>> Ерөнхий Захирлын Илгээлт Strive for LIFE сэтгүүлийн 2013 оны эхний дугаарт тавтай морилно уу. Сэтгүүлийнхээ анхны дугаарыг гаргаснаас хойш бид гура

Similar documents
МОНГОЛ УЛСААС БҮГД 蒙古国建筑与城市建设部蒙古国驻华大使馆蒙古建设协会 УРИЛГА 邀请函 МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2017 ЧУУЛГА УУЛЗАЛТ 蒙古国与中华人民共和

Шинэ Зеланд Окланд АПЕК-ийн хүчирхэг өрсөлдөөн болон эмэгтэйчүүдийн АПЕК-т оролцох хүрээ -ний талаар хэлэлцэв Бруней Банд

Дэлхийд анхдагч О2О загварт суурилсан Замч монгол худалдааны төв

汉语被动范畴和使动范畴研究 —基于语言类型学的考察

PowerPoint 演示文稿

Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах ОХУ, БНХАУ-ын сонирхол хотноо олон нийтэд мэдээлж, түүний хүрээнд Евразийн ихэнх улс

Английн ноёрхолын үед олон эрдэмтэд толь бичиг бүтээх ажлыг эзэн хааны зарлигаар л биелүүлнэ гэж бодож байсан. Гэвч тусгаар улс болсны дараа улсын оло

тэнгэр нь овог аймгийн шүтээн, тухайлбал: Алтан ургийн овог аймгийн шүтээн болж улмаар Их Монгол улсын төрийн шашны үүргийг гүйцэтгэн түүнчлэн нийт Мо

Lesson 13

Монголын болон БНХАУ-ын Өвөрмонголоос ирсэн төлөөлөгчид Монгол бичгийн тиг буюу глифийг хэлбэржүүлэн нэгтгэж, стандартчилахад хамтран ажиллахаар тохир

2018 年 10 月生的招生简介 MATE 日本语学院 2018 年 10 月生 ( 留学签证 ) 的招生简介 请看以下的 (1~2) 1. MATE 日本语学院的 8 点优势! 年 10 月生的招生日程 2018 年 10 月生的招生简章和学生宿舍的入住指南 (

Энэхүү ном нь Монгол улсын Оюуны өмчийн газар бүртгэгдсэн бүтээл бөгөөд зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хувилан олшруулах нийтэд түгээхийг хориглоно. Хара

СОЁЛ ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН СУДАЛГАА

International Scientific Exchange by JSPS

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2016 оны 02 (218) гэдэг бол өнөөгийн ойлголтоор ердийн нэгэн ажил юм. Харин Их Хаантай өдөр бүр харьцаж, түүний итгэлий

INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES National University of Mongolia ACTA MONGOLICA Volume 15(411) ANNUAL JOURNAL National University of Mongolia Edited by


洽谈 борлуулагчтай хамтран ажиллах 内蒙古汗嘎日迪商业管理有限公司 呼和浩特市驿润羊绒制品有限公司 内蒙古朝戈文化科技有限责任公司 内蒙古总馨水处理设备有限公司 内蒙古新农购电子有限商务公司 Хангарьд Business Managem

АББ-ийн иж бүрдмэл дэд өртөө Агуулга Танилцуулга АББ Группын иж бүрдмэл трансформаторын дэд өртөө нь олон улсын IE стандартын шаардлага хангасан

台蒙封面04

Microsoft Word - MongolianManuscriptMaps-SimpoBook2012-trans-mn_rev04.docx

холбон танин мэдэхүйн хэл шинжлэлийн үүднээс тайлбарлахыг зорьсон нь сэдэв сонгон судлах шалтгаан болсон юм. МНТ-ны үгийн сангийн утга судлалын талаар


現代蒙古語文法簡說

Microsoft Word doc

主办单位 Organizers 内蒙古大学蒙古学学院 School of Mongolian Studies, Inner Mongolia University 俄罗斯科学院语言研究所 Institute for Linguistic Studies, Russian Academy of Sci


