үе юм. 3 Шүлука нь санскрит хэлний вэда -гийн үг хэллэгийг хэлнэ.

Английн ноёрхолын үед олон эрдэмтэд толь бичиг бүтээх ажлыг эзэн хааны зарлигаар л биелүүлнэ гэж бодож байсан. Гэвч тусгаар улс болсны дараа улсын олон улсын хөгжлийн төлөө англи хэл бол чухал дамжуулагч хэл гэж үзээд эрдэмтэд англи хэл-хинди хэл болон хинди хэл-англи хэлний толь бичиг шаардлагатай байгааг мэдэрч эхэлсэн бөгөөд хос хэлний толь бичгээр хинди хэл болон орос хэл, герман хэл зэрэг толь бичгийг зохиосон. Үүний дараа бага багаар хинди хэлний хэрэглээ багассан бөгөөд англи хэл нь засгийн газрын засаг захиргааны удирдлагаас эхлээд ерөнхий боловсрол хүртэлх бүх салбарт томоохон байр суурийг эзлэх болсон. Тус өгүүлэлд ийм олон янзын энэтхэг толь бичгүүд дундаас хамгийн эртний түүхт санскрит хэлний толь бичгийг голлон танилцуулах гэж байна. 2.Санскрит хэлний толь бичиг Санскрит хэл нь Брахма(Brāhma) 4 диваажингаас бууж ирээд дэлхийн мэргэн хүмүүсд бүтээж өгсөн хэл гэсэн яриа байдаг. Тийм болохоор санскрит хэлийг Дэв вани(dev Vani), өөрөөр хэлбэл бурханы айлтгал гэж нэрлэх нь ч бий. Дэлхий дээр хамгийн эртний хэл гэж хэлж байгаа санскрит хэлний түүх нь хэдэн мянган жилийн өмнөөс тэмдэглэгдсэн байдаг. 18-р зуунд санскрит хэл нь латин хэл грек хэлтэй адил төстэй болох нь илэрч, энэтхэг европ хэлний талаар олон судалгаа дэлгэрэх болсон. Энэтхэгийн сонгодог уран зохиол нь аман зохиолоор дамжуулж ирсэн бөгөөд хамгийн эхлээд санскрит хэлээр тэмдэглэгдсэн байсан. Энэ нь дэлхийд хамгийн эртний уран зохиол гэж үздэг. Санскрит хэл нь Пиракрит(Prakrit) 5 -руу хувьсаж хөгжин бичлэгийн аргыг ч шинээр гаргасан. 19-р зуунаас санскрит хэлийг Дэванагари(Devanagari) 6 үсгээр бичиж эхэлсэн. Хамгийн эртний санскрит хэлний уран зохиол нь Ригвэда(Rig- Veda), Самавэда(Sāma-Veda), Яжүрвэда(Yajur-Veda) болон Атарвавэда(Atharva-Veda) байдаг. Манай эриний өмнөх 4~5 зууны үеийн хэлзүйн эрдэмтэн Панини(Pānini) нь Санскрит хэлний хэлзүйг зохиосон бөгөөд үндсэн дүрмийн тодорхойлолтыг гаргасан. Тэр үед гаргасан Рамаяна (Rāmāyaṇa) ба Махабарада( 摩訶波羅多,Mahabharata) нь хамгийн чухал бүтээл юм. Магдунэл(Macdonell, 1927) нь Санскрит хэлний хэлзүйн зарчмыг нарийн тодорхой тайлбарлаж ойлгоход хамгийн амархан аргыг санал болгосон. Үүнд хэлзүйн хэдэн зарчмыг дараах хүснэгтээр тайлбарласан. 4 Хинди эцэг хүү ариун сүнс гурвын Брахма(Brāhma), Бишүнү(Viṣṇu), Шүйба(Śiva) дундаас огторгуйг шинээр бүтээхийг хариуцсан бурхан нь брахма юм. 5 Энэтхэгт ерөнхийдөө хэрэглэгддэг ард түмний хэл юм. Санскрит хэлтэй харьцуулахад авиа буюу хэлбэр нь хялбар боловч, удаан хугацааны турш тус нутгийн аялгаар хэрэглэх гэх мэт олон янзын хэлбэртэй байдаг. 6 Санскрит хэл, хинди хэл гэх мэт зарим энэтхэг хэлийг тэмдэглэхэд хэрэглэдэг үсэг.