銘傳大學函 檔號 : 保存年限 : 地址 :(33348) 桃園市龜山區大同里德明路 5 號承辦人 : 林詠薇承辦人傳真 :(03) 承辦人電話 :(03) 分機 3705 承辦人電子郵件 裝 訂 受文者 : 國立嘉義大學 發






1






ǎ ú


洪鎌德的內文.doc












í



ǎ ì





à

ō




ì

ttian

ò ó ì á è ó


ú ì

` ù





ì ì










è




ó

ü Ä ä ä ï ï ü ä ä


Ç ö Ç ö ö ö Ç ö Ç ö Public

í


é



Transcription:

S trive for L. I. F. E СЭТГҮҮЛ 2012 оны 4-р дугаар Энэхүү дугаарт бид: Аливаа үйлдэл хийхдээ гартаа хэрхэн анхаарал хандуулах талаар онцлон ярилцах болно

>> Ерөнхий Захирлын Илгээлт Strive for LIFE сэтгүүлийн 2013 оны эхний дугаарт тавтай морилно уу. Сэтгүүлийнхээ анхны дугаарыг гаргаснаас хойш бид гуравдах жилийнхээ нүүрийг үзэж байгаа бөгөөд шинэ дугаар гарах бүрт аюулгүй ажиллагааны гайхам ололт амжилтуудыг та бүхэнтэй хуваалцаж байдгаараа би үргэлж бахархдаг билээ. Ирж байгаа жилд ЛАЭО-ын хэмжээнд олон төрлийн төслүүдийг хүсэл тэмүүлэлтэй, чадварлаг ажилтнуудын хамтаар хэрэгжүүлэх гэж байгаад би их баяртай байна. Бидний хэрэгжүүлэх төслийн цар хүрээ болон тэдгээрийн нарийн төвөгтэй байдалтай зэрэгцэн бид аюулгүй ажиллагааны олон сорилтуудтай тулгарах болно. Компанийнхаа үнэт зүйл хийгээд Strive for LIFE-ын зарчмуудыг удирдлага болгон ажилласнаар бид эдгээр сорилтуудыг хамтдаа даван туулж, ажилтнуудаа өдөр бүр гэр болон гэр бүлд нь эсэн мэнд хариулж байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Strive for LIFE сэтгүүлийн энэхүү дугаараас та ЛАЭОын үйл ажиллагааны хүрээнд бидний гаргасан ололт амжилт болон шинэ санаа, санаачлагуудын талаар олж мэдэх болно. Иймд би та бүхнийг сэтгүүлийнхээ энэхүү дугаарыг цаг зав гарган уншиж, хамт олонтойгоо санаа бодлоо хуваалцаасай гэж хүсэж байна. Strive for LIFE аяллаа үргэлжлүүлэх явцад бүгд бие биенээ дэмжиж, хамтран ажиллацгаая. Иан Эдвардс Лейтон Азиа, Энэтхэг, Офшорыг хариуцсан Ерөнхий Захирал >> Аюулгүй ажиллагааны манлайлагчийн илгээлт Аливаа байгууллагад өөрчлөлт хийх шийдвэрийг манлайлагчид гаргадаг билээ. Энэ үүднээс Strive for L I F E буюу Аюул Осолгүй Ажиллах соёлын төлөвшил байгууллагын дээд шатнаасаа эхлэх нь зүйн хэрэг. Тиймээс Аюул Осолгүй Ажиллахын Төлөө хөтөлбөрийн зорилтуудыг хангаж ажиллах бидний амжилтын түвшин манай байгууллагын манлайлагчдын аюулгүй ажиллах үлгэр жишээ дадал, туршлагаас ихээхэн хамаарна. Issue 4 2011 Аюулгүй ажиллагааны зөв дадлуудыг хэвшүүлж хэрэгжүүлэх замаар аюулгүй ажиллагааны манлайллыг үзүүлж ажиллах шаардлагатай. Байнга өөрчлөгдөж байдаг барилгын салбарын хөгжилтэй зэрэгцэн манай бизнесийн өсөлт ихээхэн нэмэгдсэн бөгөөд аюулгүй ажиллагааны зөв манлайллыг үзүүлж ажиллах нь манай бизнесийн ирээдүйн амжилтын гол үндэс нь байх болно. Аюулгүй ажиллагааны манлайллыг хэрэгжүүлж ажиллах Лейтоны хандлага нь зөвхөн үүрэг амлалт өгөх төдийгөөр хязгаарлагддаггүй, харин манай компанийн үнэт зүйлсийг бусдад харагдахуйцаар хэрэгжүүлж ажиллах аюулгүй ажиллагааны сайн буюу үлгэр жишээ манлайллыг тодорхойлж, хэрэгжүүлэх аргад суурилсан байдаг. Дийн Коулэй Лейтон Азиа, Энэтхэг, Офшор компанийн Бизнес 1-ийн ХАБЭАБО-ны Менежер Аюул Осолгүй Ажиллахын Төлөө буюу Strive for LIFE аяллыг үргэлжлүүлэх явцад бизнесийн хэмжээнд гарч болох 1-р зэргийн ослоос сэргийлэх, мөн үр дүнтэй, тогтвортой Strive for L I F E соёлыг бий болгох зорилгодоо хүрэхийн тулд зохих анхаарал хандуулж, хөтлүүлж, чиглүүлж, удирдуулж, үүрэг хүлээж байхад шаардлагатай аюулгүй ажиллагааны зөв төрөл, хэлбэрийн манлайллыг хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг билээ. 1 Strive for L. I. F. E СЭТГҮҮЛ

>> Би гараа хайрладаг компанит ажил Өдөр тутам бид үй олон үйлдлийг хийхэд гар болон хуруунуудаа ашигладаг билээ. Гар бол биеийн хамгийн олон талын үүрэг бүхий эрхтэн бөгөөд гараа гэмтээвэл бид хөдөлмөрийн чадвараа ихээр алдах болно. Өнгөрсөн 12 сарын хугацаанд Индонезид явагдаж байгаа манай үйл ажиллагааны хүрээнд гар, хуруугаа гэмтээсэн 50 гаруй тохиолдол бүртгэгджээ. Энэ нь мөн хугацаанд Бизнес 3-ын хэмжээнд гарсан нийт ослын 35- аас илүү хувийг эзэлж байна. Анхаарал болгоомжгүй байдал, анхаарал сарних эсвэл сарниулах, аюулгүй ажиллагааны горимуудыг дагаж мөрдөхгүй байх нь гар хуруугаа гэмтээх түгээмэл шалтгаан болдог. Гар хуруунаасаа харцаа салгах төдийд л гэмтэл учирч болно. Гэмтлийг бууруулах, гар хуруундаа тавих анхаарлыг нэмэгдүүлэх үүднээс Ваханагийн аюулгүй ажиллагаа ба хүнд машин механизмын засварын цехийн ажилтнууд маань Би Гараа Хайрладаг сэдэвт аюулгүй ажиллагааны компанит ажлыг 2012 оны 8-р сарын 7-ны өдөр эхлүүлэв. Аюулгүй ажиллагааны энэхүү компанит ажил нь өөрийн ажилчдад аливаа ажил үйлдлийг хийхдээ гар хуруундаа илүү их анхаарал хандуулж байхын чухлыг ойлгоход туслахад чиглэгдсэн байна. Аюулгүй ажиллагааны энэхүү компанит ажил нь ажлын байран дээр долоо хоног тутам явагддаг аюулгүй ажиллагааны сэдвээр ярилцах хуралтай хамт явагдсан ба засварын цехийн удирдлагын багийн гишүүд, механикууд, туслан гүйцэтгэгчдээс бүрдсэн 160 орчим хүн уг арга хэмжээнд оролцжээ. Арга хэмжээний төгсгөлд, хүн бүр гар хуруугаа гэмтэлгүй байлгахад оруулах хувь нэмрийг бэлэгдсэн том гарын дүрс контурт гарын үсгээ зурж, хүн бүр гараа хайрлах сануулга болгох үүднээс ажлын байранд ил байрлуулсан байна. Strive for L. I. F. E СЭТГҮҮЛ 2