[Хүснэгт1] Магдунэлийн санскрит хэлний хэлзүйн зарчим

Магдунэл нь нийт 215 хэлзүйн зарчмыг хүснэгтээр товчлон цэгцэлж харуулсан бөгөөд Сурагчид зориулсан санскрит хэлний хэлзүй(a Sanskrit Grammar for Students) (1927)-д илүү дэлгэрэнгүй тайлбарласан байна. 1881 оноос одоог хүртэл анхаарал татаж байгаа санскрит хэлний толь Аптэ санскрит хэл-англи хэлний толь бичиг(apte Sanskrit-English Dictionary) нь зохиолчийн шинэчилснээр 1890 онд сүүлийн удаа хэвлэгдсэн. Энэтхэгийн баруун урд зүгт байрладаг Кункан(Konkan) тосгонд төрсөн ваман аптэ(vaman Shivaram Apte) нь бага наснаасаа санскрит хэлэнд их сонирхолтой байсан бөгөөд ахлах сургууль төгсөх үед Жаганнат Санкаршет(Jagannath Shankarshet) гэдэг санскрит хэлний тэтгэлэгт хамрагдсан. Үргэлжлүүлэн баман аптэ нь олон эрдэм шинжилгээний шагнал авч санскрит хэлний салбарт нэр хүндтэй агуу эрдэмтэн болсон. Энэ хүн 34 насандаа нас барсан ч энэ богинохон амьдралдаа Санскрит хэлний зохион бичлэгийн гарын авлага(guide to Sanskrit Composition) (1881), Сурагчид зориулсан санскрит хэлний зохион бичлэгийн гарын авлага(the Students Guide to Sanskrit Composition) (1881), Сурагчид зориулсан англи хэл- Санскрит хэлний толь бичиг(the Students English-Sanskrit Dictionary) (1884), Сурагчид болон оюутнуудад зориулсан санскрит хэлний толь бичиг: Хэрэглээний санскрит хэл-англи хэлний толь бичиг(sanskrit Dictionaries for use in schools and colleges: The Practical Sanskrit-English Dictionary) (1890), Шат бүрийн дасгалтай сурагчын гарын авлага1 2: Санскрит хэл(the Students Hand-Book of Progressive Exercises, Part I and, II: Kusuma-mala) (1891) зэрэг бүтээлүүдийг туурвисан байна. Тэр дундаас Хэрэглээний санскрит хэл-англи хэлний толь бичиг(practical Sanskrit-English Dictionary) нь хамгийн алдартай бүтээл болсноор аптэ нь нэр хүндтэй болсон. Энэ хүн толь бичгийнхээ оршилд толь бичгийн бүтэц болон хэрэглэх аргыг тайлбарласан. Төгсгөлд нь 1,900 хуудсаар бүтээсэн энэ толь бичгийг Вэлиөм профессорын толь бичигтэй адил түвшинд бүтээхийг хичээсэн бөгөөд англи хэлний сурагчдад их тус болж байгаа Вэбстэр(Merriam-Webster) ба Огилвиэ(John Ogilvie)-гийн толь бичиг шиг санскрит хэлийг сурдаг сурагчдад тус нэмэр болоосой гэж хэлсэн байна. Аптэ нь энэтхэг эрдэмтдийн их хайр, хүндэтгэлийг хүлээж янз бүрийн үйл ажиллагааг явуулж байсан. Тиймээс түүний нас барсан нь энэтхэгт санскрит хэлний судалгаанд их нөлөөлсөн. Урьдын адил аптэгийн санскрит хэлний толь бичгүүд(санскрит хэл-хинди хэл, Санскрит хэл-англи хэл) нь хамгийн нэртэй. Аптэ нь Санскрит хэл-англи хэл толь бичиг -д 12 зүйлийн толь бичгийг хэрэглэх дүрмийг тайлбарласан. Үүндхамгийн чухал зүйл нь дагавар, угтвар ба жаахан өөр шинжтэй 2 үг нийлмэл үг болж өөрчлөгдөхгүй тэр хэвээрээ гарах тохиолдол байх бөгөөд хамт өөрчлөгдөж өөр дуудлагаар дуудагдах ч бий гэсэн үг юм. Тэр жишээг үзүүлбэл,