>> Аюулгүй Ажиллагааны тухай мэдээлэл ХОНКОНГ Аюулгүй ажиллагааны сургалтын төв шинэчлэгдлээ Бизнес 1-ийн аюулгүй ажиллагааны сургалтын чанарыг сайжруулах ажлын хүрээнд саяхан Хонконг дахь Strive for L I F E Мэдлэг ба Ур Чадвар олгох сургалтын төвийг хөрсний нуралт харуулсан биет үзүүлэн, өндөрт ажиллах аюулгүй ажиллагааны хэсэг болон ажилчид өөрсдийн аюулгүй ажиллагааны мэдлэгээ шалган шагнал хожих боломжтой өрөөнүүдтэй болгон нэмж тохижууллаа. Үүний сацуу, манай Аюулгүй Ажиллагааны Ахисан Шатны Зааварчилгаа Сургалтын Хөтөлбөр буюу ASIT-ын агуулгыг хянаж үзээд уг хөтөлбөрт аюулгүй ажиллагааг сурталчлах, мөн осолд хүргэж болох эрсдлийн төрлүүдийн талаар илүү ойлголт өгөхөд дөхөм болох үүднээс Хонконгд сүүлийн үед барилгын ажлын явцад гарсан ослуудын судалгааг түлхүү оруулж өгөхөөр боллоо. Ажилчдаа ажлыг аюул осолгүй гүйцэтгэхэд нь туслах зорилгоор аюулгүй ажиллагааны бүх стандарт, мэдээллийн бааз, компани ба салбарын хэмжээнд гарсан ослуудын сэрэмжлүүлэг, бизнесийн үйл ажиллагааны журам болон сургалтын материал зэргийг авч ашиглахад хялбар болгох үүднээс ipad-д зориулсан L I F E App гэдэг шинэлэг программыг зохион гаргалаа. Өндөр үр дагавартай эрсдлийн удирдлага Аюулыг хянах шатлал нь аюулыг багасгах эсвэл арилгахад ашиглагддаг нийтээр хүлээн зөшөөрөгдсөн систем бөгөөд ерөнхийдөө аюул, эрсдлийн хяналтыг үр дүнтэй байдлаар нь ангилсан, аюул, эрсдлийг дээрээс нь эхлэн бууруулах гурвалжингаар дүрслэгддэг. Олон компани хэрэгжүүлэхэд энгийн бас хямд төсөр гэж итгээд уг шатлалын доороос нь эхэлдэг бол манай компанийн хэрэгжүүлдэг Аюул Осолгүй Ажиллахын Төлөө хөтөлбөр нь цаг хугацааны шалгуурыг давж үр дүнтэй, тогтвортойд тооцогддог ХАТУУ буюу хянаж, орлуулж, арилгаж болох эрсдлийн хяналтын шийдлийг ашиглан бизнесийн хүрээнд гарч болох 1-р зэргийн осол болон бусад бүх осол зөрчлөөс сэргийлэхэд чиглэгдсэн байдаг билээ. Working Above the Line: ELIMINATION / SUBSTITUTION ENGINEERING / SEGREGATION ADMINISTRATION BEHAVIOR PPE 3 Strive for L. I. F. E СЭТГҮҮЛ

МОНГОЛ Аюулгүй ажиллагааны халаасны ном Монголд улсад хэрэгжүүлж буй төслүүдийн аюулгүй ажиллагааны мэдлэгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд бид аюулгүй ажиллагааны халаасны номыг 1000 ширхэгийг бэлтгэж хамт олон, ажилтнууддаа тараав. Энэхүү ном нь Аюул Осолгүй Ажиллахын Төлөө хөтөлбөрийн буюу аюулгүй ажиллагааны дадлын талаарх товч бөгөөд тодорхой мэдээллийг агуулсан, мөн аюул осолгүй ажиллах дадлыг сануулах гарын дор авсаархан эд аж. Нийт 16 хуудастай энэхүү ном нь аюулгүй ажиллагааны дүрмүүд ба аюулгүй ажиллах дадал тус бүрт тохирсон санамжуудыг агуулсан найман хэсгээс бүрдэнэ. Уншихад хялбар болгож өнгөөр ялгасан төдийгүй аюулгүй ажиллах дадал тус бүрийг сануулсан гол асуултуудыг арын хуудсандаа багтаажээ. ОФШОР Strive for L I F E хөтөлбөрийг эхлүүллээ ХАБЭАБО-ы үзүүлэлтээ тогтмол сайжруулж, бүх ажилтнуудаа осол аваараас ангид орчноор хангахын тулд бид офшорын үйл ажиллагаандаа 2012 оны 11 сард Strive for L I F E аюулгүй ажиллагааны хөтөлбөрийг эхлүүлэв. Компанийн ХАБЭАБО-ы Менежер Яди Касмаяди Сингапур дахь Шэлл Ийстерн Петролиум (Пте)-ийн офшорын инженеринг, хангамж ба барилгын төслүүдэд аюулгүй ажиллагааны манлайллын сургалтыг явууллаа. Төслийн бүх гишүүд оролцсон энэхүү сургалт нь бүх төслийн хэмжээнд 1-р зэргийн осол буюу хөдөлмөрийн чадвар бүрэн алдахад хүргэх осол гэмтлүүдийг бууруулах талаар бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг хэсэг болсон. Мөн далай тэнгист гүйцэтгэж байгаа инженеринг ба дэд бүтцийн төслүүдийн онцлогт тохирсоны сацуу Strive for L I F E-ын ерөнхий зорилгыг агуулж чадсан байна. ЭНЭТХЭГ ДОХ-ын эсрэг хамтдаа тэмцэе Дэлхий даяар ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэх болон түүний эсрэг бүх нийтээр тэмцэхтэй холбоотойгоор, Шугам Хоолой Суурилуулах 3-р шатны төслийн багийн гишүүд ДОХ-ыг Зогсоо. Эндээс эхлэн - Бид хамтдаа ДОХ-той тэмцэж чадна сэдэвт өдөрлөгийг эрэг хавийн угсралтын хашаандаа зохион байгуулжээ. Уг өдөрлөгийн арга хэмжээний үеэр ДОХ-ын тархалтаас сэргийлэхэд чиглэгдсэн мэдээлэл сургалт явуулсан. Олон оролцогч ХДХВ-ын тухай, мөн ДОХ-оос урьдчилан сэргийлэх тухай олон асуулт асуусан уг хөтөлбөр нь тун ч эерэг үр дүнтэй байлаа. Strive for L. I. F. E СЭТГҮҮЛ 4