[Зураг 1] Толь бичиг хэрэглэх дүрэм

Мэргэжлийн нэр томьёоны талаар тодорхой тайлбар нь -ter(terminology) ба - ted(taddhita) 2 янзаар хувааж үгийн гарал үүслийн талаар тодорхой мэдэж болохуйц хийгдсэн байна. Ялангуяа -ted(taddhita) нь дагаврын үүргийг гүйцэтгэж нэр үгэнд залгагдахдаа үүсмэл дагаврын үүрэгтэй. Товчилсон жагсаалтад эрдэмтэний нэртэй хамт хэлзүй буюу тэмдгийн товчлолыг гаргаснаар тодорхой тайлбарласан байна.

[Зураг 2] Товчилсон жагсаалт 3. Дүгнэлт Одоо хүртэл энэтхэгт уламжлалт буюу алдартай толь бичгийн талаарх судалгаа их хийгдээгүй байна. Олон хэлний орчин болох энэтхэгт толь бичгийг хэрэглэж өөр хэлийг сурах тохиолдол ч ховор биш юм. Гэвч гадаад хэлээр энэтхэг хэлийг сурах үед толь бичиг их үүрэг гүйцэтгэдэг нь зайлшгүй үнэн юм. Зөвхөн одоо энэтхэг хэлний толь бичиг нь гадаад хэлний толь бичигтэй харьцуулж үзвэл судалгаа буюу зэрэгцүүлсэн анализ тийм их дэлгэрээгүй байна. Тус өгүүллэлд энэтхэгийн олон хэлний дундаас хамгийн эртний түүхт аптэгийн санскрит хэлний толь бичгийг товчлон ажиглалт хийсэн бөгөөд хэлзүйн хэлбэрийг заасан арга ба заасан зүйлийн талаар товч судалсан. Гэвч бодит анализ дутмаг болохоор энэтхэг хэлний толь бичгийн талаар нарийвчилсан судалгааг бүх талаар хийж чадаагүй нь үнэн юм. Уг дутагдлаа хүлээн зөвшөөрч энэ талын судалгааг цаашид үргэлжлүүлэн хийх болно.

Номзүй Apte, VamanShivaram(1890), The Practical Sanskrit-English Dictionary, Shiralmar Publisher. (1884), The Students Guide to Sanskrit Composition, H.N. GokhalePulishers. (1891), Kusuma-mala, 20th edition (revised) by M.S. Apte(1929) Bombay L B.M. Apte for Apte Brothers. Macdonell, A.(1927), A Sanskrit Grammar for students, Oxford University Press, London. Gode, P. K. &Karve, C. G.(2008), Ed. Revised and enlarged edition: The practical Sanskrit-English dictionary, Poona: Prasad Prakashan. Andrew Dalby(1998), A guide to World Language Dictionaries, London: Library Association Publishing. Хэвлэсэн газар: БНСУ-ын Эх хэлний академи Сэтгүүлийн дугаар: 2016он 26-р боть 3дах дугаар Намар, Vol.202 Хуудас: 109-120 Орчуулсан: Сон Ыйминь 2017.01.20