>> Аюулгүй Ажиллагааны Мэдлэгийн Булан Жолоо барих үеийн аюулгүй ажиллагааны санамж Олон бүс нутагт өргөн хүрээний үйл ажиллагаа явуулж, төслүүд хэрэгжүүлдэг манай компанийн хувьд аюулгүй ажиллагааны эрсдэл ихээр дагуулдаг авто замын тээвэр нь манай бизнесийн салшгүй чухал нэгэн хэсгийг бүрдүүлдэг. Энэ төрлийн тээврийн үйл ажиллагаатай холбоотой гарч болзошгүй осол, гэмтлээс зайлсхийхэд дэмжлэг үзүүлэхийн тулд аяллын үеийн эрсдлийн хяналтын арга хэмжээ болгож Аяллын Менежментийн Төлөвлөгөө (АМТ)-г боловсруулан хэрэгжүүлэх шаардлагагатай байдаг. АМТ нь тээврийн хэрэгсэл жолоодоход баримтлах аюулгүй ажиллагааны шаардлагыг биелүүлээгүйн улмаас хүний амь эрсдэх, бэртэж гэмтэх хийгээд манай ажилчид, туслан гүйцэтгэгчид болон аливаа гуравдагч этгээд эрүүл мэндээрээ хохироход хүргэж болзошгүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой ослыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн. АМТ г амжилттай хэрэгжүүлсний үр дүнд манай ажилчид ээлжит аяллын үед учирч болзошгүй аливаа гэнэтийн тохиолдол, урьдчилан төлөвлөөгүй нөхцөл байдлыг ажралгүй даван туулах бэлтгэлээ илүү сайн хангах боломжтой. АМТ-ны ач холбогдлоос дурьдвал: Аяллын менежментийн төлөвлөгөөг амжилтай хэрэгжүүлснэээр аюул, осол болон эрсдэлийг олж илрүүлэх, түүнийг удирдах боломжтой болох Хүн, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, аяллын маршрутыг зөв сонгож, бэлтгэлээ сайн хангаснаар эрсдлээс урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөг бууруулах зэрэг болно. Зүй зохистой хийгдсэн төлөвлөлт нь аливаа осол, гэмтэл тохиолдсон үед нөхцөл байдлыг зөв удирдан зохицуулах, түүнээс үүдэн гарах нөлөөллийг бууруулах гол хэрэгсэл болдог. Аяллын өмнө хийх уулзалтын үеэр хэлэлцэх асуудлууд: очих газар цаг агаарын нөхцөл байдал холбооны хэрэгсэл, яаралтай үед холбогдох дугаарууд сонгосон болон нөөц маршрут цаг хугацааны төлөвлөлт ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний журам Авто замын тээвэр хийх үед тохиолдож болзошгүй эрсдлийн хүчин зүйлс: цаг агаарын нөхцөл байдал ойн зам болон нэг чиглэлийн замын хөдөлгөөн зэрлэг ан амьтан манан, утаа нар хурцаар гялбах ядрах, нойр дутуу байх шавар, цас, мөс замын гадаргуу муу байх зэрлэг ан амьтан салхины шилний нөхцөл байдал, үзэгдэх орчин хязгаарлагдмал байх зам хаагдсан буюу авто осол гарсан байх Ядарсан буюу сайн унтаж амраагүй үедээ жолоо барих нь аюултай. Учир нь энэ үед хүн хариу арга хэмжээ авахдаа удаан байдаг төдийгүй орчин тойрноо мэдрэх, шийдвэр гаргах чадвар нь буурсан байдаг. Иймд аялалд гарахын өмнө ядарсан үгүй эсэхээ үнэлэн, хэрэв та ядарсан буюу сайн унтаж амраагүй бол жолоо барьж болохгүй гэдгийг санаж байх ёстой. 5 Strive for L. I. F. E СЭТГҮҮЛ

>> Аюулгүй Ажиллагааны Ололт Амжилтуудаас Энэтхэг Үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТАТА компанийн захиалгаар манай багийн гүйцэтгэж байгаа Раманужан Мэдээлэл Технологийн Парк байгуулах төсөл 2012 оны 12-р сарын 7 ны байдлаар 12 сая хүн цагийг ХЧТА-гүйгээр, мөн байгаль орчны аливаа осол зөрчил гаргалгүй ажиллаж чадсан нь өөрийн ажиллагсдаа аюулгүй ажиллах дадалд сургаж, дадлагажуулах тал дээр бидний гаргасан хүчин чармайлт үр өгөөжөө өгч байгааг харуулж байна. Раманужан Мэдээлэл Технологийн Парк нь хоёр бүсийг хамарсан оффис, орон сууц, олон нийтийн үйлчилгээний, жижиглэн худалдааны, зочид буудал, үзвэр үйлчилгээний барилга байгууламжууд болон автомашины зогсооол зэргээс бүрдэнэ. Болзошгүй аюулыг бууруулахад чиглэсэн манай үйл ажиллагааны систем, аюулгүй ажиллах соёлыг хэвшүүлэх зорилтын хүрээнд хүмүүс, ажлын явц, сургалтанд тасралтгүй хөрөнгө оруулалт хийсний үр дүнд энэхүү амжилтад хүрсэн нь эрсдлийн түвшин өндөртэйд тооцогдох уг төслийн хувьд томоохон амжилт билээ. Индонез Сулавеси арал дээрх Тока Тиндун алтны уурхайн төсөл аюулгүйн ажиллагааны нэр хүнд бүхий хоёр шагналыг хүртсэн тухай баяртай мэдээг бид 2012 оны 11-р сарын 27-ны өдөр хүлээн авлаа. Бид ашигт малтмал, нүүрсний уурхайн үйлчилгээ ангилалд үндсэн гүйцэтгэгчийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шилдэг менежментийн шагнал болох Адитама буюу Аюулгүй ажиллагааны Алтан Өргөмжлөл, мөн уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдэд Засгийн Газраас олгодог улсын хэмжээний цорын ганц нэр хүнд бүхий шагнал болох Шилдгийн шилдэг өргөмжлөлийг хүртсэн юм. Тока Тиндун төслийн багийнхандаа баяр хүргэе! Манай MSJ Нүүрсний Уурхайн төслийнхөн 2012 оны 12-р сард 6 сая гаруй хүн цаг ХЧТА гүй ажилласан байна. Аюул осолгүй ажиллах хүчин чармайлтаа цаашид ч үргэлжлүүлэхэд нь бид тэдэнд дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Вахана Нүүрсний уурхайн төсөл 2 жилийн турш буюу 16 сая хүн цаг ХЧТА гүй ажиллаж дэлхийн түвшинд дээгүүр тооцогдох амжилт гаргасан нь үнэхээрийн бахархууштай үйл явдал болсон юм. Хонконг Лайтхаус Клубээс олгодог Аюулгүй ажиллагааны оны шилдгийг шалгаруулах өдөр Хонконгийн хуанли дээр жил бүр тодоор тэмдэглэгдсэн байдаг бөгөөд 2012 оны шагнал гардуулах ёслолын ажиллагааны хамгийн шилдэг ялагч нь Лейтон компани байлаа. Ахлах Мастер Рэймонд Ау нь Аюулгүй ажиллагааны шилдэг Ахлах Мастерийн шагнал, Төслийн Аюулгүй ажиллагааны менежер Чэнг Фү Кэй, Билли Лэм, Рэймонд Вонг, Энтони Лий болон Аюулгүй ажилгааны сургалтын мэргэжилтэн Чан Зэ Ван нар Аюулгүй ажиллагааны оны шилдэг мэргэжилтний шагналыг хүртжээ. Мөн манай Туслан гүйцэтгэгч 6 компани аюулгүй ажиллагааны сайн гүйцэтгэлтэй туслан гүйцэтгэгчийн шагналыг хүртлээ. Манай гүйцэтгэж байгаа Ванчай зогсоолыг барих төсөл Хонконгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шилдэг гүйцэтгэлтэй байгууллагыг шалгаруулах ёслолын үеэр Аюулгүй Ажиллагааны Шилдэг Менежменттэй Гүйцэтгэгчийн Алтан Өргөмжлөлийг гардан авлаа. Метроны зүүн чиглэлийн шугамыг барих 903 ба 904-р төсөл нь МТР корпорацаас шалгаруулдаг Шилдэг талбай ашиглалттай компани, Гүйцэтгэгчийн аюулгүй ажиллагааны шилдэг супервайзорын шагналуудыг тус тус хүртлээ. Офшор Усан дотор ажил гүйцэтгэхэд өвөрмөц онцлог бүхий бэрхшээлүүд тохиолддог бөгөөд тэдгээр эрсдлүүдийг зөв тооцоолж зохистой удирдах чиглэлээр байнга хүчин чармайлт гарган ажиллаж ирсний ачаар бид аюулгүй ажиллагааны өнөөгийн түвшний туршлага хуримтлуулж чадсан юм. Манай офшорын үйл ажиллагаа 2012 оны 10 р сарын 30 ны байдлаар сүүлийн 12 сарын туршид буюу 4.6 сая хүн цаг ХЧТА гүй ажиллаад байна. Өнгөрсөн 12 сарын хугацаанд Ирак,Танзани зэрэг улсад далайд болон эх газарт их хэмжээний ажил гүйцэтгэсэн бидний хувьд аюулгүй ажиллагааны дээрх үзүүлэлт нь хавьгүй том амжилтанд тооцогдох юм. Филипин Масбатын Алтны Уурхайн Төсөл 2012 оны 11 р сарын 16-ны өдөр өнгөрсөн 3 жилийн хугацаанд нэг ч ХЧТА гүй ажилласан амжилтаа тэмдэглэв. Төслийн менежер Филип Трибик нийт ажиллагсдын нэрийн өмнөөс өргөмжлөлийг гардан авсан бөгөөд өнгөрсөн хугацаанд аюул осолгүй ажилласан нийт ажиллагсдад баяр хүргэв. Зүэлиг барилгыг барих ажлын үед аюулгүй ажиллагааны осол эндэгдэл гаргалгүй ажилласан бидний гүйцэтгэлийг үнэлж Ажлын Байрны Нөхцөл хариуцсан ажил эрхлэлтийн товчоо болон Хөдөлмөрийн яамнаас олгосон Урт хугацаанд аюул осолгүй ажилласан гүйцэтгэгч компанийн шагналыг 2012 оны 12 р сарын 6 ны өдөр гардан авлаа. Strive for L. I. F. E СЭТГҮҮЛ 6

Ãàðàà õàð Áàãàæòàé àæèëëàæ áàéõäàà ººðòºº áîëîí áóñäàä ç ñýõ, õàâ óóëàõ, äàðóóëàõ, ò ëýãäýõ áîëîí áóñàä ãýìòëèéã ó ðóóëàõã éí òóëä ãàðàíäàà àíõààð áàéíà óó? Òºñëèéí òàëáàéä ãàðàà áýðòýýõ ÿâäàë ò ãýýìýë áàéäàã áîëîâ àþóëã é àæèëëàõ çºâ äàäëûã õýâø ëñíýýð íýýñ ñýðãèéëæ áîëíî n Ãàð áàãàæ àøèãëàõ òîõèîëäîëä ãàðòàà àíõààðëàà õàíäóóë, àíõààðëàà ñàðíèóëæ, ººð òèéø á õàð n Èõýíõè àæëûã õèéõäýý áýýëèé ºìñºæ ãàðàà õàìãààëæ áàé n Ýðãýäýã òîíîã òºõººðºìæ àøèãëàõ ÿâöàä ºìññºí õóâöàñ îðîîöîëäîõ ýðñäýëòýé ó ðààñ áýýëèé, ÿëàíãóÿà òîìäñîí ýñâýë ñóë óíæñàí áýýëèé á ºìñ n Áýýëèé àâ ÿâæ äàäñàíààð øààðäëàãàòàé åäýý õýðýãëýõ áîëîìæòîé áîëíî n ªðãºæ áàéãàà à àà áîëîí õºäºë㺺íã é ç éëèéí õîîðîíä ãàðàà á áàéðëóóë